Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0856

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох Б.Ц******* сургалтын төлбөрийн зээл буюу санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзан ажлын хэсгийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Б.Ц******* нь шаардлагыг хангаж байх тул Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгох шийдвэр гаргахыг Боловсрол шинжлэх ухааны сайдад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.Ц******* би, №128/НЭ2023/1256 дугаартай нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц*******гаас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан Б.Ц******* сургалтын төлбөрийн зээл буюу санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзан ажлын хэсгийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Б.Ц******* нь шаардлагыг хангаж байх тул Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгох шийдвэр гаргахыг Боловсрол шинжлэх ухааны сайдад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Ц******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох Б.Ц******* сургалтын төлбөрийн зээл буюу санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзан ажлын хэсгийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, Б.Ц******* нь шаардлагыг хангаж байх тул Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгох шийдвэр гаргахыг Боловсрол шинжлэх ухааны сайдад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Ц******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ