Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00251

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00251

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00567/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****тоотод оршин суух, З.Ч*** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** оршин суух, Э.Б***,

Хариуцагч: *** газарт оршин суух, Б.О***нарт холбогдох Э.Б*** азарга 1 толгой, даага 2 толгой, гүү 1 толгой, шүдлэн морь 3 толгой, хязаалан морь 2 толгой, нийт 9 толгой адууны үнэ 5,900,000 төгрөг, хариуцагч Б.О*** 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА4*** улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 43,240,000 (дөчин гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: З.Ч***, түүний өмгөөлөгч: Б.А***,

Хариуцагч: Б.О***,

Хариуцагч: Э.Б***, хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ч*** нь хариуцагч Б.О***, Э.Б***, Л.Л*** нарт холбогдуулан 58,840,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд Л.Л***г хариуцагчаар татахаас татгалзаж, хариуцагч Э.Б***оос 12 толгой адууны үнэ 5,900,000 төгрөг, хариуцагч Б.О***гаас 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА4***улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 43,240,000 (дөчин гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

Нэхэмжлэгч З.Ч*** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.А***н, З.Ч***г бид нар 2004 онд танилцаж, үерхэж байгаад 2005 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. Бид 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөн өөрийн гэсэн хашаа, байшингаа барьж дуусгаад 2008 онд албан ёсоор хурим найраа хийж өрх тусгаарласан. Бид 2005 оноос 2020 оны 4 сар хүртэл нийт 15 жил 4 сар гаруй хугацаанд хамтдаа амьдарсан. Бид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо том хүү А.Т*** 13 настай, дунд хүү А.Т*** 12 настай, бага охин А.Э*** 4 настай болсон. Бид гэр бүлээ хүнээс дутахааргүй сайн сайхан авч явахын төлөө өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлээ дайчлан олдсон ажил бүхнийг гололгүй хийж хөдөлмөрлөж байж өөрсдийн гэсэн хашаа, байшинтай болсон. Нөхөр маань манай ах нарын бизнесийн ажилд тусалж бидний амьдрал нилээн дээрдсэн. Ингээд бид хөдөө гарч мал маллаж өсгөх юм бол боломжийн амьдралтай болох юм байна гэж тооцоолж, эцэг, эхээс миний өмчинд тасалж өгсөн бог, бод нийлсэн 70 гаруй толгой малаа би өөрийн эцэг, эхээс авч, бид *** сумын 1 дүгээр баг *** тоотод байрлаж байсан хашаа, байшингаа бусдад худалдаж, мал худалдаж аваад 2013 оноос хөдөө гарч малаа маллаж эхэлсэн. Бидний амьдралын хамгийн сайхан мөчүүд хөдөө мал маллаж амьдарсан цаг хугацаа байсан. Гэтэл 2019 оны 10 сараас нөхөр маань гэнэт сум орно гэж яваад олон хоногоор алга болох болсон. Тухайн үед намар сэрүүн болчихсон, цастай хүйтэн байхад нөхөр маань гэртээ ирэхгүй, би бага насны 3 хүүхэдтэйгээ хэдэн малтайгаа яах учраа олохгүй маш хүнд нөхцөлд байсан. 2 том хүүгээ *** сумын сургуульд сургаж, айлд байлгах боломжгүй болсон. Би 2 настай охиноо хараад хөдөө мал дээрээ ганц гэрээрээ амьдарч байгаад малаа хүнээр харуулж үлдээгээд би хүүхдүүдээ сургуулиас завсардуулахгүйн тулд ** сумын төвд өөрийн ээжийндээ авч ирж М*** сумын сургуульд оруулсан. Намайг *** суманд хүүхдүүдээ сургуульд суралцуулж байхад нөхөр маань хөдөө гэртээ очиж малаа маллаж байсан бөгөөд намайг хөдөө гэртээ очихоор нөхөр маань өөр эмэгтэй рүү явчихдаг байсан. Тэрээр намайг гэртээ битгий ир, би малаа маллаад чи хүүхдүүдээ асраад боловсролтой болго гэх болсон. Нэгэнт өөр хүнд сэтгэлтэй болчихсон бол би гэрлэлтээ цуцлуулъя гэхээр нөхөр маань би гэрлэлтээ цуцлуулахгүй, салахгүй гээд бүр зугатаагаад байсан учир би түүнд боломж олгож хүлээсэн. Нөхөр маань 2020 оны 6 сарын орчимд Б.О***г гэртээ авчирч хамт амьдрах болсон ч гэсэн намайг гэрлэлтээ цуцлуулна гэхээр цуцлуулахгүй гээд эрс татгалзаад байсан. Улмаар 2021 оны 01 сард нөхөр маань малнуудаа ирээд аваарай, би ялгаад тавьчихъя гэсэн мессэж бичсэн байсан. Өвлийн хүйтэнд мал очиж авах боломжгүй байсан учир би очиж аваагүй. 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр талийгаач нөхөр маань ирж, хүүхдүүдтэйгээ тоглож, надтай эргэж амьдаръя, намайг уучилчих, гэр бүлээрээ л сайхан амьдармаар байна гэж гуйж байсан. Аав нь биеээрээ л ирлээ надад мөнгө байхгүй, юу ч байхгүй, н.О*** миний карт, мөнгө гээд бүгдийг аваад өгөхгүй байна гэж ярьж байсан. Нөхөр маань 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр амиа хорлож нас барсан. Миний гэр бүлийг үймүүлж, 3 хүүхдийг минь өнчрүүлэн насан туршид нь хэзээ ч мартагдахааргүй сэтгэл зүйн хямрал, гомдол цөхрөл дунд үлдээж байгаа н.О***д бид маш их гомдож байна. Улмаар би өөрийн гэр бүлийн мал, эд хөрөнгөө авч чадахгүй өнөөдрийг хүрч байна. Манай нөхрийн нагац талын хамаатан Э.Б***ынд манай 11 толгой адуу байгаа боловч чиний юм гэж байхгүй өгөхгүй гэсэн. Мөн нагац талын хамаатан Л.Л***ийнд манай 9 толгой үхэр байгаа боловч Л.Л*** нь өгөхгүй, өмнө нь намайг малаа туугаад явах гэхэд зодоод малыг маань аваад өгөөгүй харгис ширүүн харьцаатай хүн учир би түүнээс малаа авч чадахгүй байна. Манай 202 толгой хонь, 207 толгой ямаа, ХӨА 4*** улсын дугаартай портер машин, мустанг мотоцикль зэрэг нь Б.О***ийн эзэмшилд байгаа бөгөөд тэрээр талийгаачийн нагацын талын хамаатан н.Л***ийн хаяанд байрлаж байгаагаас болж би мөн эдгээр мал эд хөрөнгөө авч чадахгүй байна.

Иймд: 1. Хариуцагч Э.Б***оос азрага 1 толгой үнэ 1,000,000 төгрөг, морь 2 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг), нийт 1,600,000 төгрөг, гүү 4 толгой (нэгж үнэж 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, даага 4 толгой (нэгж үнэ 300,000 төгрөг) хийт 1,200,000 төгрөг, шүдлэн насны морь 3 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 2,100,000 төгрөг, хязаалан насны морь 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, бүгд 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий 16 толгой адууг,

2. Хариуцагч Л.Л***гээс бяруу 4 толгой (нэгж үнэ 250,000 төгрөг) нийт 1,000,000 төгрөг, шүдлэн насны үхэр 3 толгой (нэгж үнэ 500,000 төгрөг) нийт 1,500,000 төгрөг, хязаалан насны үхэр 2 толгой (нэгж үнэ 700,000 төгрөг) нийт 1,400,000 төгрөг, үнээ 4 толгой (нэгж үнэ 800,000 төгрөг) нийт 3,200,000 төгрөг, бүгд 7,100,000 төгрөгийн үнэ бүхий 13 толгой үхрийг,

3. Хариуцагч Б.О***гаас хуц 1 толгой, үнэ 120,000, төлөг насны хонь 67 толгой (нэгж үнэ 70,000 төгрөг) нийт 4,690,000 төгрөг, шүдлэн насны хонь 35 толгой (нэгж үнэ 100,000 төгрөг) нийт 3,500,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 78 толгой нэгж үнэ (100,000 төгрөг), нийт 7,800,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 31 толгой (нэгж үнэ 150,000 төгрөг), нийт 4,650,000 төгрөг, нийт 20,760,000 төгрөгийн үнэ бүхий 212 толгой хонь, ухна 1 толгой, үнэ 120,000 төгрөг, борлон 64 толгой (нэгж үнэ 40,000 төгрөг), нийт 2,560,000 төгрөг, шүдлэн насны ямаа 46 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 2,300,000 төгрөг, эр ямаа 24 толгой (нэгж үнэ 100.000 төгрөг), нийт 2,400,000 төгрөг, эм ямаа 72 толгой (нэгж үнэ 50,000 төгрөг), нийт 3,600,000 төгрөг нийт 10,980,000 төгрөгийн үнэ бүхий 207 толгой ямаа, ХӨА4*** улсын дугаартай хөх өнгийн портер машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг маркын мотоциклийн 1,000,000 төгрөг, бүгд 38,240,000 (гучин найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч З.Ч***г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач нөхөртэйгөө 2004 онд танилцан үерхэж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Тухайн хугацаанд бид хоёр хөдөлмөрлөж, *** аймгийн * суманд хашаа, байшинтай болж, талийгаач бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Ингээд талийгаач бид хоёр аймагт байсан хашаа, байшингаа зараад мал худалдан авч хөдөө гарсан. Манай аав, ээж надад 80 толгой мал өгч, бид хоёр 60-70 толгой мал худалдан авч бид хөдөө амьдарч эхэлсэн. Манай ах нар ченж хүмүүс байсан учир манай талийгаач ажил төрөлд нь туслаад малаа өсгөсөн. Талийгаач нөхөр бид хоёр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байхад Б.О***нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, миний болон хүүхдүүдийн минь амьдралаар тоглосон. Талийгаач бид хоёр 15 жил хамт амьдарсан, манай том хүү 15 настай, дунд хүү 14 настай, бага охин маань 6 настай. Би малдаа мотоцикль, машинаа унаад явдаг байсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд мэднэ. Хариуцагч Б.О*** нь миний хүүхдүүдэд амьдын хагацал 2 жил үзүүлсэн, эцэс сүүлд нь нөхөр маань нас барчихсан. Энэ бүгд хариуцагч Б.О***гаас болсон атал миний урдаас ийм юм яриад зогсож байгааг хараад маш их гомдож байна. Би одоо өрх толгойлсон ганц бие ээж болсон. Хариуцагч Э.Б***, хариуцагч Л.Л***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*** нар манай талийгаач нөхрийн ах, дүү нар атлаа өнөөдөр Б.О***тай нийлээд ингээд сууж байгаад би гомдолтой байна. Одоо надад байгаа зүйл нь гурван өнчин хүүхэд л байна. Энэ хэргээс болж манай хүүхдүүдийн сэтгэл санаа маш их хямарсан. Хариуцагч Б.О*** нь адилхан гэр бүлтэй хүн байж ингээд айл гэрийн амьдрал үймүүлж байгаад мөн гомдолтой байна.

Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э.Б***оос 10,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу, хариуцагч Л.Л***гээс 7,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, хариуцагч Б.О***гаас 38,240,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, мал нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч Л.Л*** нь надад байсан үхрийг Б.О*** авсан гэж тайлбарласан учраас нэхэмжлэх зүйлгүй, тухайн үхрүүдийг хариуцагч Б.О***гаас гаргуулах саналтай байна. Мөн тухайн эд хөрөнгийг албан ёсны хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн боловч би өөрийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэлсэн үнийн дүнгээр тооцож, хариуцагч нараас гаргуулах саналтай байгаа.

Иймд хариуцагч Э.Б***оос 10,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу, хариуцагч Б.О***гаас 45,340,000 төгрөгийг үнэлгээ бүхий мал, эд хөрөнгийг гаргуулж өгнө үү...Надад Л.Л***гийн охин нь 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн учир 1,050,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч, хариуцагч Б.О***гаас 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49** улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 43,240,000 (дөчин гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулна. Эрх бүхий байгууллагын үнэлгээ гарсан хэдий ч миний үнэлгээнээс өндөр байгааг харгалзан өөрийн үнэлсэн үнэлгээгээр мал, эд хөрөнгийг үнэлж, мөнгөн дүнгээр нь хариуцагч тус бүрээс гаргуулахаар шаардаж байна... гэв.

Хариуцагч Э.Б***нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *Э*Б*** миний бие *** аймгийн *** сумын 6 дугаар багийн харьяат сумын төвт Утиартын 1** тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Миний бие иргэн З.Ч***ийн нэхэмжлэлийг тайлбарлахад, дүүгийн маань 49 хоног дуусаад удаагүй байхад нэхэмжлэгч З.Ч*** нь утсаар залгаад мал, хунараа авмаар байна гэсэн. Тэр үед би сэтгэлзүйн хувьд цочирдож, юу яриад байгаа юм, чи аваад явсан гээ биздээ гэж хэлсэн. Дараа нь жаахан тайвширч буцаж залгаад, надад мэдэх зүйл байхгүй ээ, чамайг малаа авсан л гэдэг. Нарийн ширийн зүйл мэдэхгүй гээд ярих гэтэл тэр утсаа тасалсан. Нэхэмжилсэн адууны хувьд өнгөрдөг дүү маань ч З.Ч***ч надад тоолж, зүсэлж хүлээлгэж өгсөн адуу мал байхгүй. Би өмнө ч одоо ч өөрөө гардаж мал маллаж байгаагүй, сумын төвт амьдардаг. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Ер нь миний дүү сүүлийн үед надтай өмнөх шигээ ойр дотно байхгүй байсаар ийм зүйл болсон учир надад мэдэх зүйл алга байна. Адуу малаа зарсан л гэдэг. Яг ямар адууг яаж зарсан талаар ч надад мэдэх зүйл байхгүй байна.

Иймд Э.Б*** надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээж зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагч Э.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь надаас 16 тооны адуу нэхэмжилсэн байсан ба тухай үед талийгаачийн адуунд манай нэг унагатай гүү, манай хүргэн М**ийн нэг унага, даагатай, гүү, Л.Л*** ахын нэг унагатай гүү, манай Улаанбаатар хотод байдаг хүргэний хүрэн гүү, хээр гүү зэрэг адуунууд байдаг байсан. Би хөдөө мал малладаггүй боловч мал мэддэг, багадаа хөдөө дүүтэйгээ хамт морь уядаг байсан. Манай дүү тийм олон адуутай байгаагүй. Уядаг адуу 3, гүү 2 тооны л байсан. Талийгаач банкнаас малчны зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулсан байх. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа адуу надад байхгүй. Талийгаач амьд байхдаа адуунуудаа зарахыг нь зарсан, үлдсэн 3 адууг нь өөрөө аваад явсан. Нэхэмжлэгч Л.Л*** ахын охиноос 1,600,000 төгрөг аваад явсан байсан, энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан байгаа. Нэг адуугаа З** руу зарсан байсан, хоёр адуугаа моторын үнэнд өгсөн байсан, мөн нэхэмжлэгч надаас идэш авсан. Авч явсан гээд байгаа цагаан портерын үнэнд ч адуу өгсөн байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа адуун дотор дан ганц нэхэмжлэгчийн адуу байгаагүй, 3, 4 айлын адуу хамт байдаг байсан. Би мал малладаггүй, малчин өрх гэж явдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Хариуцагч Б.О***2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.О*** нь З.Ч***ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна.

Би талийгаач Б.А***тэй 2019 оны 11 сараас эхлэн хамт амьдрахдаа өөрийн хуваарьт эд хөрөнгө болох Түнэл сумын 6 дугаар багт байрлах өвлийн сууцтай хашаа байшин, приус 20 маркийн автомашин, мал бүхий хуваарьт эд хөрөнгөтэй нийлсэн.

Тэгээд бид хоёр 2019 оны 11 дүгээр сараас талийгаачийг нас барах хүртэл хугацаанд өөрсдийн хүч хөдөлмөрөөр портер автомашин, мотоциколь, мал, иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, шинээр өвөлжөөний хашаа зэрэг дундын эд хөрөнгийг бий болгосон.

Гэтэл нэхэмжлэгч З.Ч*** нь Б.О*** надаас 202 толгой хонь, 207 толгой ямаа, ХӨА 4** дугаартай портер машин, мустанг мотоциколь зэргийг нэхэмжилсэн байгаа нь талийгаач бид хоёрын дундын хөрөнгө, мөн миний болон хүүхдүүдийн минь хуваарьт эд хөрөнгөнд халдаж, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Учир нь талийгаач Б.А***2019 оны намар салсан эхнэр Ч***тээ аймгийн төвд байдаг хашаа, байшин, портер автомашин, мотоцикль, монгол гэр, 300 тооны нарийн мал зэргийгээ өгч гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаанаа дуусгавар болгож өөрөө өмссөн хувцастайгаа, банкны зээлтэй үлдсэнээр бид 2 нэг гэртээ орж хамтын амьдралаа эхлүүлсэн юм.

Гэтэл Ч*** 2020 оны мал тооллогын А дансанд тоологдсон малыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь миний болон талийгаачийн эрх ашгийг хохироож байна.

Учир нь 2019 оноос хойш тоологдсон мал эд хөрөнгө нь миний хуваарьт болон талийгаач бид 2-ын хамтын амьдралын явцад үүссэн эд хөрөнгө юм.

Хариуцагч Б.О*** би өөрийн болон хүүхдүүдийнхээ эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалуулахаар ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд талийгаач Б.А***тэй хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлээд байна.

Би шүүхээр 2019 оны 11 дүгээр сараас Б.А***тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор миний хуваарьт болон талийгаач бид 2-ын хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон дундын эд хөрөнгүүдээ нотлох боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Б.О***гийн нэхэмжлэлтэй. талийгаач Б.А***тэй хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай.......индекстэй иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэтэл тус иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.О*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач бид хоёр 2019 оны сүүлээс хамт амьдарч эхэлсэн. Надтай хамт амьдарч эхлэхдээ хүүхдүүддээ бүх зүйлээ өгчихлөө гэж байсан. Талийгаач бид хоёр 2020 онд хөдөө гарч амьдарч эхэлсэн, тухайн үед талийгаачид 62 толгой нарийн мал байсан. Манай ээж малаа маллах боломжгүй болсон учир ээжийн маань 70 тооны үхэр, 200 гаруй нарийн малыг талийгаачийн малтай нийлүүлээд *** аймгийн *** сумын Урт булаг гэх газар авчирч маллаж байсан. Талийгаач бид хоёрыг хамт амьдарч эхлэхэд эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй байсан ба би ***аймгийн *** сумын төвд байрлах 10х8 харьцаатай өвлийн хашаа, байшингаа 19,000,000 төгрөгөөр зарж амьдралдаа зарцуулсан. Харин приус-20 маркийн тээврийн хэрэгслээ 6,500,000 төгрөгөөр зарж мал худалдаж авсан. Мөн манай ээж бид хоёрт 80 гаруй нарийн мал өгсөн, талийгаач нь нэхэмжлэгчээс салах үедээ малчны зээлтэй байсан ба тухайн зээлийг нь бид хоёр хамжиж дарсан. Талийгаачид малын А дансанд тоологдсон шиг үхэр байсан талаар би мэдэхгүй байна. Талийгаач нь 2020 оны зун хоёр үнээ нь сувайрсан гээд намар хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр зарсан санагдаж байна. Ер нь бол мал тооллогоор малыг толгойлж тоолдоггүй, хүний амаар тоолж, малчид малчны зээл авахын тулд малын тоо хэмжээгээ нэмж тоолуулдаг. Тухайн үед талийгаач бид хоёр наймаа эрхлэх санаатай байсан учраас банкнаас малчны зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулсан нь алдаа болсон байна. Нэхэмжлэгч нь талийгаачийн ах дүү нарыг надтай нийлээд талийгаачийн хамаг хөрөнгийг нэхэмжлэгчид өгөхгүй авч идэж байгаа гэж тайлбарлаад байгаа боловч ийм асуудал огт байхгүй, бид нар тийм зүйл хийх хүмүүс ч биш байгаа. Яагаад нэхэмжлэгч ингэж тайлбарлаад байгааг сайн ойлгохгүй байна. Би талийгаачийнхаа гурван хүүхдийг нь сайн яваасай л гэж хүсдэг. Хэрэв миний тусалж дэмжиж чадах зүйл байх юм бол би туслах болно. Би ийм зүйл болно гэж огт бодоогүй, намайг уучлаарай, надад ч гэсэн хэцүү байдаг. Одоо надад байгаа зүйл гэх юм бол эсгий гэр л байна. Нэхэмжлэгч нь портер машин, мотоцикль нэхэмжилж байна. Тухайн хоёр тээврийн хэрэгслийг би өөрийнхөө хашаа, байшинг зарсан мөнгөөрөө авсан учир өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч нь надаас 400 толгой хонь, ямаа нэхэмжилж байх боловч ийм олон тооны хонь, ямаа талийгаачид байгаагүй үлдсэн малаар нь талийгаачийн малчны зээлийг ах, дүү нартай нь ярилцаж байгаад төлж барагдуулсан байгаа. Тухайн үед талийгаач нь өөрийн бүх эд хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ өгөөд ирлээ гэж надад хэлж байсан. Үнэхээр би боломжтой байсан бол нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа мөнгөн дүнг нь өгчихмөөр байгаа боловч надад ийм их хэмжээний мөнгө болон мал эд хөрөнгө байхгүй. Би 3 өнчин хүүхэдтэйгээ хамт амьдардаг, цалингийн зээлтэй өрх толгойлсон эмэгтэй хүн байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа портер машин нь надад байхгүй, мотоциклийг нь өөрийн мөнгөөрөө авсан учир одоо миний эзэмшилд байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... Нэхэмжлэгчийн мал үнэлсэн үнэлгээ болон мотоциклийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин портер автомашиныг талийгаачийг нас барахад ажил явдлыг нь хийхээр А.М*** гэх хүнээс мөнгө зээлж, тэр өрөндөө өгсөн. Бид банкнаас зээл авахын тулд малаа нэмж тоолуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2020 оны малыг бид банкнаас зээл авахын тулд өсгөж тоолуулан малын А дансыг бүртгүүлсэн. Энэ баримт дээрх малын тоо бодит биш тоо. Талийгаачаас үлдсэн байсан 100 гаруй нарийн малыг зарж банкны өрийг нь төлсөн. Надад хэврээ талийгаачаас маань үлдсэн эд хөрөнгө байгаа бол хүүхдүүдэд нь өгөхөөс татгалзах юмгүй. Өгье гээд ч надад ямарч эд хөрөнгө байхгүй шүү дээ. Нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна. Хүний амьдралд зөндөө л юм тохиолдох юм. Би ч гэсэн сэтгэл санааны хувьд хэцүү байдаг... гэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах тухай хүсэлт, 00046**дугаар Б.А**, З.Ч*** нарын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 000*** дүгээр *А**ийн нас барсны гэрчилгээ, 01* дугаар А.Т***, 033983*** дугаар А.Т***, Бүртгэлийн дугаар 674*** А.Э*** нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, НД0456 гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан** сумын Архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Малын А дансны лавлагаа, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын хуулбар, 4***3ХӨ* улсын дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ зэрэг баримтуудыг,

Хариуцагч Э.Б*** нь хариу тайлбар, Х** аймгийн *** сумын *** ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар албан бичиг, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн овог: Э**, нэр: Бя**, Регистр: Р*** гэх мэдээлэл бүхий 2008 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг

Хариуцагч Б.О*** нь хариу тайлбар, *** аймгийн * *сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр, ** аймгийн ** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар албан бичгүүд, Б** О*** Хаан банк дахь *** дугаар тоот дансны дэлгэрэнгүй хуулга, талийгаач Б.А*** гэрээслэлийг түүний дүүгийн утаснаас хэвлүүлж авсан гэх 4 хуудас хуулбар баримт, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, *** аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2021/01** дүгээр захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх нэхэмжлэгч З.Ч***ийн хүсэлтээр А.Т***, А.Т***, Ц.Ц***, Ч.Н***, н.Б***нарыг гэрчээр асууж, *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Б.О***ийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа, түүний нэр дээрх урд өмнө болон одоогийн байдлаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас хариуцагч Б.О***гийн нэр дээр урд өмнө болон одоогийн байдлаар бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа зэргийг тус тус гаргуулж, Хөрөнгө үнэлгээний *** ХХК-ийг шинжээчээр томилж, 2021 оны байдлаар азарга 1 толгой, гүү 1 толгой, даага 1 толгой, шүдлэн насны морь 1 толгой, хязаалан насны морь 1 толгой, бяруу (монголын) 1 толгой, шүдлэн насны үхэр (монголын) 1 толгой, хязаалан насны үхэр (монголын) 2 толгой, үнээ (монголын) 1 толгой, хуц 1 толгой, төлөг насны хонь 1 толгой, шүдлэн насны хонь 1 толгой, нас гүйцсэн эм хонь 1 толгой, нас гүйцсэн эр хонь 1 толгой, ухна 1 толгой, борлон 1 толгой, шүдлэн насны ямаа 1 толгой, эр ямаа 1 толгой, эм ямаа 1 толгой, ХӨА4*** дугаартай хөх өнгийн портер автомашин, 2018 онд худалдаж авч байсан Мустанг маркийн мотоцикль 1 ширхэг зэрэг эд хөрөнгүүдэд 2021 оны байдлаар үнэлгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулж,

хариуцагч Б.О***ийн хүсэлтээр талийгаач Б.А***, З.Ч*** нарын Хаан банкны Т*** тооцооны төвөөс 2019 онд авсан малчны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулбар, талийгаач Б.А***ийн өмчлөлийн *** аймгийн Т***сумын 3 дугаар багийн хөх толгойн 6-** тоот өвлийн сууцтай хашаа, байшингийн шилжилт хөдөлгөөний лавлагаа, Х*** аймгийн **сумын 3 дугаар багийн Хөх толгойн ** тоот газрын эзэмшигчийн болон шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, талийгаач Б.А***гийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулж, Т.М***, А.М***, Л.М**, Ч.Б*, *Б.Д***, Б.П***, Б.Э*** нарыг гэрчээр асууж,

хариуцагч Э.Б*** хүсэлтээр Т.М**, А.М**, Л.Л**, Я.Б*** нарыг гэрчээр асууж,

хариуцагч нарын өмгөөлөгч Г.Т***ийн хүсэлтээр Л.Б***ыг гэрчээр асууж, ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжлэгч З.Ч***ийн *** дансны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, З.Ч*** нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал худалдсан эсэх (мал худалдсан бол хэдэн тооны, ямар мал худалдсан) талаарх лавлагааг гаргуулж,

хариуцагч нарын өмгөөлөөгч Б.Энхтүвшингийн хүсэлтээр А.М***, О.О*** нарыг гэрчээр асууж, талийгаач Б.А*** (РМ8***)-ийн амь хохирсон гэх Г-2**дугаартай ***аймгийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд үзлэг хийж нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Би талийгаач нөхөртэйгөө 2004 онд танилцан үерхэж байгаад 2007 онд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Тухайн хугацаанд бид хоёр хөдөлмөрлөж, ***аймгийн***суманд хашаа, байшинтай болж, талийгаач бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Ингээд талийгаач бид хоёр аймагт байсан хашаа, байшингаа зараад мал худалдан авч хөдөө гарсан. Манай аав, ээж надад 80 толгой мал өгч, бид хоёр 60-70 толгой мал худалдан авч бид хөдөө амьдарч эхэлсэн. Талийгаач нөхөр бид хоёр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байхад Б.О*** нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, миний болон хүүхдүүдийн минь амьдралаар тоглосон. Талийгаач бид хоёр 15 жил хамт амьдарсан. Би малдаа мотоцикль, машинаа унаад явдаг байсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд мэднэ. Хариуцагч Б.О*** нь миний хүүхдүүдэд амьдын хагацал 2 жил үзүүлсэн, эцэс сүүлд нь нөхөр маань нас барчихсан. Энэ бүгд хариуцагч Б.О***гаас болсон атал миний урдаас ийм юм яриад зогсож байгааг хараад маш их гомдож байна. Би одоо өрх толгойлсон ганц бие ээж болсон. Хариуцагч Э.Б***, хариуцагч Л.Л***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*** нар манай талийгаач нөхрийн ах, дүү нар атлаа өнөөдөр Б.О***тай нийлээд ингээд сууж байгаад би гомдолтой байна. Одоо надад байгаа зүйл нь гурван өнчин хүүхэд л байна. Энэ хэргээс болж манай хүүхдүүдийн сэтгэл санаа маш их хямарсан.

Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э.Б***тоос 10,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу, хариуцагч Л.Л***гээс 7,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий үхэр, хариуцагч Б.О***гаас 38,240,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө, мал нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч Л.Л***нь надад байсан үхрийг Б.О*** авсан гэж мэдүүлсэн учраас нэхэмжлэх зүйлгүй, тухайн үхрүүдийг хариуцагч Б.О***гаас гаргуулна. Мөн тухайн эд хөрөнгийг албан ёсны хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн боловч би өөрийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнэлсэн үнийн дүнгээр тооцож, хариуцагч нараас гаргуулах саналтай байгаа.

Иймд хариуцагч Э.Б***тоос 10,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу, хариуцагч Б.О***гаас 45,340,000 төгрөгийг үнэлгээ бүхий мал, эд хөрөнгийг гаргуулж өгнө үү...Надад Л.Л***гийн охин нь 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн учир 1,050,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч, хариуцагч Б.О***гаас 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49-*** улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 43,240,000 (дөчин гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулна. Эрх бүхий байгууллагын үнэлгээ гарсан хэдий ч миний үнэлгээнээс өндөр байгааг харгалзан өөрийн үнэлсэн үнэлгээгээр мал, эд хөрөнгийг үнэлж, тухайн мөнгөн дүнгээр нь хариуцагч тус бүрээс гаргуулахаар шаардаж байна... гэв.

Хариуцагч Э.Б*** нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Нэхэмжлэгч нь надаас 16 тооны адуу нэхэмжилсэн байсан ба тухай үед талийгаачийн адуунд манай нэг унагатай гүү, манай хүргэн А.М***ийн нэг унага, даагатай, гүү, Л.Л*** ахын нэг унагатай гүү, манай Улаанбаатар хотод байдаг хүргэний хүрэн гүү, хээр гүү зэрэг адуунууд байдаг байсан. Би хөдөө мал малладаггүй боловч мал мэддэг, багадаа хөдөө дүүтэйгээ хамт морь уядаг байсан. Манай дүү тийм олон адуутай байгаагүй. Уядаг адуу 3, гүү 2 тооны л байсан. Талийгаач банкнаас малчны зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулсан байх. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа адуу надад байхгүй. Талийгаач амьд байхдаа адуунуудаа зарахыг нь зарсан, үлдсэн 3 адууг нь өөрөө аваад явсан. Нэхэмжлэгч Л.Л*** ахын охиноос 1,600,000 төгрөг аваад явсан байсан, энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан байгаа. Нэг адуугаа Завхан руу зарсан байсан, хоёр адуугаа моторын үнэнд өгсөн байсан, мөн нэхэмжлэгч надаас идэш авсан. Авч явсан гээд байгаа цагаан портерын үнэнд ч адуу өгсөн байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа адуун дотор дан ганц нэхэмжлэгчийн адуу байгаагүй, 3, 4 айлын адуу хамт байдаг байсан. Би мал малладаггүй, малчин өрх гэж явдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж,

Хариуцагч Б.О*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Талийгаач бид хоёр 2019 оны сүүлээс хамт амьдарч эхэлсэн. Надтай хамт амьдарч эхлэхдээ хүүхдүүддээ бүх зүйлээ өгчихлөө гэж байсан. Талийгаач бид хоёр 2020 онд хөдөө гарч амьдарч эхэлсэн, тухайн үед талийгаачид 62 толгой нарийн мал байсан. Манай ээж малаа маллах боломжгүй болсон учир ээжийн маань 70 тооны үхэр, 200 гаруй нарийн малыг талийгаачийн малтай нийлүүлээд Х*** аймгийн** сумын Урт булаг гэх газар авчирч маллаж байсан. Талийгаач бид хоёрыг хамт амьдарч эхлэхэд эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй байсан ба би *** аймгийн *** сумын төвд байрлах 10х8 харьцаатай өвлийн хашаа, байшингаа 19,000,000 төгрөгөөр зарж амьдралдаа зарцуулсан. Харин приус-20 маркийн тээврийн хэрэгслээ 6,500,000 төгрөгөөр зарж мал худалдаж авсан. Мөн манай ээж бид хоёрт 80 гаруй нарийн мал өгсөн, талийгаач нь нэхэмжлэгчээс салах үедээ малчны зээлтэй байсан ба тухайн зээлийг нь бид хоёр хамжиж дарсан. Талийгаачид малын А дансанд тоологдсон шиг үхэр байсан талаар би мэдэхгүй байна. Талийгаач нь 2020 оны зун хоёр үнээ нь сувайрсан гээд намар хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр зарсан санагдаж байна. Ер нь бол мал тооллогоор малыг толгойлж тоолдоггүй, хүний амаар тоолж, малчид малчны зээл авахын тулд малын тоо хэмжээгээ нэмж тоолуулдаг. Тухайн үед талийгаач бид хоёр наймаа эрхлэх санаатай байсан учраас банкнаас малчны зээл авахын тулд малын тоогоо нэмж тоолуулсан нь алдаа болсон байна. Нэхэмжлэгч нь талийгаачийн ах дүү нарыг надтай нийлээд талийгаачийн хамаг хөрөнгийг нэхэмжлэгчид өгөхгүй авч идэж байгаа гэж тайлбарлаад байгаа боловч ийм асуудал огт байхгүй, бид нар тийм зүйл хийх хүмүүс ч биш байгаа. Яагаад нэхэмжлэгч ингэж тайлбарлаад байгааг сайн ойлгохгүй байна. Би талийгаачийнхаа гурван хүүхдийг нь сайн яваасай л гэж хүсдэг. Хэрэв миний тусалж дэмжиж чадах зүйл байх юм бол би туслах болно. Би ийм зүйл болно гэж огт бодоогүй, намайг уучлаарай, надад ч гэсэн хэцүү байдаг. Одоо надад байгаа зүйл гэх юм бол эсгий гэр л байна. Нэхэмжлэгч нь портер машин, мотоцикль нэхэмжилж байна. Тухайн хоёр тээврийн хэрэгслийг би өөрийнхөө хашаа, байшинг зарсан мөнгөөрөө авсан учир өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Мөн нэхэмжлэгч нь надаас 400 толгой хонь, ямаа нэхэмжилж байх боловч ийм олон тооны хонь, ямаа талийгаачид байгаагүй үлдсэн малаар нь талийгаачийн малчны зээлийг ах, дүү нартай нь ярилцаж байгаад төлж барагдуулсан байгаа. Тухайн үед талийгаач нь өөрийн бүх эд хөрөнгөө эхнэр, хүүхдүүддээ өгөөд ирлээ гэж надад хэлж байсан. Үнэхээр би боломжтой байсан бол нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа мөнгөн дүнг нь өгчихмөөр байгаа боловч надад ийм их хэмжээний мөнгө болон мал эд хөрөнгө байхгүй. Би 3 өнчин хүүхэдтэйгээ хамт амьдардаг, цалингийн зээлтэй өрх толгойлсон эмэгтэй хүн байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа портер машин нь надад байхгүй, мотоциклийг нь өөрийн мөнгөөрөө авсан учир одоо миний эзэмшилд байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... Нэхэмжлэгчийн мал үнэлсэн үнэлгээ болон мотоциклийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Харин портер автомашиныг талийгаачийг нас барахад ажил явдлыг нь хийхээр А.М*** гэх хүнээс мөнгө зээлж, тэр өрөндөө өгсөн. Бид банкнаас зээл авахын тулд малаа нэмж тоолуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2020 оны малыг бид банкнаас зээл авахын тулд өсгөж тоолуулан малын А дансыг бүртгүүлсэн. Энэ баримт дээрх малын тоо бодит биш тоо. Талийгаачаас үлдсэн байсан 100 гаруй нарийн малыг зарж банкны өрийг нь төлсөн. Надад хэврээ талийгаачаас маань үлдсэн эд хөрөнгө байгаа бол хүүхдүүдэд нь өгөхөөс татгалзах юмгүй. Өгье гээд ч надад ямарч эд хөрөнгө байхгүй шүү дээ. Нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна. Хүний амьдралд зөндөө л юм тохиолдох юм. Би ч гэсэн сэтгэл санааны хувьд хэцүү байдаг... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, 0004647 дугаар Б.А***, З.Ч*** нарын 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нэхэмжлэгч З.Ч*** нь нас барагч Б.А***тэй гэр бүл байсан ба тэдний дундаас А.Т**, А.Э нар төрсөн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож, дээрх үйл баримттай талууд маргаагүй.

Нэхэмжлэгч З.Ч***, нас барагч Б.А*** нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд тэдний хамтран амьдарсан хугацаанд

2014 онд адуу 5, үхэр 6, хонь 45, ямаа 137, Бүгд 193, 2015 онд адуу 10, үхэр 7, хонь 48, ямаа 170, Бүгд дүн 235, 2016 онд адуу 8, үхэр 9, хонь 42, ямаа 250, Бүгд дүн 309, 2017 онд адуу 10, үхэр 6, хонь 112, ямаа 292, Бүгд дүн 420, 2018 онд адуу 12, үхэр 9, хонь 157, ямаа 410, Бүгд дүн 538, 2019 онд адуу 11, үхэр 13, хонь 187, ямаа 307, Бүгд дүн 518, 2020 онд адуу 16, үхэр 13, хонь 212, ямаа 207 толгой, бүгд дүн 448 толгой мал,

49***ӨА улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, портер маркийн цэнхэр өнгийн автомашин зэрэг эд хөрөнгүүд бий болсон болох нь Түнэл сумын Архивын тасгийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Малын А дансны лавлагаа, Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын хуулбар, Улсын дугаар: 4**3ХӨА, Марк: Hyundai, Модель: Porter, Арал, дугаар: KMFXKS7BP1U545089, Үйлд.он: 2001, өнгө: цэнхэр, овог: Б***, нэр: А***, регистр: РМ87*** ... гэсэн бичвэр бүхий тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, **** аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх ба дээрх эд хөрөнгүүд нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4-т заасан эд хөрөнгөд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч З.Ч***ийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д хуульчилж өгчээ.

Нас барагч Б.А*** нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтын амьдралын явцад бий болсон малаа маллаж, 4933ХӨА улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, портер маркийн цэнхэр өнгийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан ба 2019 оны 12 дугаар сараас хариуцагч Б.О***тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн, хамтран амьдарч, нэхэмжлэгч З.Ч***, нас барагч Б.А***ийн нарын хамтран амьдарсан хугацаанд бий болсон дээрх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүн нэхэмжлэгч З.Ч***ийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч Б.О***гийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрч А.Т***, А.Т***, Ц.Ц***, Ч.Н**, н.Б*** нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч Э.Б*** нь ...Нэхэмжилсэн адууны хувьд өнгөрдөг дүү маань ч З.Ч*** ч надад тоолж, зүсэлж хүлээлгэж өгсөн адуу мал байхгүй. Би өмнө ч одоо ч өөрөө гардаж мал маллаж байгаагүй, сумын төвд амьдардаг... гэж маргаж байх ба хариуцагчийн татгалзал нь *** аймгийн ** сумын *** ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар албан бичиг, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн: овог: Э*** нэр: Б*** Регистр: РМ74*** гэсэн мэдээлэл бүхий 2008 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагч Э.Б***ын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Ч*** нь гэрч Л.Л**гийн манай 13 толгой үхэр байсан бөгөөд нас барагч миний нөхөр Б.А*, хариуцагч Б.О*** нар тухайн үхрүүдийг авсан гэж мэдүүлсэн учраас хариуцагч Б.О***гаас 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөгийг, Мустанг маркийн мотоцикль талийгаач бид хоёрын хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө байсан бөгөөд хариуцагч Б.О***д тухайн мотоцикль байгаа учраас хариуцагч Б.О***гаас мотоциклийн үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх боловч дээрх үйл баримт хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т тус тус зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч З.Ч*** нь хариуцагч Б.О***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,000 төгрөгийг хасч тооцно гэж тайлбарласан тул хариуцагч Б.О***гаас 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, 212 толгой хонины үнэ 20,760,000 төгрөг, 207 ямааны үнэ 10,980,000 төгрөг, ХӨА49*** улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машины үнэ 5,500,000 төгрөг, Мустанг мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, нийт эд хөрөнгө, малын үнэ 43,240,000 (дөчин гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан шаардлага болох 1,050,000 төгрөгийг хасах нь зүйтэй.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн үнэлсэн мал, мотоцикль зэрэг эд хөрөнгүүдийн үнэлгээтэй маргаагүй, харин хариуцагч Б.О*** нь ХӨА49*** улсын дугаартай хөх өнгийн портер автомашиныг 3,800,000 төгрөг орчимд талийгаач бид хоёр худалдаж авсан учир нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрхгүй гэж маргаж байх боловч *** ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 6,500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтэд зохигч гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээгээр үнэллээ.

Иймд хариуцагч Б.О***гаас мал, эд хөрөнгийн үнэ 36,190,000 төгрөгийг гаргуулж, Мустанг маркын мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Э.Б***тоос азарга 1 толгой, даага 2 толгой, гүү 1 толгой, шүдлэн морь 3 толгой, хязаалан морь 2 толгой, нийт 9 толгой адууны үнэ 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д:...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж, 58 дугаар зүйлийн 58.4-т: Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх...хугацааг хойшлуулах,...болно. гэж тус тус заасан.

Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155/ШЗ2021**1 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 550,650 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан байх ба шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 550,650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О***гаас 338,900 (36,190,000-13,000,000=23,190,000*0,5%+222,950) төгрөгийг, улсын орлогоос 220,150 (Л.Л***нг хариуцагчаар татахаас татгалзсан тул түүнээс гаргуулахаар шаардсан 7,100,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 128,550 төгрөг, хариуцагч Э.Б***тоос анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 10,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 182,950 төгрөгөөс багасгасан нэхэмжлэлийн шаардлага 5,900,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 109,350 төгрөгийг хасч 73,600 төгрөг) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Ч***т олгов.

Хэрэгт авагдсан хариуцагчаар татагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан хариуцагч Л.Л***гийн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***н шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2019.11.18 гэсэн огноо бүхий талийгаач Б.А***гийн гар бичмэл гэх малын нэр, тоо толгойг дурдсан баримт,* Л***гийн Төрийн банкны MN32003420*** дугаар харилцах дансны хуулга, *** аймгийн *** сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар албан бичгүүд, ***Б.О Хаан банк дахь 5*** дугаар тоот дансны дэлгэрэнгүй хуулга, талийгаач Б.А***гийн гэрээслэлийг түүний дүүгийн утаснаас хэвлүүлж авсан гэх 4 хуудас хуулбар баримт, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, *** аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2021/019**дүгээр захирамжийн хуулбар *** аймгийн ** сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар албан бичгүүд, Б*О***Хаан банк дахь *** дугаар тоот дансны дэлгэрэнгүй хуулга, талийгаач Б.А***гийн гэрээслэлийг түүний дүүгийн утаснаас хэвлүүлж авсан гэх 4 хуудас хуулбар баримт, ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2021/019*** дүгээр захирамжийн хуулбар,Х*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хариуцагч Б.О***гийн гэрлэлт бүртгэлийн лавлагаа, түүний нэр дээрх урд өмнө болон одоогийн байдлаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, *** аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас хариуцагч Б.О***гийн нэр дээр урд өмнө болон одоогийн байдлаар бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, Хаан банкны*** тооцооны төвөөс 2019 онд авсан малчны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн дансны хуулбар, талийгаач Б.А***гийн өмчлөлийн Х***аймгийн ***сумын 3 дугаар багийн хөх толгойн 6-20 тоот өвлийн сууцтай хашаа, байшингийн шилжилт хөдөлгөөний лавлагаа, *** аймгийн ***сумын 3 дугаар багийн Хөх толгойн 6-*** тоот газрын эзэмшигчийн болон шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, талийгаач Б.А***гийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа, нэхэмжлэгч З.Ч***гийн 58*** дансны 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, З* Ч** нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал худалдсан эсэх лавлагаа, талийгаач Б.А*** (РМ87***)-ийн амь хохирсон гэх Г-2** дугаартай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материалд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч З.Ч**г нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийг үнэлэхгүй гэж тайлбарласан тул эдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй болохыг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1, 495 дугаар зүйлийн 495.1-д тус тус зааснаар хариуцагч Б.О***гаас 36,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Ч***т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Б.О***гаас Мустанг маркын мотоциклийн үнэ 1,000,000 төгрөг, 13 толгой үхрийн үнэ 7,100,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Э.Б***тоос азарга 1 толгой, даага 2 толгой, гүү 1 толгой, шүдлэн морь 3 толгой, хязаалан морь 2 толгой, нийт 9 толгой адууны үнэ 5,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 550,650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч Б.О***гаас 338,900 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 220,150 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Ч***т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА