| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00451/И |
| Дугаар | 155/ШШ2024/00587 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00587
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00587 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Н.О нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Н.О холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Ц.Л нь хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Н.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,723 төгрөгөөс 115,782 төгрөгийг, хариуцагч Ц.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 42,941 (дөчин хоёр мянга есэн зуун дөчин нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.О олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ