Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 140/ШШ2024/00287

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ....... Завхан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ........ сумын ......... багийн ......... тоотод оршин суух, ...........д холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,993,130.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 624,901.9822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,285.66 төгрөг, нотариатын зардал 112,000 төгрөг, нийт 4,759,318.33 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... банкны Завхан салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О..... нь тус банкны Завхан салбар тооцооны төвтэй 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...... тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ......... тоот зээлийн гэрээ байгуулж 1,503,682 төгрөг 19 мөнгө, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ......... тоот зээлийн гэрээ байгуулж 2,010,109 төгрөг 59 мөнгө, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулж 2,260,109 төгрөг 59 мөнгө, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулж 2,459601 төгрөг 37 мөнгө, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ..........тоот зээлийн гэрээ байгуулж 2,579,601 төгрөг 37 мөнгө, 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ......... тоот зээлийн гэрээ байгуулж 2,879,906 төгрөг 79 мөнгийг сарын 18.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан.

...Зээлдэгч О......... нь зээлийн гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд иргэн О.........аас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4,759,318 төгрөг 33 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О....... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь .........банкны Завхан салбараас 4,700,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөр болох 4,759,318.34 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ..... банкны Завхан салбар нь хариуцагч О..........д холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл 3,993,130.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 624,901.9822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,285.66 төгрөг, нотариатын зардал 112,000 төгрөг, нийт 4,759,318.33 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О..... нь ..... банкны Завхан салбараас нэхэмжилсэн 4,759,318.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөг тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .... банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,858 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.........ас 46,929 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,929 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 93,858 төгрөгийг нэхэмжлэгч .... банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч ..........банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй О.........д холбогдох Үндсэн зээлийн үлдэгдэл 3,993,130.69 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 624,901.9822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,285.66 төгрөг, нотариатын зардал 112,000 төгрөг, нийт 4,759,318.33 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэлийг хариуцагч О........ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ...... банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,858 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.........гаас 46,929 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 46,929 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 93,858 төгрөгийг нэхэмжлэгч ......... банкны Завхан салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ