| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00300/И |
| Дугаар | 140/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2024/00297
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: ............ хороонд оршин суух ........... овогт ........ нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........, гэрч Л..........., нарийн бичгийн дарга Г........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд төрсөн. 1974-1982 онуудад ........ сумын дунд сургууль төгссөн. Завхан аймгийн ............ машинистаар орж ажиллаж байсан юм. 1989.04.19-нд өөрийн хүсэлтээр дээрхи ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд миний ажилд орсон болон ажлаас гарсан тушаалууд олдохгүй байгаа юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н....... нь 1982.09.01-ний өдрөөс 1989.04.17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ...... машинистаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Түүний хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1982.09.01-ний өдрөөс .... машинистаар авч ажиллуулав
2-рт 1989.04.17-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр ажлаас шилжүүлэв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.
Завхан аймаг дахь ......... даргын 1982.11.22-ны өдрийн 103 тоот үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хавсралтанд ........ гэж бичигдсэн, 1982.12.17-ны өдрийн 112 тоот шагнах тухай тушаалын хавсралтын 7-рт ....... гэсэн, 1983.12.24-ний өдрийн 25 тоот ажилчдыг амруулах тухай тушаалд мөн Н...... гэсэн байна.
Түүнийг хамт олон нь ..... гэж дууддаг байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд түүний дээрх байдлаар ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......ыг
- 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ..... машинистаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ