Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00301

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......сумын ....... багийн ........ тоот оршин суух ........... нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ....... сумын .........баг ........ тоот оршин суух хаягтай .........овгийн ........д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С....... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2022 оны 11 дүгээр сард ........д 22 эр ямаа, 32 эм ямаа худалдсан нь үнэн болно. Ямаагаа аваад явахдаа мөнгийг нь дансанд хийнэ гээд аваад явсан дараа нь 1,500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг удахгүй дансанд хийнэ гээд одоо хүртэл өгөхгүй байгаа тул .....эс миний үлдэгдэл мөнгийг гаргуулж өнгө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.......  нь хариуцагч Г......д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.......... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г........нь С......ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч С......  нь хариуцагч ....... холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г......... нь 3,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Г........ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г........гээс 31,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 62,950 төгрөгийг нэхэмжлэгч С.......... олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч ....ын нэхэмжлэлтэй Г.....д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.....гээс 31,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 62,950 төгрөгийг нэхэмжлэгч С.....д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ