| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00557/И |
| Дугаар | 155/ШШ2024/00589 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00589
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00589 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот,************ (***)-ийн ******,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, В.Н (Р************),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,387,976.12 төгрөг, зээлийн хүү 1,204,952.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478,577.14 төгрөг, нийт 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00557/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн В.Н (******) нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Голомт банкны *********** тоот Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн кредит картын зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно. 2021 оны 06 сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон хүүний өр үүссэн болно.
Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч нь банктай байгуулсан Зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: (2024 оны 04 сарын 23-ны байдлаарх)
1.Үндсэн зээлийн төлбөр-1,387,976.12 төгрөг,
2.Үндсэн хүүгийн төлбөр-1,204,952.76 төгрөг,
3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-478,577.14 төгрөг,
4.Хугацаа хэтрүүлсэн хоног-13 насжилттай
5.Нийт төлбөр-3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч В.Н гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Н нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: В овогтой Н миний бие нь Голомт банкнаас нэхэмжилж байгаа 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) нийт төлбөрийг барагдуулж төлөх нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нь В.Н холбогдуулан үндсэн зээл 1,387,976.12 төгрөг, зээлийн хүү 1,204,952.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478,577.14 төгрөг, нийт 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,095 (жаран дөрвөн мянга ерэн тав) төгрөгийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Н улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч В.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн *********** нэхэмжлэлтэй, хариуцагч В.Н холбогдох, үндсэн зээл 1,387,976.12 төгрөг, зээлийн хүү 1,204,952.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478,577.14 төгрөг, нийт 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч В.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,071,506.02 (гурван сая далан нэгэн мянга таван зуун зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,095 (жаран дөрвөн мянга ерэн тав) төгрөгийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Н улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,047.50 (гучин хоёр мянга дөчин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч В.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ