| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00539/И |
| Дугаар | 155/ШШ2024/00608 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00608
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2024/00608 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, В.Л (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/00539/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч В.Л ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Л нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч В.Л шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие В.Лхамжав нь Хөвсгөл аймгийн ******* сумаас 1987 онд цэргийн албанд тагтагдаад 1989 онд халагдаж байсан. Анхны 2 жилийн цэргийн алба хаасан. Улаанбаатар хотын Сонгины цэргийн ангид татагдаж очоод дараагаар нь анги цомхотгол болж цэргийн анги тарж байсан. Тэгээд ************ сумын *******цэргийн ангид албаа үргэлжлүүлэн хааж байгаад халагдаж байсан. Би ээж ******* гэдэг хүнээр овоглож явдаг байсан. Цэргийн албанд татагдаж очоод яагаад ааваараа овоглож болохгүй гэж бодоод ********* гэдэг хүнээр өөрийнхөө овгийг овоглосон.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн алба хаасан хугацаа дээр овгийн зөрүү гарснаас болоод тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа. Батлан хамгаалахын төв архиваас цэргийн алба хаасан лавлагаа автал аав ********* овоглосон байна. Гэтэл миний иргэний баримт бичигт ээж ****** овоглосноос болж овог зөрсөн тул шүүхэд хандах болсон.
Миний том банди бичиг баримт бүрдүүлж өгөхдөө дутуу өгсөн байна. Би сая буяны ажлаар орж ирэхдээ мэдээд гүйцээж өгсөн. Ээжээрээ овоглодог байсан учир цэргийн алба хаасан хугацаа тооцогдохгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр болохгүй байгаа.
Иймд ******** намайг *********** өдрийг хүртэлх хугацаанд ************* нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү.
Би эцэг, эхээсээ есүүлээ, би айлын гурав дахь хүүхэд, надаас бусад нь ааваар овоглодог. Би ганцаараа ээжээрээ овоглодог. Салсан хугацаандаа намайг ээж өөрөөрөө овоглосон юм байна лээ.
Намайг цэрэгт явахад аав ******, ээж ********, ах ******** цэрэгт явсан байсан. Дүү нар байсан. Аав нэгдлийн адуучин, ээж саальчин хийж байсан....гэв.
Нэхэмжлэгчээс Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №06/1115 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №CVL2467010001003566 дугаартай ******** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №CVL2467010001003565 дугаартай В.Л ын төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-6, 31-35, 41-42 дугаар тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ц, Ж.Т нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 36-39 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/567 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ************* дугаартай албан бичгээр ирүүлсэн В.Л ын төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ********* хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн ********* дугаартай албан бичиг зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 22-30, 40 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч В.Л нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би иргэний бүртгэлийн баримтад ээж ******** овоглодог. Хугацаат цэргийн алба хаахдаа аав ******* бүртгүүлснээр цэргийн алба хаасан лавлагаанд миний овоглодог нэр зөрж ирсэн. Үүнээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон.
Иймд ******** дугаар ангид ********* өдрийг хүртэлх хугацаанд *********** нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч В.Л нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.
********* нар нь 1972 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн *********** дугаартай *********** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо. (хх-ийн 41 дүгээр тал)
Нэхэмжлэгч В.Л өөрийн төрсөн эх ********** овоглосон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын *********** өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ******, иргэний бүртгэлийн дугаар: *******, овог: ******, эцэг (эх)-ийн нэр: ******, өөрийн нэр: ********, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: ***, төрсөн газар: Эмнэлэгт, бүртгэсэн газар: *******, бүртгэлийн дугаар: ****, бүртгэсэн он сар өдөр: *******, эцгийн гэх мэдээлэл хоосон, ...эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: ***, өөрийн нэр: *** гэх бичилтэй ******* дугаартай В.Л ын Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ...Овог гэх хэсэгт ***, эхийн нэр гэх хэсэгт ***... гэх бичилттэй нэхэмжлэгч ****н **** ХААТР-1(А) маягтын хуулбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 3, 22-23, 27, 42 дүгээр тал)
Нэхэмжлэгч ****** нь Ардын армийн **** дугаар ангид ************ өдрийг хүртэлх хугацаанд Д.Л нэрээр цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын ************* дугаартай албан бичгээр ирүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын ******** дугаартай Д.Л БХЯ-ны сайдын ***** дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ******** дугаар ангид алба хааж, мөн сайдын ********-ний өдрийн *** дугаар тушаалаар ********* дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 28 дугаар тал),
овог нэр гэх хэсэгт Д.Л, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт *******, яс үндэс гэх хэсэгт ******, Үндсэн захиргаа гэх хэсэгт ******* сум, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт 4 дүгээр бригадад ***** оноос эхлэн ****, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт ********* од төгссөн, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл **, эцэг **** настай адуучин, эх ****, ах *******, дүү нар 4... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1987 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 30 дугаар тал),
гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4, 32 дугаар тал),
гэрч Г.Ц...Л аавыг нь ****, ээжийг нь ***** гэдэг байсан. В.Л нь тэр айлын 3 дахь хүүхэд, тэднийх намайг бага байхад манай аавынхтай айл аймаг байдаг байсан. Бид нэг нэгнийхээрээ орж гардаг хүмүүс байлаа. В.Л ын аав, ээж хоёр нь намайг 16 настай байхад түр салж байсан юм. Тухайн үед В.Л нь төрчихсөн байсан бөгөөд ойролцоогоор 5, 6 сартай байсан байх. Тэгээд удалгүй буцаад нийлцгээсэн юм. **болон **** нар нь 4 охин, 6 хүүтэй. *** гуай ***** сумын өртөөний морь маллаж, сумынхаа малын эмч болон бригад явах хүмүүст унуулдаг байсан юм. ***ээж ***нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг байсан. Тэгээд би том болоод тусдаа гараад аавынхаасаа явсан учир түүнээс цааших зүйлсийг сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,
гэрч Ж.Т ...В.Л бид хоёр хамгийн анхны 2 жилийн цэргийн албанд татагдаж байсан. Бид хоёр 1987 оны 10 дугаар сарын 25-нд цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 сарын 27, 28-ны үед 2 жилийн цэргийн алба хаагаад ирж байсан юм. В.Л бид хоёр Төв аймгийн 036 дугаар ангид татагдан очиж, миний бие тус ангийн Сэргэлэнгийн танкийн девизийн механик жолооч цэрэг байсан. Харин В.Л нь тус ангийн хангалтын (нөөцийн) албаны хамгаалагч цэрэг байлаа. Тухайн үед би түрүүч цолтой байсан юм. В.Л нь цэрэгт байх хугацаандаа өгсөн үүрэг, даалгаврыг маш сайн биелүүлдэг, их ганган цэрэг байдаг байлаа.... гэх мэдүүлэг,
гэрч Ж.Т цэргийн алба хааснаа нотолсон ******* дугаартай Ж:Т цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 33-35, 36-39 дүгээр тал)
В.Л ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний ХААТР-1(А) маягтад эцэг, эх гэх хэсэгт бичигдсэн нэр, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, В.Л ын төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх авах өргөдөлд бичигдсэн биеийн байцаалт зэрэгтэй тохирч байх тул нэхэмжлэгч ******** нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд ********* дугаар ангид ******* өдрийг хүртэлх хугацаанд Д.Л нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч В.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар В.Л (**********)-ыг Ардын армийн *** дугаар ангид 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Л нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч В.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ