Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 147/ШШ2024/00199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

               Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ................. тоотод оршин суух ........................

 

..................... (талийгаач)-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 14ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдааны оролцогчид:

       Нэхэмжлэгч: ........................ (цахимаар)

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч ................. (талийгаач)-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

         1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн ................ хамтран амьдарч, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд нөхөр маань 2024 оны 01 дүгээр сард нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч гэрлэлтийн баталгаагүй учир хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл .................. (талийгаач)-тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

          2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2022 оны 02 сарын 18-ны өдөр төрсөн Орлой овогт Шагжаагийн Цолмонбилэг, Орлой овогт Шагжаагийн Цолмонгэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт, Энэрэлт Ачтан өрхийн ЭМТөвийн тодорхойлолтууд, 223134632491 дугаартай .................. нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн .

 

           3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ........................ нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ................. (талийгаач)-тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

             2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 3. Нэхэмжлэгч .................. нь 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг  хүртэл ............... (талийгаач)-тай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 2022 оны 02 сарын 18-ны өдөр төрсөн .................. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт “................. нь .............. 2020-2023 оныг хүртэл хамт амьдарч байсан” гэх бичилт бүхий, Энэрэлт Ачтан өрхийн ЭМТөвийн тодорхойлолт “..............ар нь эрүүл өсөж байгаа болохыг тодорхойлов” гэх бичилт бүхий, 223134632491 дугаартай ................ нас барсны гэрчилгээнд “...нас барсан огноо 2023 оны 01 сарын 26-н өдөр, нас барсан шалтгаан Х70” гэх бичилт бүхий

 

          4. Гэрч ........... шүүхэд өгсөн: ....Бид эхээс гурвуулаа. Манай дүү ............ (талийгаач)-тай 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан. Манай хүргэнийх 2 ихэр хүүхэдтэй (хүү, охин). Хүргэн маань хөдөө хэдэн малаа маллаад байдаг байсан. Одоо хоёр ихэр хүүхэд нь манай аав, ээж хоёрын асрамжид байдаг. Дүү маань оюутан болохоор тэр болгон ирээд байх боломжгүй байдаг. Дүү маань оюутан болохоор гэрлэлтээ батлуулж чадахгүй яваад байсан. Хүргэн маань дүүг төгсөхөөр хуримаа хийнэ гэж ярьдаг байсан.” гэх мэдүүлэг,

 

         5. Гэрч ............шүүхэд өгсөн: ....Миний хүү ............ (талийгаач )нь 2021 оноос эхлэн ........... хамтран амьдарч байсан. Хүүгийнх маань 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 ихэр хүүхэдтэй болж байсан. Хүү маань 2023 оны 01 дүгээр сард авто ослоор нас барсан. Хоёр ихэр нь ээжийнхээ өвөө, эмээ хоёртой хамт байдаг юм. Манай бэр ............ нь оюутан. Тухайн үед хоёр хүүхдийнхээ хуримыг хийе гэсэн бэр маань сургуулиа төгсөж байгаад болно гээд хуримаа хийгээгүй байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ...............(талийгаач)-тай 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

         6. Иймд ..................... (талийгаач)-тай 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

          7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ............. нь ........... (талийгаач)-тэй 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА