| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00470/И |
| Дугаар | 155/ШШ2024/00597 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00597
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00597 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар ********** оршин суух, М.М (***********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, П.Б (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн 9 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7,360,000 төгрөгийг гаргуулах тухай 155/2024/00470/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.М ,
Хариуцагч П.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М нь П.Б д холбогдуулан шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн 9 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7,360,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ************* байрлах газар, 5х6 харьцаатай өвлийн дүнзэн байшин, ******* хүнсний дэлгүүр зэргийг 45,000,000 төгрөгөөр П.Б д худалдаж, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр П.Б д хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний бие өвдөөд, мөн Улаанбаатар хотод байсан охин маань ажлынхаа хажуугаар хүүхэдтэйгээ хэцүү байснаас болоод би маш их яарснаас болоод хямдхан зарсан.
Тухайн үед би 23 гаруй сая төгрөгийн үнэтэй эд хогшил, бараа зэргийг П.Б д бэлэглэлийн чанартай өгсөн.
Би хашаа, байшин, дэлгүүрээ зарсан мөнгөнөөсөө өр, зээлээ дараад Улаанбаатар хот руу 30,000,000 төгрөгтэй явсан. Түүгээрээ байрны урьдчилгаа хийгээд байр захиалсан боловч одоог хүртэл байр ашиглалтад ороогүй. Би Улаанбаатар хотод 1,400,000 төгрөгөөр байр түрээслэж амьдарч байгаа.
Би хуулийн зөвлөгөө автал нэгэнт нотариатаар ороод 45 сая төгрөгөөр худалдсан хашаа байшингийн үнээс 15,000,000 төгрөгийг нэхэж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс би дэлгүүрт үлдээсэн бараа, эд зүйлсийнхээ үнийг гаргуулъя гэж өөрчилсөн.
Дэлгүүрт байсан бараа болон бусад эд хогшил нийлүүлээд тооцвол 20 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн гарч байсан. Гэхдээ анх шүүхэд гаргасан мөнгөн дүн болох 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан.
Би сайхан сэтгэл гаргаж П.Б д хашаа байшин, дэлгүүрээ зарсан. П.Б тай би өмнө нь хамтарч ажиллаж байсан. Надтай өмнө хамтран ажиллаж байсан хүн ороод ирэхээр баярлаад л бэлэглэлийн чанартай наймаа хийсэн. Би эд хогшилоо дагалдуулаад өгсөн. П.Б байшин, дэлгүүрийг буулгана гэж хэлж байсан.
П.Б д хашаа байшин, дэлгүүрээ зарснаас хойш П.Б ас асууж байгаад би дэлгүүрт байсан бараанаасаа зараад 4,400,000 орчим төгрөгтэй болсон.
Би яараад хямдхан зарсан тул П.Баттулгыг нинжин сэтгэл гаргаад надад хэдэн төгрөг өгөх байх гэж бодож хандсан.
П.Б нь 19 нэр төрлийн эд хөрөнгүүдээс шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцааж өгье гэж байгаа тул би дээрх эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн эд хөрөнгүүдийг нэгтгээд 7,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.
Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөлийн нэгдсэн зар фэйсбүүкийн группээс Утасны гангараа гэсэн хаягнаас ******* үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа А зэрэглэлийн найман нэрийн барааны хүнсний дэлгүүрийг бараа болон хөргөгч, лангуу бүх зүйлтэй нь өвлийн байшин хашааны хамт зарна. Төв зам дагуу маш ашигтай байрлал хүнээ татсан шууд үргэлжүүлэн ажиллах боломжтой. А зэрэглэлийн тэгш эрүүл газартай, худаг, сургууль, цэцэрлэг гээд бүх юмтай ойрхон, хашаандаа 380-н тогтой, шинэ эко 00-тэй. 65,000,000 төгрөгөөс тохиролцоод зарна. Ирж үзэж танилцаарай. Ирээдүйд ашигтай бизнес болох болно шүү гэсэн зарын дагуу би М.М эгчтэй уулзсан.
Би М.М эгчээс та хэдээр зарах юм бэ гэхэд 50,000,000 төгрөгт зарна гэж хэлсэн. Танд наймаа хийж байгаа учраас ярьж хөөрөх зүйл байна уу? Дүүд нь бэлэн 45 сая төгрөг байна гэхэд 45,000,000 төгрөгөөр авч болно гэж М.М эгч хэлсэн.
Ингээд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд мөнгө төгрөгөө шилжүүлсний дараа М.М эгч би арай хямдхан зарсан байна гээд намайг 5,000,000 төгрөг нэмж өгөх боломж байна уу? гэж хэлэхээр нь би надад үнэхээр нэмж өгөх мөнгө алга бүх мөнгөө шавхсан гэж хэлсэн.
Тэгсэн чинь М.М эгч би дэлгүүрт байгаа бараагаа зараад 5,000,000 төгрөг гаргаад авчих уу? гэж хэлэхээр нь би Та зарж болох бараагаа бүгдийг нь зараад 5,000,000 төгрөгөө гаргаад аваарай. Одоо дэлгүүрээс ашиглах боломжтой зүйлийг бүгдийг нь авч болно. Би тухайн байшин, дэлгүүрийг буулгана шүү гэж хэлсэн. Тэгээд хэд хоног М.М эгч дэлгүүрт байсан бараа зарж мөнгийн авсан.
Би тухайн хашаан дотор байсан байшинг бүгдийг нь буулгаад өөр байшин барьсан. Ингэж ярьж тохирчихоод хэлсэн ярьснаасаа буцаад байхаар хэцүү байна.
Шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нь биет байдлаар байгаа тул буцаан өгье. 380-н тог бол газраа дагаад зарагддаг. Тусад нь үнэлдэггүй. 380-н тог нь газардуулагчгүй байсан. Би газардуулагч, тоолуур авч ажиллуулсан. Бусад эд зүйлсийг нь байшингаа буулгахдаа хамт хог руу ачуулсан. Тухайн үед хашаа газар, байшин, дэлгүүр, лангуу тавиур, хөргүүрүүд болон дэлгүүрт байсан бараа, ашиглаж байгаа бүх эд хогшилтойгоо өгнө гэж тохирч л наймаа хийсэн. Иймээс 7,360,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Минсэл овогтой М********* хөдөлмөрийн чадвар алдалт 70%-иар тогтоогдсон гэх хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, №02 дугаартай М.М тахир дутуугийн үнэмлэх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн ********* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний архивын хуулбар, тус гэрээний хавсралтын архивын хуулбар, ************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний архивын хуулбар, ************* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний архивын хуулбар, тус гэрээний хавсралтын архивын хуулбар, ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний архивын хуулбар, *********** бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний архивын хуулбар, тус гэрээний хавсралтын архивын хуулбар, **************дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний архивын хуулбар, Тусгай зөвшөөрлийн ********** дугаар гэрчилгээний хуулбар, тус гэрчилгээний хавсралтын хуулбар, Тусгай зөвшөөрлийн ********* дугаар гэрчилгээний хуулбар, тус гэрчилгээний хавсралтын хуулбар, ********* гэх толгой бичвэр бүхий нэгж талбарын дугаар гэх хэсэгт *********, эрхийн төрөл гэх хэсэгт өмчлөх, Регистрийн дугаар гэх хэсэгт **********, Хуулийн этгээдийн нэр гэх хэсэгт *********** гэх бичвэртэй кадастрийн зураг, *********** дугаартай орон сууц хөлслөх гэрээний хуулбар, тус гэрээний хавсралтын хуулбар, ************* бүртгэлийн дугаартай орон сууц хөлслөх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус гэрээний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн ******** орон сууц захиалгын гэрээний хуулбар, тус гэрээний хавсралтын хуулбар, *********** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол ******* иргэний үнэмлэхийн хуулбар, ******** дугаартай орон сууц захиалагчтай байгуулах гэрээ нэмэл өөрчлөлтийн хуулбар, тус гэрээний хавсралтын хуулбар, Баттулгад бичсэн миний зурвасууд гэх гар бичвэр, М.М гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх хүсэлт, хүнсний дэлгүүрийн дотор байдлыг харуулсан фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 4-39, 54-56 дугаар тал),
Хариуцагч П.Б ас нэхэмжлэлийн хариу тайлбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хариу тайлбар, олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан зар, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 52, 60 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч М.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ************ байрлах газар, 5х6 харьцаатай өвлийн дүнзэн байшин, 8х7 харьцаатай 8 нэрийн хүнсний дэлгүүр зэргийг 45,000,000 төгрөгөөр П.Б д худалдаж, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр П.Б д хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний бие өвдөөд, мөн Улаанбаатар хотод байсан охин маань ажлынхаа хажуугаар хүүхэдтэйгээ хэцүү байснаас болоод би маш их яарснаас болоод хямдхан зарсан.
Тухайн үед би 23 гаруй сая төгрөгийн үнэтэй эд хогшил, бараа зэргийг П.Б д бэлэглэлийн чанартай өгсөн.
Дэлгүүрт байсан бараа болон бусад эд хогшил нийлүүлээд тооцвол 20 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн гарч байсан. Гэхдээ анх шүүхэд гаргасан мөнгөн дүн болох 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан.
Би сайхан сэтгэл гаргаж П.Б д хашаа байшин, дэлгүүрээ зарсан. П.Б тай би өмнө нь хамтарч ажиллаж байсан. Надтай өмнө хамтран ажиллаж байсан хүн ороод ирэхээр баярлаад л бэлэглэлийн чанартай наймаа хийсэн. Би эд хогшилоо дагалдуулаад өгсөн. П.Б байшин, дэлгүүрийг буулгана гэж хэлж байсан.
П.Б д хашаа байшин, дэлгүүрээ зарснаас хойш П.Б ас асууж байгаад би дэлгүүрт байсан бараанаасаа зараад 5,000,000 орчим төгрөгтэй болсон.
Би яараад хямдхан зарсан тул П.Баттулгыг нинжин сэтгэл гаргаад надад хэдэн төгрөг өгөх байх гэж бодож хандсан.
П.Б нь 19 нэр төрлийн эд хөрөнгүүдээс шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцааж өгье гэж байгаа тул би дээрх эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн эд хөрөнгүүдийг нэгтгээд 7,360,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
3.Хариуцагч П.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөлийн нэгдсэн зар фэйсбүүкийн группээс Утасны гангараа гэсэн хаягнаас ************ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа А зэрэглэлийн найман нэрийн барааны хүнсний дэлгүүрийг бараа болон хөргөгч, лангуу бүх зүйлтэй нь өвлийн байшин хашааны хамт зарна. Төв зам дагуу маш ашигтай байрлал хүнээ татсан шууд үргэлжүүлэн ажиллах боломжтой. А зэрэглэлийн тэгш эрүүл газартай, худаг, сургууль, цэцэрлэг гээд бүх юмтай ойрхон, хашаандаа 380-н тогтой, шинэ эко 00-тэй. 65,000,000 төгрөгөөс тохиролцоод зарна. Ирж үзэж танилцаарай. Ирээдүйд ашигтай бизнес болох болно шүү гэсэн зарын дагуу би М.М эгчтэй уулзсан.
Би М.М эгчээс та хэдээр зарах юм бэ гэхэд 50,000,000 төгрөгт зарна гэж хэлсэн. Танд наймаа хийж байгаа учраас ярьж хөөрөх зүйл байна уу? Дүүд нь бэлэн 45 сая төгрөг байна гэхэд 45,000,000 төгрөгөөр авч болно гэж М.М эгч хэлсэн.
Ингээд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд мөнгө төгрөгөө шилжүүлсэн.
М.М эгч би дэлгүүрт байгаа бараагаа зараад 5,000,000 төгрөг гаргаад авчих уу? гэж хэлэхээр нь би Та зарж болох бараагаа бүгдийг нь зараад 5,000,000 төгрөгөө гаргаад аваарай. Одоо дэлгүүрээс ашиглах боломжтой зүйлийг бүгдийг нь авч болно. Би тухайн байшин, дэлгүүрийг буулгана шүү гэж хэлсэн. Тэгээд хэд хоног М.М эгч дэлгүүрт байсан бараа зарж мөнгийн авсан.
Би тухайн хашаан дотор байсан байшинг бүгдийг нь буулгаад өөр байшин барьсан. Ингэж ярьж тохирчихоод хэлсэн ярьснаасаа буцаад байхаар хэцүү байна.
Шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нь биет байдлаар байгаа тул буцаан өгье. 380-н тог бол газраа дагаад зарагддаг. Тусад нь үнэлдэггүй. Бусад эд зүйлсийг нь байшингаа буулгахдаа хамт хог руу ачуулсан. Тухайн үед хашаа газар, байшин, дэлгүүр, лангуу тавиур, хөргүүрүүд болон дэлгүүрт байсан бараа, ашиглаж байгаа бүх эд хогшилтойгоо өгнө гэж тохирч л наймаа хийсэн. Иймээс 7,360,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.М нь П.Б д холбогдуулан 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь П.Б д холбогдуулан шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, скайтелийн нэгж зардаг гар утас, жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн 9 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7,360,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тухайн үед би 23 гаруй сая төгрөгийн үнэтэй эд хогшил, бараа зэргийг П.Б д бэлэглэлийн чанартай өгсөн. Би яараад хямдхан зарсан тул ******** нинжин сэтгэл гаргаад надад хэдэн төгрөг өгөх байх гэж бодож хандсан. 19 нэр төрлийн эд хөрөнгүүдээс шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг буцааж өгье гэж байгаа тул би дээрх эд хөрөнгүүдийг буцаан авч, үлдсэн эд хөрөнгүүдийг нэгтгээд 7,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэж тайлбарлав.
Хариуцагч П.Б нь шүүх хуралдаанд ...Шилэн хаалгатай хөргөгч 3 ширхэг, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, угаалтуур, гоожуур, Мобикомын нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Юнителийн нэгж зардаг Нокиа маркийн гар утас, Скайтелийн нэгж зардаг гар утас, Жимобайлын нэгж зардаг гар утас, цахилгаан жин, галын хор зэрэг нь биет байдлаар байгаа тул буцаан өгье. 380-н тог бол газраа дагаад зарагддаг. Тусад нь үнэлдэггүй. Бусад эд зүйлсийг нь байшингаа буулгахдаа хамт хог руу ачуулсан. Надад хашаа, байшин, дэлгүүрээ зарахдаа нэхэмжлээд байгаа зүйлсээ бүгдийн хамтад нь өгсөн. Иймээс 7,360,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж маргасан болно.
М.М нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ************* байрлах, 35 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 35,75 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 859 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 45,000,000 төгрөгөөр П.Б д худалдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй хамт шаардаж буй 19 нэр төрлийн эд хөрөнгүүдийг хариуцагч П.Б д өгөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн ...Тухайн үед би 23 гаруй сая төгрөгийн үнэтэй эд хогшил, бараа зэргийг П.Б д бэлэглэлийн чанартай өгсөн. ...Би эд хогшилоо дагалдуулаад өгсөн.... гэх, хариуцагчийн ...Тухайн үед хашаа газар, байшин, дэлгүүр, лангуу тавиур, хөргүүрүүд болон дэлгүүрт байсан бараа, ашиглаж байгаа бүх эд хогшилтойгоо өгнө гэж тохирч л наймаа хийсэн.... гэх тайлбаруудаар тогтоогдов.
Дээрхээс үзэхэд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн шаардаж буй эд хөрөнгүүдийг хариуцагчид өгөхөөр тохиролцсон талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн өмчлөл, эзэмшлийн дэлгүүр, байшин, газар зэргийг худалдсан гэж тайлбарлаж байх ба талууд үүнд маргаагүй.
Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж буй тохиолдолд лангуу, тавиур зэрэг нь дагалдах зүйлсэд хамаарах ба уг дагалдах зүйлс нь дэлгүүрийн зориулалтаар ашиглах шинжийг бүрдүүлдэг учир тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах үнэнд багтана.
Түүнчлэн 380 вольтын хүчин чадал бүхий цахилгааны эх үүсвэр нь газартаа салшгүй бэхлэгдсэн учир газрын үндсэн бүрдэл хэсэг юм.
Иймээс нэхэмжлэгч М.М нь хариуцагчийн эзэмшилд үлдээхээр тохиролцсон эд хөрөнгүүдийг буцаан шаардах эрхгүй байна.
Гэвч шүүх хуралдаанд хариуцагч П.Б нь одоо бодитоор байгаа гэх шилэн хаалгатай 3 ширхэг хөргөгч, улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, гоожуурын угаалтуур, ус хийдэг гоожуур, мобикомын нэгж зардаг утас, Юнителийн нэгж зардаг утас, скайтелийн нэгж зардаг утас, Жимобайлын нэгж зардаг утас, цахилгаан жин, галын хор зэрэг 10 нэр төрлийн нийт 7,640,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М д буцаан өгөхийг зөвшөөрсөн тул дээрх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 9 нэр төрлийн эд хөрөнгө болох 380 вольтын газардуулагчтай тог, Посс машин, дэлгүүрт үлдээсэн барааны үлдэгдэл үнэ, дотор 2, гадна 1, нийт 3 ширхэг камер, 3 ширхэг модон лангуу, 4 ширхэг цэнхэр будагтай модон тавиур, тумбочиктой 3 ширхэг модон тавиур, 1 ширхэг цагаан өнгөтэй модон тавиур, гоожуурт байсан хувин, шал угаадаг хувин 2 ширхэг зэргийн үнэ 7,360,000 төгрөгийг гаргуулахаар буцаан шаардах эрхгүй байх тул 7,360,000 (долоон сая гурван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б ас 5,000,000 төгрөгийн үнэ бүхий шилэн хаалгатай 3 ширхэг хөргөгч, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэ бүхий гоожуурын угаалтуур, 10,000 төгрөгийн үнэ бүхий ус хийдэг гоожуур, 200,000 төгрөгийн үнэ бүхий мобикомын нэгж зардаг утас, 30,000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн нэгж зардаг утас, 80,000 төгрөгийн үнэ бүхий скайтелийн нэгж зардаг утас, 70,000 төгрөгийн үнэ бүхий Жимобайлын нэгж зардаг утас, 50,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан жин, 50,000 төгрөгийн үнэ бүхий галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М д буцаан олгож, үлдсэн 9 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7,360,000 (долоон сая гурван зуун жаран мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б ас 7,640,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 137,190 (нэг зуун гучин долоон мянга нэг зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б ас 5,000,000 төгрөгийн үнэ бүхий шилэн хаалгатай 3 ширхэг хөргөгч, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрээтэй шилэн тагтай хөлдөөгч 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэ бүхий гоожуурын угаалтуур, 10,000 төгрөгийн үнэ бүхий ус хийдэг гоожуур, 200,000 төгрөгийн үнэ бүхий мобикомын нэгж зардаг утас, 30,000 төгрөгийн үнэ бүхий Юнителийн нэгж зардаг утас, 80,000 төгрөгийн үнэ бүхий скайтелийн нэгж зардаг утас, 70,000 төгрөгийн үнэ бүхий Жимобайлын нэгж зардаг утас, 50,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан жин, 50,000 төгрөгийн үнэ бүхий галын хор зэрэг нийт 7,640,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М д буцаан олгож, үлдсэн 9 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 7,360,000 (долоон сая гурван зуун жаран мянга) төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б ас улсын тэмдэгтийн хураамж 137,190 (нэг зуун гучин долоон мянга нэг зуун ер) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ