| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00594/И |
| Дугаар | 155/ШШ2024/00588 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00588
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00588 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** байрлах, ХААН банк ХК (*********)-ийн ******,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* багт оршин суух, Б.Б (*********),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,646,737.74 төгрөг, зээлийн хүү 460,469.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,392.12 төгрөг, нийт 4,111,599.28 (дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн есэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00594/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай ******** тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,863,380.33 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 136,000 төгрөгийг нэмж нийт 4,999,380.33 төгрөгийг, жилийн 18,6 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
********* тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны байдлаар үндсэн зээлд 1,352,642.99 төгрөг, зээлийн хүүд 382,958.25 төгрөг, нийт 1,735,601.24 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 124 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3,646,737.74 төгрөг, зээлийн хүү 460,469.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,392.12 төгрөг, нийт 4,111,599.28 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд:
Үндсэн зээл 3,646,737.74 төгрөг,
Зээлийн хүү 460,469.42 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 4,392.12 төгрөг, нийт 4,111,599.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие И.А Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Б.Б нь Хаан банкны нэхэмжилж буй 4,111,599.28 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Б.Б холбогдуулан үндсэн зээл 3,646,737.74 төгрөг, зээлийн хүү 460,469.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,392.12 төгрөг, нийт 4,111,599.28 (дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн есэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,111,599.28 (дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн есэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс И.А тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Б нь ******** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн И.А олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр И.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 31 дүгээр тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,736 (наян мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б Б.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн ************ нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох, үндсэн зээл 3,646,737.74 төгрөг, зээлийн хүү 460,469.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,392.12 төгрөг, нийт 4,111,599.28 (дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн есэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,111,599.28 (дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун ерэн есэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,736 (наян мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 40,368 (дөчин мянга гурван зуун жаран найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ