| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00380/И |
| Дугаар | 155/ШШ2024/00573 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/00573
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/00573 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** байрлах, ХААН банк ХК (******)-ийн ********,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, А.Б (**********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Б.Б (**********),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,249,194.80 төгрөг, зээлийн хүү 1,977,924.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 284,443.06 төгрөг, нийт 9,511,562.58 (есэн сая таван зуун арван нэгэн мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00380/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Б, Б.Б нар нь ХААН Банкны ********** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 26,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан.
Зээлийн барьцаанд дараахь үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.
********
Зээлдэгч нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 19,250,805.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,022,497.61 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,830.07 нийт 34,275,132.88 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 7,249,194.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,977,924.72 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 284,443.06 төгрөг хугацаа хэтрүүлээд 429 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
Үндсэн зээл 7,249,194.80 төгрөг,
Зээлийн хүү 1,977,924.72 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 284,443.06 төгрөг, нийт 9,511,562.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хаан банк ХК РД:********* нэхэмжлэлтэй танилцлаа. Хаан банкнаас зээл авсан 9,511,562.58 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Б нь Хаан банкнаас 2019 онд 26,500,000 төгрөгийн зээл авсан. Эхнэр А.Б *****суманд дэлгүүр ажиллуулж ****** явж бэлэн хувцас, хүнс зэрэг худалдаа хийдэг байсан. 2019 оноос ковид цар тахал гарч хил гааль хааж бидний гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй юм.
Одоо Хаан банкнаас нэхэмжилж байгаа 9,511,562.58 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Зээлийг 2024 оны 07 дугаар сарын 10 гэхэд бүрэн төлж дуусгана гэжээ.
ХААН банк ХК-ийн ********** нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: ХААН банк нь хариуцагч А.Б, Б.Б нараас зээлийн төлбөр 9,511,562.58 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын өгсөн хариу тайлбарт зээлийн төлбөрийг төлнө гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ********* нь А.Б, Б.Б нарт холбогдуулан үндсэн зээл 7,249,194.80 төгрөг, зээлийн хүү 1,977,924.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 284,443.06 төгрөг, нийт 9,511,562.58 (есэн сая таван зуун арван нэгэн мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,511,562.58 (есэн сая таван зуун арван нэгэн мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг хариуцагч А.Б, хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ш.О итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Ш.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 41 дүгээр тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,135 (нэг зуун жаран долоон мянга нэг зуун гучин тав) төгрөгийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч А.Б, Б.Б нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ******** нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б, Б.Б нарт холбогдох, Үндсэн зээл 7,249,194.80 төгрөг, зээлийн хүү 1,977,924.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 284,443.06 төгрөг, нийт 9,511,562.58 (есэн сая таван зуун арван нэгэн мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Б, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,511,562.58 (есэн сая таван зуун арван нэгэн мянга таван зуун жаран хоёр төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч А.Б, хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нараас ирүүлсэн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,135 (нэг зуун жаран долоон мянга нэг зуун гучин тав) төгрөгийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 83,567.50 (наян гурван мянга таван зуун жаран долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б, Б.Б нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ