Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0210

 

2023 03 13 128/ШШ2023/0210

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т/цахим/ нарыг оролцуулан Э.Х, С.Э, Б.Б, Э.У, П.Б, Т.Т нарын нэхэмжлэлтэй, **** дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х, С.Э, Б.Б, Э.У, П.Б, Т.Т нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...**** дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И**** газар эзэмшүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгах тухай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ ...**** дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И**** газар эзэмшүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т-р т **** дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр **/***дугаар итгэмжлэлд ... захиргааны хэрэгт тус газрын Эрх зүйн мэргэжилтэн А.Мичидмаа-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхтэй оролцуулах итгэмжлэл олгов гэж дурдсан буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бүрэн эрхийг олгосон, уг итгэмжлэл хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Х, С.Э, Б.Б, Э.У, П.Б, Т.Т нарын ...**** дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И**** газар эзэмшүүлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **** дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-н зөвшөөрснийг баталж, 128/2023/***/* дугаар индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Ж.Н-д даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ