| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00173/И |
| Дугаар | 147/ШШ2024/00203 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 147/ШШ2024/00203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт смын ... дүгээр баг, Мандалын ... дугаар гудамжны тоотод оршин суух ******* овогт *******-******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* (талийгаач)-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* (талийгаач)-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн *******той хамтран амьдарч, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байсан боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй өдийг хүрсэн. Гэр бүлийн хүн маань 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ******* (талийгаач)-той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2019 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн ******* овогтой , 2012 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн ******* овогт ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт, 2015 оны Хүн Ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн .
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ******* (талийгаач)-той хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* овогт *******-******* Эрдэнэцэцэг нь 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ******* (талийгаач)-той хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Бид 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. 2012 онд том охиноо, 2019 онд хүү төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан” гэх тайлбар, 2019 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн ******* овогтой , 2012 оны 05 сарын 10-ны өдөр төрсөн ******* овогт ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн засаг даргын тодорхойлолт “...******* нь *******, охин Э., хүү Г.тай хамт амьдарч байсан” гэх бичилт бүхий, 220739410042 дугаартай *******ийн нас барсны гэрчилгээнд “...нас барсан огноо 2024 оны 05 сарын 03-ны өдөр, нас барсан шалтгаан W27” гэх бичилт бүхий
4. Гэрч ын шүүхэд өгсөн: “....*******, ******* нар нь 2010 оноос эхлэн хамт амьдарч, дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн. Том охин нь 2012 онд төрсөн, бага хүү нь 2019 онд төрсөн. Нөхөр ******* нь Дөрвөлж компанид 2005 оноос эхлэн ажилласан. Би *******той Дөрвөлж компанийн шугам сүлжээ, ариутгал, татуургын сувагжилтийн хэсэгт 2011 оноос 2024 оны 05 сар хүртэл хамт ажиллаж байсан. ******* нь ажлын байран дээрээ, бохирын шугам бөглөрлийг гаргаж байгаад даралттай усны шланкандаа гуядуулаад, ухаан алдаж, газар дээр нь эмнэлгийн түргэн тусламж дуудаж, эмнэлэгт 7 хоноод 2024 оны 05 сарын 03-ны өдөр нас барсан. Би *******той 10 гаруй жил нэг байгууллагат хамт ажиллаж байсан учраас *******, ******* нарын хамтын амьдралтай байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
5. Гэрч ийн шүүхэд өгсөн: “....*******, ******* нар 2010 оноос эхлэн хамт амьдарч, дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн. Том охиныг нь , хүүг нь гэдэг. ******* нь Дөрвөлж компанид ажиллаж байхдаа ажлын байран дээрээ 2024 оны 05 сарын 03-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Би *******той Дөрвөлж компанид 2011 оноос эхлэн хамт ажиллаж, гэрээр нь орж гарч явдаг байсан учраас хамтын амьдралтай байсныг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь ******* (талийгаач)-тай 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд ******* нь ******* (талийгаач)-той 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт *******-******* ******* ******* овогт (талийгаач)-той 2010 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА