Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/02233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Америкийн Нэгдсэн Улсын иргэн , Вашингтон муж тоот хаягт оршин суух, Ж п к /J№/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт оршин суух, Б овогт Г М /РД:  /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: АНУ, Вашингтон муж,   тоот хаягт оршин суух, A K,

 

2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Ж Кы нэр дээр шилжүүлэх, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувь 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.З,  гэрч Г.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ж п кнь хариуцагч Г.Мад холбогдуулан  2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Ж Кы нэр дээр шилжүүлэх, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувь 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “...Миний бие 2000 онд анх “А А” ХХК (РД:) өөрийн туршлага, хобби сонирхолд үндэслэн дэлхийн стандартын аяны, ангийн, загасчлалын хэрэгсэл, гутал хувцас болон аюулгүй ажиллагааны зориулалттай гутал, хувцасны төрөлжсөн үйл ажиллагаа явуулахаар бизнесийн санаачилга, төлөвлөгөө гаргаж өөрийн найз Америкийн Нэгдсэн Улсын иргэн К Ж-ы хамт хөрөнгө оруулалт хийж үүсгэн байгуулсан.

Үүнд Ж К100,000 ам.долларын, К Ж 100,000 ам.долларын тус тус хөрөнгө оруулалт хийж үүнээсээ Г.Мад 10,000 ам.долларыг өгч компанид хувь эзэмшүүлэхээр болсон. “А А” ХХК 2000 оны 03 дугаар сарын 12-нд үүсгэн байгуулагдахдаа Ж К47.5% хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн захирал, К Ж 47.5% хувьцаа эзэмшигч, Удирдах зөвлөлийн дарга, Гн М 5% хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал байхаар компанийн үүсгэн байгуулах бичиг баримт, дүрэмдээ тусган баталсан. Үүнээс хойш 6 жилийн дараа 2006 оны 09 дүгээр 08-нд компанийн хуваарилсан ногдол ашиг болох нийт 200,000 ам.долларыг компанидаа эргүүлэн хөрөнгө оруулалт хийж дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр Удирдах зөвлөл шийдвэрлэж Ж К48.75%, К Ж 48.75%, Г.М 2.5% хувьцаа эзэмшигч болж компанийн дүрмийн сан нийт 400,000 ам. доллар болж өөрчлөгдсөн. 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр К Жы эзэмшиж байсан 48.75% хувьцааг 200,000 ам.доллараар худалдан авахаар шийдвэрлэсэн. Компанийн хуримтлагдсан ашиг буюу компанийн мөнгөөр К Жы хувьцааг худалдан авч Г.Мад 194 хувьцаа Ж К-д 1 хувьцаа ногдохоор хувьцааг шилжүүлсэн. Тухайн үед би М-д итгэж түүнд итгэл хүлээлгэн энэхүү шийдвэрийг гаргасан. Ингэснээр Ж К49%, Г.М 51% хувьцаа эзэмшигч болсон.

Ж п кби Г.Мтай 1998 онд анх танилцаж 2003 оны 10 дугаар сарын 27-нд гэр бүл болсон. Би Г.Мтай гэрлэхээсээ өмнө 2000 оны 03 дугаар сарын 12-нд “А А” ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ. Би “А А” ХХК-аас ногдол ашиг огт авч байгаагүй бөгөөд энэ нь компанидаа хуримтлагдаж “А А” ХХК болон “А ф с л” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих мөн гэр бүлийн зардалд зарцуулагдаж байсан.

2012 оны 11 дүгээр сарын 22-нд Ж п кминий бие өөрийн эзэмшиж байсан “А А” ХХК-ийн 49%-н хувьцааг Мад бэлэглэх хувьцааны эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулсан. Би Мад бүрэн итгэж байсан учраас гэрлэхээсээ өмнө өөрийн хөдөлмөр хөрөнгө мөнгөөрөө үүсгэн байгуулсан компани болон өөрийн нэр дээр байсан бүхнийг гэр бүл болсны дараа түүнд шилжүүлж бэлэглэсэн. Энэ нь гэр бүл дундаа хамтран эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, үйл ажиллагаанаас олсон орлогыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд хэрэглэх хүсэл зорилготой байсан, үүнийг М ч гэсэн бүрэн хүлээн зөвшөөрч байсан. Монгол хэл дээр үйлдсэн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан нь үүнийг нотолж байна. Уг гэрээ нь зөвхөн Монгол хэл дээр үйлдэгдсэн бөгөөд миний дээр дурдсан хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж чадаагүй болсон гэдгийг хожим мэдлээ.

2016 оны 06 дугаар сарын 14-нд Г.М бид хоёр гэр бүл цуцлуулж гэр бүлийн дундын өрөнгөө хуваахдаа хөрөнгийн хамгийн их эзлэх хувь болох “А А” ХХК болон “А ф с л” ХХК компаниудыг Мын нэр дээр байхаар тодорхой нөхцөлүүдтэй гэрээ байгуулсан. Миний нэр дээр байсан бүх хөрөнгийг М өөртөө шилжүүлж авсны дараа миний орлого буурч тэтгэвэрт гарах үед М надаас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Би К К, К К, К Кгурван охин, Г.М бид хоёр дундаасаа охин А К, хүү А К, нийт 5 хүүхэдтэй.

2016 онд гэр бүл цуцлахдаа миний АНУ дахь 3 охиныг дундын эд хөрөнгө хуваах гэр бүлийн гишүүнд оруулаагүй. Энэ нь миний насаараа ажиллаж хөдөлмөрлөж олсон орлого, эд хөрөнгө, хөрөнгө оруулалт хийж үүсгэн байгуулсан компаниудаас миний 3 охинд хувь хүртэхгүй болж миний төрсөн 3 охин хохирсон. 2016 онд гэр бүл цуцлах үед надад гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөр ямар ч хөрөнгө мөнгө үлдээгүй байсан.

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар Г.М тайлбарлахдаа Ж Кминий анх хөдөлмөр хөрөнгө мөнгөө зориулж үүсгэн байгуулсан, гэр бүлдээ шилжүүлж өгч байсан “А А” ХХК-ийг М зөвхөн өөрийнх нь гэр бүлийн дундын хөрөнгөд орохгүй гэж тайлбарлахаас гадна мөн намайг удаа дараа хууран мэхэлж төөрөгдүүлэн хамтран байгуулсан гэрээгээ үгүйсгэж, гэр бүлийн дундын өмчийн талаар хамтран байгуулсан гэрээнийхээ зүйл заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцохыг шаардаж, намайг өөрийг нь сүрдүүлсэн гэх мэтээр гүтгэн ноцтойгоор гомдоосон үйлдэл гаргасан. Мөн түүнчлэн, “олон буу байгаа буудна шүү гэдэг сүрдүүлгийг хүртэл тухайн үед хэлж байсан гэж” миний эсрэг худлаа зүйл зохиож шүүх хуралдаан дээр олны өмнө төлөөлөгчөөрөө дамжуулан хэлж миний нэр төрд халдсан. Үүнд би маш ихээр гомдсон.

Дэрх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд бэлэг хүлээн авагч Г.М нь “А А” ХХК-ийн 49% хувьцааг бэлэглэгч Ж п кнамайг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, “А А” ХХК-ийн 49% хувьцааг Ж П К-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн. Үүнд: “Нэхэмжлэгч нь удахгүй өндөр настны тэтгэвэрт гарах тул хариуцагч Г.Мад гэр бүлийн бизнесээ цаашид аваад явах, гэр бүлийн гишүүд болон нэхэмжлэгчийн өмнөх гэрлэлтийн хүүхдүүдийг санхүүгийн хувьд дэмжих нөхцөлтэйгөөр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө өөрийн нэр дээр байсан компанийн хувьцааг бэлэглэж, компанийн эрхийг Г.Мад бие даан хэрэгжүүлэх боломжоор хангах зорилготой байсан.

Энэхүү хувьцааг бэлэглэх гэрээнд дээрх нөхцөлүүдийг оруулсан байх шаардлагыг нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид тодорхой тайлбарлан ойлголцсон байсан боловч нэхэмжлэгч Ж П Кг Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан санаатайгаар төөрөгдүүлж хууран мэхэлж, өөр утгатай бэлэглэлийг гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч гадаадын иргэн гэдэг нь түүний АНУ-ын паспортаар нотлогдоно, монгол хэл мэдэхгүй, монголоор бичиж уншиж чадахгүй.

Уг гэрээг байгуулахдаа талуудын тохиролцсон дээрх нөхцөл байдлыг тусгахгүйгээр зөвхөн монгол хэл дээрх бэлэглэлийн гэрээний маягтыг гараар бөглөж, зөвхөн монгол хэл дээр өөрөөр нь гарын үсэг зуруулсан. 2012.11.22-ний өдөр нотариат дээр гэрээг баталгаажуулсан, гэрээний нөхцлийг монгол хэл мэдэхгүй хүнд үнэн зөвөөр орчуулах, гэрээний үр дагаврыг тайлбарлаж өгөх орчуулагч оролцуулаагүй, бэлэглэгчийн хүсэл зорилгыг хүчин төгөлдөр илэрхийлэх англи хэл дээрх орчуулга байхгүй, орчуулагчийг оролцуулаагүйгээр түүнийг төөрөгдүүлж хууран мэхэлж энэхүү хэлцлийг хийсэн нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн байна.

Уг хууль зөрчсөн хэлцлийн үр нөлөөгөөр нэхэмжлэгч нь өөрийн хүссэн хэлцлийг байгуулж чадаагүй бөгөөд байгуулсан бэлэглэлийн гэрээний агуулгыг бүрэн ойлгоогүйн дээр хариуцагч нь энэхүү хууль бус үйлдлийг нуун төөрөгдүүлэх үүднээс бэлэглэлийн гэрээг Монгол хэл дээр байгуулж нотариат дээр баталгаажуулсны дараа буюу 2012.11.29-ний өдөр англи хэл дээр "Хандивын гэрээ /Contract of Danation/” гэгчийг улсын бүртгэлд нэмэлтээр хэрэг болсон, хандивын гэрээг өгөхгүй бол бүртгэл хийхгүй байгаа мэтээр тайлбарлан дахин төөрөгдүүлж гарын үсэг сүүлд зуруулсан болно. Бэлэглэлийн гэрээг 2012 оны 11-р сарын 22-ны өдөр байгуулсан атлаа 7 хоногийн дараа 2012.11.29-ний өдөр дахин Хандивын гэрээ /Contract of Danation/" гэж англи дээр орчуулсан гэрээнд гарын үсэг зуруулсан. Бэлэглэлийн гэрээний орчуулга гэрээ баталсан нотариат аваагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт мөн энэ гэрээний энэ орчуулга байхгүй.

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний зохицуулсан харилцааны талаар төөрөгдсөн байсан тул хариуцагчтай гэрлэлт цуцлалтын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэн, маргаан бүхий гэрээг байгуулж, удаа дараа шүүхэд хандаж байхдаа уг асуудлыг мэдэх боломж байгаагүй учраас энэ асуудлыг гаргаж тавиагүй.

Нэхэмжлэгчийн эцэг Б КГ.Мын хамтран эзэмшигч гэж нээсэн данс руу ач нараа хуримтлАболгохыг дэмжин охин А Кы Голомт банкин дахь 160 5004 778 данс руу 2009 онд 50,000 ам.доллар, хүү А Кы Голомт банкин дахь 160 500 6930 данс руу 49,985 ам.долларыг 2010 оны 4-р сарын 1-нд онд тус тус шилжүүлсэн. Гэвч Г.М надад хэлэлгүйгээр  хүүхдийн нэр дээр нээсэн дансанд байсан бүх мөнгийг өөрөө авч ашигласан байсныг Голомт банкны 2022.06.24 өдрийн 03/1755, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03-3251 албан бичгээс мэдсэн. Тухайлбал, Г.М /РД:ЧР76040303/ А Кы 1605004778 данснаас 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 61,721.15 ам.доллар, хүү А Кы 160 500 6930 дансанд 49,985 ам.доллар байсныг 2010 оны 5-р сарын 01-ны өдөр гаргаж, нийт 111,706.15 ам. долларыг өөрөө хувьдаа хэрэглэсэн байна. Энэ мөнгийг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигч К Ж эзэмшиж байсан 48.75% хувьцааг худалдаж авахдаа хэрэглэсэн.

Миний аав Б Кы 2 ач нартаа мөнгө шилжүүлсэн байсныг Г.М хувьдаа ашигласан байдал үйл баримтаар тогтоогдож байна, хариуцагч 111,706.15 ам.долларыг 2016 онд гэр бүл цуцлуулахдаа нуусан, миний хувьд энэ мөнгө гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж үзэж байгаа тул өөрт ногдох 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ж Кы нэр дээр шилжүүлэх, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувь 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Г.М хариу тайлбартаа: “АНУ-ын иргэн Ж п кМонгол Улсад ирж, “В а т т” ХХК-д Ерөнхий захирлаар ажиллаж байсныг миний бие үгүйсгэхгүй байна. Бид бие биедээ хайр сэтгэлтэй болж, хамтын амьдралыг эхлүүлэхийг аль аль нь хүссэн учраас 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн хамт нэг гэрт орж амьдарсан. Улмаар 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэрлэгчид юм. Бид 2 сайнтай, муутай 17 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2004 оны 11 дүгээр  сарын 05-ны өдөр охин А, 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүү А нар төрсөн. Өнөөдрийг хүртэл хүүхдүүд минь ээжийнхээ асрамжид эрүүл энх өсөн  бойжиж, сурч боловсорч байгаа болно.

“А А” ХХК-ийг 2000 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх байгуулахад тухайн үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд Ж п к47.5, К Ж 47.5, миний бие 5 хувийн хувьцаа эзэмшигч байсан нь тус компанийн холбогдох баримт бичигт тодорхой тусгагдсан байдаг.  Гэтэл Ж п к нь компани байгуулахаас эхлэн Мын 5 хувьцааны 10,000 ам долларыг надад өгч, компанид хувь эзэмшүүлэх болсон л үндэслэлгүй худал зүйлийг бичжээ. Миний бие компанид оруулсан 10.000 долларыг өөрөө төлсөн.

“А А” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд 2010 оны 10 сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар миний бие 51 хувь,  49 хувийн хувьцаа эзэмших болсон юм. Энэ нь тус компанийн хувьцаа эзэмшигч Жефсон өөрийн 195 ширхэг хувьцааг компанийн бусад эзэмшигчдэд ху шилжүүлэхдээ 194 ширхэг хувьцааг надад, 1 ширхэг хувьцааг Ж п ктус тус худалдсантай холбоотой. Миний бие К Жы 194 ширхэг хувьцааг худалдан авсны хариу төлбөрт 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Г банкин дахь данснаасаа нийтдээ 194,000 ам долларыг төлж барагдуулсан болно. Би “А А’' ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, холбогдох төлбөр тооцоог миний бие бүрэн гүйцэтгэсэн юм.

Гэтэл “Тухайн үедээ би Мад итгэж, түүнд итгэл хүлээлгэн энэ шийдвэрийг гаргасан гэж амьдралд бодитоор байсан зүйлийг үгүйсгэсэн байна. Компанийн хувьцаа эзэмшигч Ж п кнь тухайн үедээ миний ажлын төлөө гэсэн зүтгэлийг сайшааж хэлдэг л байсан. Гэтэл Ж п кнь нэхэмжлэлдээ 194 ширхэг хувьцааг компанийн мөнгөөр худалдан авч Мад итгэл үзүүлэн үнэгүй шилжүүлсэн гэж ор үндэслэлгүй гүтгэсэн байна. Ж п к хэний ч нөлөөгүй, зөвхөн өөрийнхөө хүсэл зоригоор “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцаагаа 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулж, үнэ төлбөргүй шилжүүлж байна гэж тохиролцон надад шилжүүлсэн. Түүнчлэн “Эрх шилжүүлэх гэрээ”-г мөн өдөр байгуулж, компанийн өөрийн эзэмшлийн хувьцаа түүнд ногдох эд хөрөнгө, эрхээ надад бүрэн шилжүүлсэн компанийн үйл ажиллагаанд холбогдон гарсан аливаа асуудал, хариуцлагыг хувьцаа шилжүүлэн авсан миний бие хариуцах болсон юм. 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”г зөвхөн Монгол хэл дээр үйлдсэн гэж бас л ор үндэсгүй, худал бичсэн. Хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг англи хэл дээр үйлдсэн баримтууд байгаа болно. Бид хамт амьдрах хугацаандаа олон асуудалд хоорондоо таарч тохирохоо больсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэдгээ хоёулаа хэлэлцэн тохиролцож, гэрлэлтээ цуцлуулсан юм. Шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой заасан байгаа. Ж П Кы үйлдлээс хамгийн их хохирсон нь би болон миний 2 хүүхэд байсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхэд Ж п кнь гэрлэлт цуцлуулахыг хамгийн эхлээд хүлээн зөвшөөрсөн ба гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж нэрлэн заасан хөрөнгийг зөвхөн Ж П Кы хүсэлт, шаардлагаар тодорхойлж, хуваах асуудалд ч түүний ашиг сонирхол илүүтэй байсан билээ. Цогт өмгөөлөгч нь Ж П Кыг “В А ТТ” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үед Ж П Ктай хамтран ажилладаг байсан англи хэлээр чөлөөтэй ярьдаг хүн бөгөөд миний бие Ж П Кд итгэж, түүний өөрийнх нь сонгосон өмгөөлөгчийн туслалцаатай хэргээ шийдвэрлүүлсэн.

2016 онд гэрлэлт цуцлах үед гэр бүлийн дундын эд хөрөнгийг Ж п кнь өөрийн саналаар тодорхойлсон. Түүнээс өөр ямар нэгэн гэр бүлийн эд хөрөнгө, мөнгө надад үлдээгүй. Бид Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан ба гэрлэлтийг цуцлахдаа хүү К.А болон К.А намайг Г.Мын асрамжид үлдээж, манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг бидэнд хуваахдаа “А А” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг Г.М, хүү Г. Аболон К.Аминий өмчлөлд үлдээж, харин Ж Кд энэ хувьцааны ногдох хэсгийг нь мөнгөн хөрөнгөөр өгч шийдсэн нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа.

Тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт: Гэр бүлийн дундын хөрөнгөд 9 төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, хөдлөх хөрөнгүүдийг Ж п көөрөө нэрлэн заасныг баталгаажуулсан. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ”-ний 5.1-д тохиролцсон 1 сая ам доллар төлөх үүргээ би бүрэн биелүүлж, өнөөдрийн байдлаар Жд 2,268,814.18 ам.долларыг төлсөн тооцоо байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, нэхэмжлэлд дурдсан уйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүйг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, нэхэмжлэлийн үнийг зөв тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.” гэж маргажээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний өвөө Б Кнадад зориулж 2009 онд 49,900 ам.доллар, дүү А Кд 2010 онд 49,985 ам.долларыг шилжүүлж өгсөн гэдгийг, мөн өвөөгийн өгсөн мөнгөөр аав өөрийн татварыг төлсөн гэдгийг би ээжээсээ бүгдийг сонсож мэдэж байсан. Харин ээж, дүү бид гурав АНУ-д амьдарснаас хойш ээж дүү бид хоёрын нэр дээр данс нээж миний дансанд ээж өөрийн мөнгөөрөө хадгаламж нээж өгсөн. Би 18 насанд хүрснээсээ хойш энэ хадгаламжийн дансаа өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлж авсан байгаа. Өвөөгөөс дүү бид хоёрт өгсөн мөнгийг бид өөрсдөө захиран зарцуулах эрхтэй гэж бодож байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

 

            4. Нэхэмжлэгчээс Бэлэглэлийн гэрээ /хх-6/, Эрх шилжүүлэх гэрээ /хх-7/, “А А” ХХК-ийн дүрэм /хх-8-11, 108-124/, “А А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /хх-12-23/, Эдийн засгийн Хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал /хх-24/, “А А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл /хх-25-33/, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ /хх-34-37, 85-107/, МУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлагийн даргын тушаал /хх-38, 125/, ҮТЕГ-ын даргэдэх Улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлт /хх-39-55/, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ /хх-56-84/, Мемориалын ордер /хх-126/, “А А” ХХК-ийн Дүрмийн санд оруулах хөрөнгийн жагсаалт /хх-127-128/, Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-129/, Г.Мын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-130/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-131/, Ж П Кын Гадаад паспортын хуулбар /хх-132/, “Contract on donation” /хх-186/, “Contract on transfer a right” /хх-187/, Хөдөлмөрийн гэрээ /хх188-190/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-191-192/, Монголын Нотариатчдын танхимаас хавсаргасан баримт /2хх-214-220/, Шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-221-237/, Тайлбар /2хх239-250, 3хх-100-104/, Монгол шуудангийн тодорхойлолт /3хх-1-2/, MSM ХХК-ийн тодорхойлолт /3хх-3-19/, Шинэчилсэн гэрээ /3хх-89, 93/, Орчуулгын дүгнэлт /3хх-94/ Хууль зүйн зөвлөгөө өгөх гэрээ /3хх-78-79/, Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай /4хх-2-6/, Тайлбар /4хх-54-55/, Итгэмжлэл /4хх-85, 103/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар /1хх-157-166, 1хх193-195, 1хх203-204, 3хх-25-31, /, Орлогын мэдүүлэг /хх-167/, “А” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-168/, “А” ХХК-ийн дүрэм /хх-169-179/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-180-185/, Мөнгөн гүйлгээний баримт /хх-196-199/, Мөнгөн шилжүүлгийн тодорхойлолт /хх-200-201/, Итгэмжлэл /2хх-195-196, 207, 209/, Шинэчилсэн гэрээ /3хх-31-32/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /3хх-35-42/, Төрсний гэрчилгээний хуулбар /3хх-105-108/, Г.М өолон хүүхдүүдийн өмчлөлд үлдэх эд хөрөнгийн жагсаалт /3хх-109-110/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /3хх-113-117/, Тодорхойлолт /3хх-118/, Имэйл захидлууд /3хх-120-129/, Гуравдагч этгээдийн Итгэмжлэл /3хх-155-156/, Итгэмжлэл /3хх-160/, Гуравдагч этгээдийн хариу тайлбар /3хх-163/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /3хх-166-169/, Итгэмжлэл /3хх-187-191/, Төрсний гэрчилгээний хуулбар, дансны хуулга орчуулгын хамт /3хх-192-200/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /3хх-201-208/, Б Кд мөнгө төлсөн баримт /3хх-209-218/, Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар /4хх-18-23/, МУ-ын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн хуралдааны тогтоол /4хх-24-27/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /4хх36-48/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /4хх-102/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримт /1хх215-2хх192/, Голомт банкны дансны хуулга /2хх-193-194/, Голомт банкны дансны лавлагаа /3хх-138-154, 3хх-228-229/, Шинжээчийн дүгнэлт /4хх70-76, 4хх98-101, 4хх118-119/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж п кдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Удахгүй өндөр настны тэтгэвэрт гарах тул гэр бүлийн гишүүд болон өөрийн өмнөх гэрлэлтийн хүүхдүүдийг санхүүгийн хувьд дэмжих нөхцөлтэйгөөр өөрийн нэр дээр байсан компанийн хувьцааг хариуцагчид бэлэглэж, компанийн эрхийг Г.Мад бие даан хэрэгжүүлэх боломжоор хангах зорилготой байсан боловч Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан санаатайгаар төөрөгдүүлж хууран мэхэлж, өөр утгатай бэлэглэлийн гэрээг байгуулсан. "Хандивын гэрээ /Contract of Danation/” гэгчийг улсын бүртгэлд нэмэлтээр хэрэг болсон мэтээр тайлбарлан дахин төөрөгдүүлж гарын үсэг сүүлд зуруулсан тул 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Ж Кы нэр дээр шилжүүлэх. Мөн миний аав Б Кы 2 ач нартаа мөнгө шилжүүлсэн байсныг Г.М хувьдаа ашигласан, энэ мөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө тул өөрт ногдох 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

3. Хариуцагч Г.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалсан ба хүү К.А болон К.А нарыг миний асрамжид үлдээж, манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгүүдийг бидэнд хуваахдаа “А А” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг хүү Г. А болон охин К.А, Г.М миний өмчлөлд үлдээж, харин Ж Кд энэ хувьцааны ногдох хэсгийг нь мөнгөн хөрөнгөөр өгч шийдсэн нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Үүний дагуу нэхэмжлэгчид хувьцааны ногдох хэсгийг мөнгөөр төлөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Агийн өвөөгөөс нь өгсөн дансан дах мөнгийг Ж К өөрөө надаар авхуулж хэрэглэсэн, харин би хүүхдүүдээ данс нээж мөнгө хийсэн, хүүхдүүд өөрсдөө мөнгийг захиран зарцуулах ёстой.” гэж маргажээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Миний өвөө Б Кнадад зориулж 2009 онд 49,900 ам.доллар, дүү А Кд 2010 онд 49,985 ам.долларыг шилжүүлж өгсөн гэдгийг, мөн өвөөгийн өгсөн мөнгөөр аав өөрийн татварыг төлсөн гэдгийг би ээжээсээ бүгдийг сонсож мэдэж байсан. Харин ээж, дүү бид гурав АНУ-д амьдарснаас хойш ээж дүү бид хоёрын нэр дээр данс нээж миний дансанд ээж өөрийн мөнгөөрөө хадгаламж нээж өгсөн. Би 18 насанд хүрснээсээ хойш энэ хадгаламжийн дансаа өөрийнхөө нэр дээр бүрэн шилжүүлж авсан байгаа. Бид өөрсдөө захиран зарцуулах эрхтэй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

 

            5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр бэлэглэгч КЖ пнь бэлэг хүлээн авагч Г овогтой К М-д “А А” ХХК-ийн 221,298,700 үнэ бүхий 196 ширхэг буюу 49 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас энэхүү гэрээг үндэслэн “А А” ХХК-ийн үүсгэн байгуулах бичиг баримтад оруулсан өөрчлөлтийг бүртгэн улсын бүртгэлийн 9019005121 тоот гэрчилгээнд өөрчлөлтийг тэмдэглэн бэлэг хүлээн авагч Г овогтой К М-д олгосноор бэлэг хүлээн авагчийн хувьцаа эзэмшигчийн эрх үүсэхээр харилцан тохиролцсон байна. /1хх-6/

 

Ингээд зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, 451,630,000 төгрөгийн дүрмийн сантай, хоёр гишүүнтэй, КЖ пнь тус компанийн өөрийн эзэмшлийн хувьцаа болон ногдох эд хөрөнгөө, эрхээ албан ёсоор Г овогтой К М-д шилжүүлэхээр болжээ. /1хх-7/

 

7. Талууд “Бэлэглэлийн гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн гэр бүлийн дундын хөрөнгийн мөн эсэх өөрт ногдох хэсгийг гаргуулах талаар маргаж байна.

 

8. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан санаатайгаар төөрөгдүүлж хууран мэхэлж, өөр утгатай бэлэглэлийг гэрээг байгуулсан тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу хариуцагчид өгсөн “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Ж Кы нэр дээр буцаан шилжүүлэх” шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд гэрээгээр тохиролцсон мөнгө аль эсхүл бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой. 

 

2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу хариуцагч Г.М “А А” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч болж, тэрээр 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. /1хх-219/

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж п кнь “А А” ХХК-ийн 221,298,700 үнэ бүхий 196 ширхэг буюу 49 хувийн хувьцааг үнэ төлбөргүйгээр хариуцагч Г.Мад шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. 

 

9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/00049 дүгээр шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ’’-нд дурдсанаар К.М болон охин К.А, хүү К.А нарын өмчлөлд ...“А А” ХХК-ийн 100 хувь энгийн хувьцааг шилжүүлж, гэр бүлийн дундын хөрөнгийг хувааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх180-185/

 

Энэхүү шүүхийн шийдвэрт заасан “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ’’-нд талууд дараах зүйлсийг заажээ. Үүнд: Гэрээний 3.4.-т “Нөхөр дараах дундын өмчлөлийн хөрөнгүүдийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг эхнэрийн өмчлөлд ямар нэг хариу төлбөргүйгээр 3.5, 3.6-д заасан нөхцлийн дагуу бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцов.” 3.4.1-т “А А” ХХК-ийн гаргасан энгийн хувьцаа, түүний эрх”,

3.6-д “...компаниудын хувьцааны нөхөрт ногдох хэсгийн нийт дүнгээс гэрээний 3.5-д заасан хүүхдийн тэтгэлэг, бусад зардлыг хассан зөрүү төлбөрийг эхнэр гэрээний 5-р бүлэгт заасан нөхцлийн дагуу нөхөрт төлөх үүрэгтэй.”

5.1-т “Гэрээний 3.4.1 болон 3.4.2-т заасан компаниудын хувьцааны нөхөрт ногдох хэсгийн нийт дүнгээс гэрээний 3.6-д заасан хүүхдийн тэтгэлэг, бусад хассан зөрүү төлбөрт эхнэр сар бүр 8.333 ам.долларыг 10 жилийн хугацаанд нөхөрт төлнө. Тус төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор нөхрийн дансанд шилжүүлнэ.” гэжээ.

 

Зохигчид “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ’’-г байгуулж, “А А” ХХК-ийн 100 хувь энгийн хувьцааг гэр бүлийн дундын хөрөнгөд тооцон, хариуцагч Ж П Каас дээрх компанийн хувьцааг хариуцагч Г.М болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  К.А, К.Анарын өмчлөлд шилжүүлж, хариуцагчаас компанийн хувьцааны нөхөн төлбөрт нэхэмжлэгчид сар бүр 8.333 ам.долларыг 10 жилийн хугацаанд нөхөрт төлөхөөр заасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж п к нь “А А” ХХК-ийн хувьцааны өөрт ногдох хэсгээ сар бүр нөхөн төлбөр болгон хариуцагч Г.М-с авахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

10. Түүнчлэн, талууд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон компанийн хөрөнгийг хуваах тухай “Шинэчилсэн гэрээ”-г Монгол, Англи хэлээр бичгээр байгуулж, уг гэрээгээр “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ’’-ний үүрэг болох нөхөн төлбөрийн үүргийг тогтоосонд хугацаанд гүйцэтгэх, мөн “Аянчин лодж” ХХК-ийн хувьцааны асуудлыг зохицуулсан байх ба харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэг болох 10-т “Ж “А А” ХХК-ийн хувьцаа болон энэ аж ахуйн нэгжтэй холбогдуулан ямар нэгэн гомдол нэхэмжлэл гаргахгүй гэдгээ хариуцлагатайгаар зөвшөөрөв.” гэж талууд харилцан тохиролцон, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулжээ. /3хх-31/

 

Ж п кнь “Шинэчилсэн гэрээ”-нд заасан үүргийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/03324 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01875 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00017 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотой төлбөр төлөгч Г.Мад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24-01/19 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол хэрэгт авагджээ. /4хх36-48, 3хх201-208, 4хх24-27, 4хх-102/

 

Дээрх үйл баримтыг дүгнэвэл нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу хариуцагчид “А А” ХХК-ийн 49 хувийг бэлэглэн, эрхийг шилжүүлсэн, мөн “Гэрлэлт цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэрээ’’, “Шинэчилсэн гэрээ”-нд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг харилцан тохиролцон хуваах болон нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн, хариуцагчаас нөхөн төлбөрт мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

11. Мөн хариуцагч нь “...нэхэмжлэгчийн өндөр настны тэтгэвэрт гарах, гэр бүлийн гишүүд болон өөрийн өмнөх гэрлэлтийн хүүхдүүдийг санхүүгийн хувьд дэмжих нөхцөлтэйгөөр өөрийн нэр дээр байсан компанийн хувьцааг хариуцагчид бэлэглэж, компанийн эрхийг Г.Мад бие даан хэрэгжүүлэх боломжоор хангах зорилготой байсан боловч Монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглан санаатайгаар төөрөгдүүлж хууран мэхэлж, өөр утгатай бэлэглэлийн гэрээг байгуулсан гэх тайлбар нь худал, бидний хооронд ийм тохиролцоо анхнаасаа байгаагүй, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  Монгол хэлээр “Бэлэглэлийн гэрээ”-г нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор  байгуулсан, энэ гэрээг Англи хэл дээр орчуулан 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Contract on donation” гэрээг байгуулсан...” гэх тэрхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, анхнаасаа талуудын хооронд “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх Бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байсан бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Contract on donation” гэх баримт нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  Монгол хэл дээрх “Бэлэглэлийн гэрээ”-тэй харьцуулан орчуулсан шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч нь гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн боловч энэ нь нотлогдохгүй байна. /1хх-186-187, 4хх-72/

 

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болохыг заажээ. Өөрөөр хэлбэл гэрээний талууд болзол буюу зорилгоос хамаарч гэрээ хүчин төгөлдөр болох, биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзах талаар тохирч, энэ байдал гэрээний нөхцөл болсон байх учиртай. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнд энэ талаар тохирсон эсэх нь тодорхой бус, гэрээнд “зорилго заавал биелэгдэх ёстой, энэ нөхцөл нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх” нөхцлийг заагаагүй байна. Мөн талууд гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 280 дугаар зүйлийн 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргах шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

12. Иймд зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

13. Нэхэмжлэгч нь “…Бэлэглэлийн гэрээг байгуулахад орчуулагчийг оролцуулаагүйгээр төөрөгдүүлж хууран мэхэлж энэхүү хэлцлийг хийсэн нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн...” гэх тайлбар гаргасан боловч энэ талаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            14. Нэхэмжлэгч Ж П Кы эцэг Б Каас А Кд 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкны 1605004777 тоот дансанд 49,990 ам.доллар, А Кд  2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банкны   тоот дансанд 49,985 ам.долларыг тус тус шилжүүлжээ. /3хх139, 4хх-120/

 

Нэхэмжлэгч нь “миний аав Б К 2 ач нартаа мөнгө шилжүүлсэн байсныг Г.М хувьдаа ашигласан, энэ мөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө тул өөрт ногдох 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.” гэжээ.

 

15. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна” 126.2.5-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан дундын өмчлөлийн хөрөнгө байхаар зохицуулсан байх боловч дээрх Б Каас ач хүүхдүүд болох А, А К нарт шилжүүлсэн нийт 99,975 ам.долларыг гэрлэгчдийн хамтын хөдөлмөрийн үндсэн дээр, хамтран өмчлөх дундын хөрөнгөөр бий болж, тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Улмаар энэхүү мөнгөн хөрөнгийг А, А К нар өөрсдөө захиран зарцуулах эрхтэй талаар хэрэгт тайлбар гаргасныг буруутгах боломжгүй. Харин Б Каас 99,975 ам.долларыг нэхэмжлэгч Ж П Кд шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

16. Иймд нэхэмжлэгч Ж П Кы гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ж Кы нэр дээр шилжүүлэх, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувь 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг хариуцагч Г.Маас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 126 дугаар зүйлийн 126.2-т заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 126 дугаар зүйлийн 126.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Мад холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, “А А” ХХК-ийн 49 хувийн хувьцааг нэхэмжлэгч Ж Кы нэр дээр шилжүүлэх, гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс өөрт ногдох хувь 27,926.53 ам.доллар буюу 98,510,555 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж П Кы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ