Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 147/ШШ2024/00198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 666666666 багт оршин суух, утасны дугаар ..............., ....................

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ....................(цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ................................ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1998 оныг дуустал малчнаар, мөн тус сумын 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 оны 06 сар хүртэл малчнаар тус тус ажилласан. Миний бие сайн дурын даатгалыг малчнаар төлж байсан. Иймд намайг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1998 оныг дуустал, тус сумын 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллан малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нийгмийн даатгалын хэлтсийн 1210000836 дугаартай баталгаажилтын хуудас, 1995 оны 08 сарын 13 ны өдрийн гэрчилгээний хуулбар, 1998 оны 07 сарын 02-ны өдрийн Талархлын хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022,2023 оны тооллогын хуулбар, 2022 оны мянгат малчны батламжийн хуулбар, 2023 оны 05 сарын 27-ны өдрийн хурдан морины Өргөмжлөлийн хуулбар, Баяндэлгэр сумын засаг даргын тамгын газрын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн архивын лавлагааны хуулбар,Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 11/71 дугаартай архивын лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 05 сарын 14-ний өдрийн 101 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ............................. нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................................. нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1998 оныг дуустал, тус сумын 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллан малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар нэхэмжлэгч ..............................Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1998 оныг дуустал, 2022 оны 08 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллан малчнаар тус тус  ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

4. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд хамаарахаар заасан.

 

5. Нэхэмжлэгч .......................... нь 1991-2000 он хүртэл ажилд хөдөлмөр эрхлээгүй байсан болохоо тодорхойлж 1991-2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан болох нь Нийгмийн даатгалын газрын 1210000836 дугаартай баталгаажилтын хуудсаар тогтоогдож байна.

 

6. Мөн тус сумын 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд нэхэмжлэгч ......................нь Сүхбаатар аймгийн Авто тээврийн газрын харъяа Баяндэлгэр сумын салбарт билет бичигчээр ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, түүний шүүхэд гаргасан “...Тухайн ажлыг ээж хийдэг байсан. Ээж өндөр настай тул миний нэр дээр тус байгууллагатай гэрээ хийж ажиллаж байсан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна. 

     

7. Иймд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,Сүхбаатар айммгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1999 он хүртэл, 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллажмалчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 4-19 дүгээр хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох, нотлох баримт гэж үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт 1995-1999 он хүртэл, 6 дугаар багт 2022 оны 8 сараас 2024 он хүртэл хувийн малаа маллаж малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА