Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/09

 

Д.*******, С.*******, Л.*******,

Н.*******, Б.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Ц.*******үү Яллагдагч С.******* Яллагдагч С.*******ын өмгөөлөгч И.******* Яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******маа Яллагдагч Л.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүхуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.*******, С.*******, Л.*******, Н.*******, Б.******* нарт холбогдох 1816002530150 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Биеийн байцаалт: Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Ундрага ай ОНӨААТҮГ-т ашиглалтын инженер ажилтай, Есөнбулаг сумын Жинст баг хотхон тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн ын *******, / регистрийн дугаартай/. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, Ундрага ай ОНӨААТҮГ-т ерөнхийн инженер ажилтай, Есөнбулаг сумын Жинст баг хөгжил 4- 1 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн ын *******, / регистрийн дугаартай/. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефт хийн хадгалалт тээвэрлэлт мэргэжилтэй, Ундрага ай ОНӨААТҮГ-т ашиглалтын инженер ажилтай, Есөнбулаг сумын Жинст баг хотхон тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн ы *******, / регистрийн дугаартай/. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ундрага ай ОНӨААТҮГ-т захирал ажилтай, Есөнбулаг сумын баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, урд нь, Говь-ай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар ял оногдуулж, уг хугацаагаар тэнсэж байсан, овгийн ын *******, / регистрийн дугаартай/. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Ундрага ай ОНӨААТҮГт ашиглалтын инженер ажилтай, Есөнбулаг сумын Жинст баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн ын *******, / регистрийн дугаартай/. Яллагдагч Д.*******, С.*******, Л.*******, Н.*******, Б.******* нар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй буюу а ай ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 519 дугаар худгийг тагжуулаагүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас уг худагт 2018 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 06 настай Б. унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Яллагдагч Д.*******, Н.*******, Б.*******, С.*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн 1816002530150 дугаартай хэргийг Говь-ай аймгийн прокурорын газарт буцааж, 2. Яллагдагч Д.*******, Н.*******, Б.*******, С.*******, Л.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээж, 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Ц.*******үү давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-ай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.*******үү би, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч С.*******, Л.*******, Н.*******, Б.*******, Д.ьмнар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй буюу а ай ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 519 дугаар худгийг тагжуулаагүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас уг худагт 2018 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 6 настай ийн унаж, живэлтийн улмаас нас барсан..” гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Тус прокурорын газраас яллагдагч С.******* нарт холбогдох 1816002530150 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэсэгт зааснаар зүйлчилж 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлэлцээд 48 тоот шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.Үндэслэл нь: 1.Яллагдагч нар нь шүүх хуралдаанд “Яллах дүгнэлтийн хувийг цагдаагийн мөрдөн байцаагч цагдаа дээр гардуулсан, прокурорын туслах гардуулсан” гэж, мөн яллагдагч Д.******* нь “Яллах дүгнэлтийн хувийг гардаж аваагүй” гэж тус тус мэдүүлж байгаагаас үзвэл яллагдагч нарт яллах дүгнэлтийн хувийг хэн, хэзээ хаана гардуулсан болох нь тодорхойгүй байх тул прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Мөн яллах дүгнэлтийг гардуулж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан яллагдагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн байна. Яллагдагч нарт холбогдох хэрэгт прокуророос 2020 оны 01 дүгээр сарын 27-нөдөр 05 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, уг яллах дүгнэлтийг яллагдагч С.*******, Д.*******, Н.*******, Б.*******, Л.******* нарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 12 минутанд 6 хуудас яллах дүгнэлтийг хувийг прокуророос гардуулж, гарын үсэг зуруулж өгсөн болох нь 05 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтаас тодорхой харагдаж байна. Гэтэл яллагдагч нарын яллах дүгнэлтийг мөрдөгчөөс гардуулсан, яллах дүгнэлтийг гардуулаагүй гэх мэдүүлэгт үндэслэж хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна.Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн хувийг гардаж авсан тэмдэглэл, түүнд яллагдагч нараар гарын үсэг зуруулсан байхад яллагдагч нарын аливаа зүйлд үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байх эрхийг харгалзан үзэлгүйгээр, бусад нотлох баримтад тулгуурлалгүйгээр дээрх байдлаар дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. 2. Яллагдагч нарт хавтаст хэрэгт авагдсан шинжээч томилсон тогтоошинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй байна. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 175-176 хуудас шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлт, 191-192 дугаар хуудас мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд шинжээч томилсон тогтоолыг мөрдөгч 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан атлаа яллагдагч нарт 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан, 54-55 дугаар хуудас мөрдөгчийн тогтоол, 95-96 дугаар хуудас шинжээч томилсон тогтоолыг мөрдөгч 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан атлаа яллагдагч нарт 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 01 дүгээр сарын 29- ний өдөр танилцуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-д “...Оролцогч шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхтэй” гэж тус тус заасан оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн байна. -2018 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 6 настай ийн гэрээсээ гарч яваад ирэхгүй байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллээр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд уг хүүхдийг 2 хоног хайсны эцэст 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 519 дугаартай худагт унаж нас барсан байхад нь олсон байдаг.Үүний улмаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад уг гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл үхлийн шалтгаан тогтоохоор томилсон мөрдөгчийн тогтоол гарах үед уг гэмт хэргийг үйлдсэн этгээд тодорхойгүй байсан, түүнчлэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчээр дүгнэлт гаргуулах үед а ай ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер болох Л.*******, Б.*******, Д.******* нарыг буруутгах үндэслэл тогтоогдсон учраас мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 05- ны өдрийн өдрийн тогтоолыг Л.*******, Б.*******, Д.******* нарт танилцуулсан, харин шинжээчийн дүгнэлтээр ерөнхий инженер, байгууллагын дарга нарыг буруутгах үндэслэл тогтоогдсон тул мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолыг С.*******, Н.******* нарт нөхөж танилцуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчим болох энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн хуулийн 2.1 дэх эхсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2.2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу хэрэг бүртгэлтийн шатанд С.*******, Н.*******, Л.*******, Б.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байсан дурьдах хэрэгтэй.Гэмт хэрэг үйлдсэн гэж шууд гэрч, хохирогч заасан тохиолдолд хэрэг бүртгэлтийн шатанд шинжээч томилох тогтоолыг танилцуулах, гэрчээр асуухгүй байх хуулийн үндсэн зарчим байгаа болно. 3. Мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур буюу мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.аар хийлгэхдээ түүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг болон шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна" гэж заасныг тус тус зөрчсөн байна гэжээ. Хэрэгт Цагдаагийн газраас буюу мөрдөгчөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шинжээч оролцох боломжтой хүний нэрийг ирүүлэх албан бичиг хүргүүлж, тус газраас шинжээчээр ажилах боломжтой гэх Д.ын нэрийг ирүүлсэн байна.Үүний улмаас мөрдөгч нь Д.ыг байцааж Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийг шалгаж мэдүүлэг авснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байхад шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж бйгаа нь үндэслэлгүй байна. 4.Яллагдагч Д.*******, Н.*******, Б.*******, С.*******, Л.******* нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байна гэж шүүх үзлээ. Үүнд: - Хавтаст хэрэгт Говь-ай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “а ай” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байдаг. Үүнээс үзвэл тус байгууллага нь 1 ерөнхий инженертэй байхаар батлагдсан байдаг бөгөөд уг орон тооны дагуу ерөнхий инженер нь хэн болох, мөн хэрэгт яллагдагчаар татагдаж ирсэн инженер Д.*******, Б.*******, Л.******* нарын орон тоог хэн хэзээ баталж тэдгээрийг томилсон болохыг мөрдөн шалгах ажиллагаанд шалгаж тогтоогоогүй байна гэжээ. Хавтас хэрэгт яллагдагч Б.*******ыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №б/51 дугаартай ашиглалтын инженерээр ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт/1хх-140-144-рт/, яллагдагч Д.*******г 2008 оны 07 дугаар сарын 02- нд усан хангамжийн инженерээр ажилд авсан тушаал, усан хангамжийн инженерийн нэршилийг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ИТХ-ын 77 тогтоолоор нэршил өөрчлөгдсөн/3хх-109/ инженерээр ажилд авсан тушаал №11, ажлын байрны тодорхойлолт/1хх-145-149-рт/, яллагдагч Л.*******ыг 2016 оны 01 дүгээр сарын 06- нд ерөнхий инженерээр түр томилсон тушаал №б/05, мөн Л.*******ыг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ерөнхий инженэрээс чөлөөлж ашиглалтын инженер болгосон 3-р хх-113-рт, ажлын байрны тодорхойлолт/1хх-150-155-рт/, яллагдагч Н.*******ыг “а ай” ОНӨААТҮГ-ын даргаар 2014 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн б/28 тушаалаар томилсон,/ажлын байрны тодорхойлолт/1хх-156-161-рт/, Ерөнхий инженерээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр б/05-аар томилсон тушаал зэргийг хэрэгт хавсаргасан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. 5.Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд “а ай” ОНӨААТҮГ-ын инженер яллагдагч Д.******* нь ажлаасаа чөлөө аваад ажил үүргээ гүйцэтгээгүй, яллагдагч Л.******* нь хөл хугараад ажил үүргээ гүйцэтгээгүй гэж тус тус мэдүүлсэн байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна гэжээ. -Хавтас хэрэгт гэрч Д.ын “2018 оны хавар шиг санаж байна Манай инженер ******* дээд 519 дүгээр худгийн шороо хогийг гаргаж цэвэрлэ гэж хэлсний дагуу уг худаг дээр очход худгийн талаар нь шахуу үерийн ус шавар, хог орчихсон байсныг би одоо нэрийг нь санахгүй байна нэг слесарьтайгаа хамт цэвэрлэж байсан. Тухайн үед худгийг тагласан бетоны нэг булан хагарсан байсан юм. Би худгийн таг хагарсан байсан талаар тухайн үед байсан инженерүүдэд хэлж байсан юм. Одоо яг хэнд хэлж байснаа санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Д.ийн “Энэ худаг нь цементон дөрвөлжин тагтай байсан Гэхдээ уг таг нь урд талаасаа хагархай доторх арматур төмөр нь сэртийсэн байдалтай харагдаж байдаг байсан. Энэ худагт ерөнхийдөө засвар үйлчилгээ байнга хийгддэг байсан боловч таг нь ерөөсөө солигддоггүй байсан. Зуны улиралд ус ороод доторх крант, хаалтын дунд хэсэг хүртэл ус ороод дүүрчихсэн байгаа харагдаж байдаг юм. Миний хувьд доторх усыг нь шалвхаж цэвэрлэж байгаа үед нь сонирхож очиж үзэж байхад таг нь хагархай байдаг байсан. Миний хувьд 2018 оны зун уг худгийн таг хагархай байсныг санаад байна”. / 3хх-30-31/ гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр уг хүүхэд унаж нас барсан 519 дүгээр худгийн таг нь 2018 оны зунаас хойш хагархай бйасан нь тогтоогдож байгаа.Хэдийгээр хүүхэд унаж нас барах үед буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний хооронд зарим яллагдагч нь ажлаа хийгээгүй байсан гэх боловч уг худгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд тасралтгүй хяналт тавьж, 2018 оноос хойш засвар үйлчилгээг хийх үүргийг яллагдагч нар хүлээсэн байдаг.Өөрөөр хэлбэл 2018 оноос хойш уг худагт засвар үйлчилгээ хийгээгүй, тагжуулаагүйн улмаас 6 настай Б. нас барсан болох нь тогтоогдож байхад тухайн үед байгаагүй хүнийг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийн нотолно” гэж заасан нотолбол зохих нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч “а ай” ОНӨААТҮГ-ын захирал С.*******, ерөнхий инженер Н.*******, инженер Д.*******, Б.*******, Л.******* нар нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйн улмаас “а ай” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 519 дугаар худагт 2018 оны 10 дугаар сарын 27- ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 6 настай Б. унаж, живэлтийн улмаас нас барсан болох, яллагдагч “а Аптай” ОНӨААТҮГ-ын захирал С.*******, ерөнхий инженер Н.*******, инженер Д.*******, Б.*******, Л.******* нарын ямар ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан болохыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан хэргийн бодит байдлыг нотлон тогтоох үүргээ биелүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт явуулалгүйгээр прокурор яллагдагч нарын ажлын байрны тодорхойлолт адилхан байгаа учраас тэдгээр нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэж хавтгайруулан тэдгээрийг яллагдагчаар татаж яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж үзсэн байна. -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч Д.ын дүгнэлт болмэдүүлэгт “Худагны бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг тус байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан /ашиглалт хариуцсан инженер, техникийн ажилтан/ хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажпын хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийнхээ дагуу хариуцан хяналт тавьж ажиллах үүрэгтэй, а-ай ОНӨААТҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь таглаа хүзүүвчгүй, таггүй 519 дугаартай цэвэр усны үзлэгийн худгийг ашиглаж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 заалтуудыг, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 заалтыг, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах, шинэчлэх болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 2.5. заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27,35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хангахгүй байна. Ус хангамжийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг энэ байгууллагын үндсэн чиг үүрэгт дарга болон инженер техникийн ажилчидын ажлын байрны тодорхойлолтод худгийн бүрэн бүтэн байдал буюу байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах чиг үүргийг ерөнхий инженер, ашиглалтын инженер, байгууллагын дарга хариуцна гэж заасан байдлыг зөрчсөн” гэж тодорхой мэдүүлсэн байдаг.Уг мэдүүлэг, дүгнэлт болон бусад гэрч нарын мэдүүлгээр а-ай ОНӨААТҮГ-ын дарга, ерөнхий инженер, ашиглалтын инженерүүд нь ажлын байрны тодорхойлолт болон дүгнэлтэд дурьдсан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллагаагүй, худгийг тагтай байлгах, хүн амьтан унаж гэмтэхгүй байх, аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх үүргийг эс үйлдэхүйн улмаас хэрэгжүүлээгүй, үүний улмаас 6 настай хүүхэд Б. нас барсан болох нь тогтоогдож байна. Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 07- ны өдрийн 16 цаг 20 минутанд хүлээн авсан бөгөөд уг шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд С.******* нарт холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцох бөгөөд онлайнаар оролцуулах боломжоор хангаж өгнө үү. Прокурор Ц.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******, Л.*******, Н.*******, Б.*******, Д.******* нарт холбогдох хэрэгт прокуророос 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 05 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, уг яллах дүгнэлтийг яллагдагч С.*******, Д.*******, Н.*******, Б.*******, Л.******* нарт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 12 минутад 6 хуудас яллах дүгнэлтийг хувийг прокуророос гардуулж, гарын үсэг зуруулж өгсөн болох нь 05 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтаас тодорхой харагдаж байна. Гэтэл яллагдагч нарын яллах дүгнэлтийг мөрдөгчөөс гардуулсан, яллах дүгнэлтийг гардуулаагүй гэх мэдүүлэгт үндэслэж хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шинжээч томилсон тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй байна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж шүүх үзсэн. Тухайн хэрэг нь энэ хүн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх шууд заах үйл баримт хэрэг гарах үед байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 27-ний өдөр 6 настай ийн гэрээсээ гарч яваад ирэхгүй байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллээр Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд уг хүүхдийг 2 хоног хайсны эцэст 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр а ай ОНӨААТҮГ-ын мэдэлд байдаг 519 дугаартай худагт унаж нас барсан байхад нь олсон байдаг. Яг энэ хэргийн үйл баримт дээр шинжээч томилох асуудал дээр холбогдох албан тушаалтны буруутай, буруугүй гэх асуудал харагдахгүй юм. Хэргийг шалгах явцад тухайн худаг таггүй байсантай холбоотой энэ асуудлыг хэн хариуцах ёстой асуудал яригдахад а ай ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер болох Д.*******, Б.*******, Л.******* гэх 3 хүнд шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан байдаг. Энэ хэрэг дээр 2 шинжээчийн дүгнэлт гарсан нь “юуны улмаас нас барсан болон, Мэргэжлийн хяналтийн ерөнхий газрын тухайн худагтай холбоотой хэн хариуцах ёстой” талаар дүгнэлтүүд гарсан байдаг. Хэрэгт Цагдаагийн газраас буюу мөрдөгчөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шинжээч оролцох боломжтой хүний нэрийг ирүүлэх албан бичиг хүргүүлж, тус газраас шинжээчээр ажиллах боломжтой гэх Д.ын нэрийг ирүүлсэн байна.Үүний улмаас мөрдөгч нь Д.ыг байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийг шалгаж мэдүүлэг авснаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байхад шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. “а ай” ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн 1 ерөнхий инженертэй байхаар батлагдсан байдаг бөгөөд мөн хэрэгт яллагдагчаар татагдаж ирсэн инженер Д.*******, Б.*******, Л.******* нарын орон тоог хэн хэзээ баталж тэдгээрийг томилсон болохыг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж шүүгчийн захирамжид тусгагдсан байгаа. Тухайн яриад байгаа 3 яллагдагчийг хэзээ ажилд томилсон, тухайн хүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ гэх мэт бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тодорхойлбол: Яллагдагч Б.*******ыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №Б/51 дугаартай ашиглалтын инженерээр ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт /1хх-140-144-рт/, яллагдагч Д.*******г 2008 оны 07 дугаар сарын 22- нд усан хангамжийн инженерээр ажилд авсан тушаал, усан хангамжийн инженерийн нэршлийг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ИТХ-ын №11 тогтоолоор нэршил өөрчлөгдсөн гэх албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, яллагдагч Л.*******ыг 2016 оны 01 дүгээр сарын 06-нд ерөнхий инженерээр түр томилсон тушаал №б/05, мөн Л.*******ыг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ерөнхий инженерээс чөлөөлж ашиглалтын инженер болгосон тушаал мөн ажлын байрны тодорхойлолт, яллагдагч Н.*******ыг “а ай” ОНӨААТҮГ-ын даргаар 2014 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн б/28 тушаалаар томилсон,ажлын байрны тодорхойлолт, Ерөнхий инженерээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр б/05-аар томилсон тушаал зэргийг хэрэгт хавсаргасан байхад шүүх эндээс юуг тодруулах гэж хэргийг прокурорт буцааж байгааг ойлгохгүй байна. Мөн шүүгчийн захирамжид Д.*******, Л.******* нар нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж яваагүй байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл яллагдагч “а ай” ОНӨААТҮГ-ын захирал С.*******, ерөнхий инженер Н.*******, инженер Д.*******, Б.*******, Л.******* нар нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн хүүхэд нас барсныг тогтоож чадаагүй гэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч Д.ын дүгнэлт болон мэдүүлэгт “Худагны бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг тус байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан /ашиглалт хариуцсан инженер, техникийн ажилтан/ хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийнхээ дагуу хариуцан хяналт тавьж ажиллах үүрэгтэй, а-ай ОНӨААТҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь таглаа хүзүүвчгүй, таггүй 519 дугаартай цэвэр усны үзлэгийн худгийг ашиглаж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.4 заалтуудыг, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 заалтыг, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах, шинэчлэх болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 2.5 заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27,35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хангахгүй байна. Ус хангамжийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг энэ байгууллагын үндсэн чиг үүрэгт дарга болон инженер техникийн ажилчдын ажлын байрны тодорхойлолтод худгийн бүрэн бүтэн байдал буюу байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах чиг үүргийг ерөнхий инженер, ашиглалтын инженер, байгууллагын дарга хариуцна гэж заасан байдлыг зөрчсөн” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Хот суурин усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилгын тухай хууль, байгууллагаас гаргасан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэгт заасан үүргүүдийг огт хэрэгжүүлж чадаагүйн улмаас тухайн 6 настай хүүхэд эвдэрхий тагтай байсан худаг руу унаж нас барсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэв. Яллагдагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв. Яллагдагч С.*******ын өмгөөлөгч И.******* давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь зүйлд заасан “гэхэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад үед гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нотлох ёстой байсан болов ч нотлоогүй байна гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Шүүгдэгч С.******* нь ямар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйн улмаас 519 дүгээр худагт хохирогч унаж нас барсан бэ гэдгийг хавтаст хэргийн материалд нотолж тогтоож чадаагүй байгаа. Яллах дүгнэлтийг хэн гардуулсан талаар маргаантай байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэг бүрчлэн босгож яллах дүгнэлтийг хэн гардуулж өгсөн талаар асуухад прокуророос огт яллах дүгнэлт гардаж аваагүй, Ц.*******үү прокурортой уулзаагүй гэж шүүгдэгч нар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалд хийсэн 1 хуудас баримтад яллах дүгнэлтийг гардаж авсан талаар шүүгдэгч нарын гарын үсэг болон гардуулж өгсөн прокурорын гарын үсэг байдаг. Яг үнэн хэрэгтээ шүүгдэгч нар нь огт прокурор Ц.*******үүтэй уулзаагүй талаар ярьдаг. Зарим нэг шүүгдэгч нь цагдаагийн газар дээр мөрдөгчтэй уулзаж танилцуулсан баримт бичиг дээр гарын үсэг зурсан гэж ярьдаг. Худаг хэзээ таггүй болсон хэн хариуцах ёстой байсан дээр Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж зааснаар 519 дүгээр худаг нь хэний өмчид байгаа болон байх ёстойг хавтаст хэргийн материалд тогтоосон зүйл огт байхгүй. Өөрийн ба халуун усны шугам хоолой аюулгүйн ажиллагааны дүрмийн 6.1.2-т “Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь шугам хоолойн ашиглалтын ажлыг зохион байгуулах замаар шугам хоолойн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангаж ажиллах ёстой” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд шинжилгээг Шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх хуулийн зохицуулалттай байдаг. Мөн хуулийн 27.4-т шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр бол гэж заасан байгаа. Ялагдагчаар татсан тогтоол 2019 оны 11 дүгээр сарын 01, 06-ны өдрүүдэд гарсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэсэн заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв. Яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******маа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ын тухайд “а ай” ОНӨААТҮГ-ын инженер ажилтай. Хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас 519 дүгээр худагт 6 настай хүүхэд унаж нас барсан байна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. гэх шинжээч нь барилгын инженер мэргэжилтэй хүн байгаа. Шинжээчийн тусгай мэдлэг шаардсан тохиолдолд тусгай мэдлэгтэй шинжээчдийн багаар шинжилгээг дахин гаргуулах талаар хүсэлтүүдийг удаа дараа гаргасан болов ч үндэслэлгүйгээр уг хүсэлтийг хангахаас татгалзаж байсан. Шинжээч нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа Монгол улсад ашиглагдаж байгаа Усны худгийн байгууламжийн тухай албан ёсны стандарт байхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Харин барилгын норм ба дүрмийн зохих заалтуудтай нийцэхгүй байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар татах тогтоолыг үйлдсэн байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний үйлчлүүлэгчээс ял сонсгож байцаалт авсан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татах тогтоолыг үйлдээд даруй оролцогчид танилцуулна гэсэн заалт байдаг. 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тухайн үед 2019 онд хуульд өөрчлөлт ороогүй байхад 24 цагийн дотор мэдүүлгийг авна гэсэн заалт байсан. Одоо бол 12 цагийн дотор мэдүүлэг авна гэсэн заалтыг зөрчиж 5 хоногийн дараа мэдүүлэг авсан байдаг. Уг 519 дүгээр худаг нь хэргийн газрын үзлэгээр таг нь дунд хэсгээрээ хагарсан байсан гэдэг. Гэтэл гэрч Батсуурийн мэдүүлэгт 519 дүгээр худагт хүн унах хэмжээний том цоорхой байхгүй байсан гэдэг мэдлүүлийг өгсөн байдаг. Тухайн нас барсан хүүхэд өөрөө гүйж яваад унаад нас барсан уу? эсвэл хэн нэгэн хүний гадны нөлөөгөөр нас барсны дараа худаг руу хийсэн үү гэдгийг шалгаж тогтоосон зүйл хавтаст хэрэгт байдаггүй. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв. Яллагдагч Л.*******, Д.******* нарын өмгөөлөгч М.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар татсан тогтоол гарсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-нд 5 хоногийн дараа танилцуулсан байгаа. Тухайн хүүхэд худагт унах үед манай 2 үйлчлүүлэгч өөр өөр газар байсан. Хуулийн этгээдийг яллагдагчаар татах гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, утга агуулгын хувьд зөрүүтэй байгаа бөгөөд нотолбол зохих зүйл нотлогдоогүй гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гомдол гаргасан. Миний 2 үйлчлүүлэгч тухайн үед гадаад ажиллаж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна. Яллагдагч Д.*******, С.*******, Л.*******, Н.*******, Б.******* нар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй буюу а ай ОНӨААТҮГ-ын эзэмшлийн 519 дугаар худгийг тагжуулаагүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйн улмаас уг худагт 2018 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 06 настай Б. унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ. Дээрх яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 48 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаажээ. Давж заалдах шатны шүүх хуулинд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хянахад шүүгчийн захирамжид заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ... гэмт хэрэг гарсан байдал/гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл: Прокурор яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хууль буюу түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...улмаас хүний амь нас хохироосон тохиолдолд энэ гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилэхээр байна. Гэтэл хэргийн нөхцөл байдал, яллах дүгнэлтээс харахад яллагдагч тус бүр нь ямар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны ямар хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай болохыг нарийвчлан тогтоогоогүй, яллах дүгнэлтийг хэрэгт холбогдогч нар гардаж аваагүй, прокурор яллах дүгнэлтийг гардуулж өгөөгүй гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед маргаж байсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нотцтой зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн оролцогч нарын хуулиар олгосон шинжээчийн дүгнэлт хэргийн материалтай танилцах, шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхүүдийг нь зөрчсөн, мөн яллагдагч нарт яллах дүгнэлтийн хувийг хэзээ, хаана, хэн гардуулсан нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцдаа энэ хэрэгт ...ус суваг, ашиглалтын, хөдөлмөр аюулгүй байдлын, техникийн гэх мэт мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүнийг оролцуулсан хамтарсан тусгай шинжээчдийн дүгнэлтийг гаргуулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий гарсан байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.*******үүгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.*******, С.*******, Л.*******, Н.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ