Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2024/00286

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ....... сумын ........ багт үйл ажиллагаа явуулж буй /хуучнаар ...../ ........ ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн .... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ........ ХХК нь 2020 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2020 оны 7 дугаар сар дуустал тайлан өгч баталгаажуулсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөг болсон байна.

Иймд ...... ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ....... ХХК-ийн з...... тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ...... нь ...... ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд Завхан аймгийн ..... нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг 2024 оны 08 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ......... ХХК-ийн ....... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Завхан аймгийн ...... нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг 2024 оны 08 дугаар сард багтаан бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нь хариуцагч .......... ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч компанийн ...... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн .......... нэхэмжлэлтэй .......... ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,209,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ........ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ..........ХХК-иас 16790 төгрөгийг гаргуулж улсын оролгод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ