Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/00264

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/00264

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00071/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Д***,

Хариуцагч: **** Ш ***-д ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: ***аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 2 тоот, 56,56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Д***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д***

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ш.Б*** эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г***эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д*** нь хариуцагч Ш***хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 2 тоот 56.56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч М.Д***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** (РЮ***8) миний бие Ш**ХХК-ийн захирал З.Г***д 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 сая төгрөг (6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй), 2023 оны 3 дугаар сарын 25- ны өдөр 5 сая төгрөг (6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй), 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 16 сая төгрөг (1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй), 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10 сая төгрөг (1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй), 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 сая 500 мянган төгрөг (1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй)-ийг тус тус хүүтэй зээлсэн (дансны хуулгыг хавсаргасан).

Уг зээлсэн мөнгөө заасан хугацаандаа төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлж байсан учраас 1 сарын хугацаатай зээлсэн 16 сая төгрөгийг гаргуулахаар Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, түүнээс 24,760,360 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлүүлсэн (шүүхийн шийдвэрийг хавсаргасан).

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад З.Г*** нь зээлсэн мөнгөнийхөө оронд байр өгөхөөр тохиролцоё гээд гуйгаад байсан учраас миний бие зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцсон, санал гомдол байхгүй гэж хүсэлт гаргаж өгсөн (баримтыг хавсаргасан).

Мөн 1 сарын хугацаатай зээлсэн 12 сая 500 мянган төгрөгийг заасан хугацаандаа төлж барагдуулаагүй асуудлыг Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, түүнээс 18,549.450 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулахаар тус тус шийдвэрлүүлсэн (баримтыг хавсаргасан).

Ш*** ХХК-ийн захирал З.Г*** нь надаас зээлсэн мөнгөнийхөө оронд өөрийн барьж байгаа байрнаас 2 өрөө байрыг өгөхөөр харилцан тохиролцон надтай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2021/01 дугаар Орон сууц захиалга-ын гэрээ байгуулсан. Миний тухайд гэрээ ёсоор 1 мкв 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 62,216,000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд өөрийн өмч болсон тул улсын бүртгэлийн газар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр очтол тухайн байрны уг тоотод өөр хүн урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр хүсэлт гаргасан байна.

Иймд намайг *** аймгийн * сумын 8 дугаар багийн нутагт байрлах 49 дүгээр байрны 2 тоот 56,56 мкв байрны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.Д*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн төрсөн дүү З.Г***тэй хамтарч байр барьж байгаа хэдэн төгрөг дутчихлаа гээд надаас 16,000,000, төгрөгийн зээл аваад, дараа нь 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 45,500,000 төгрөгийг хүүтэй зээлж авсан. Тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээл бүтчих юм бол хүүтэй нь өгнө гэж надад хэлсэн. Тэгээд утсаа авахгүй таг болчихсон учир би шүүхэд хандсан. Ингээд эхний зээл болох 16,000,000 төгрөгийг зээл авах үед нь байгуулсан гэрээг үндэслэн шүүх хариуцагч З.Г***ээс 24,480,000 төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирэхэд З.Г*** нь намайг тухайн зээлсэн мөнгөндөө байр авчих, тухайн байрны 2 тоотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг албан хаагч захиалга өгсөн боловч Улаанбаатар хот руу явах болоод гэрээгээ цуцалсан байгаа гэж хэлсэн. Ингээд миний өгсөн мөнгө байрны мөнгөнөөс нь илүү байсан учраас краныг нь миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Тухайн үед З.Г*** нь Улаанбаатар хотод байсан учир уг оныхоо 8 дугаар сард З.Г***ийг Мөрөнд ирэх үед гэрээгээ нотариатчаар батлуулсан. Ингээд байрны өмчлөгч нь өөрийгөө гэж бодоод явж байтал тухайн байрыг 2023 оны 01 дүгээр сард өөр хүнд зарж байгаа сураг гарахаар нь энэ талаар Э.Г***, З.Г*** нарт хэлэхэд жаахан хүлээж байгаарай одоохон зохицуулаад өгнө гэж хэлээд одоог хүртэл таг болсон.

Байрны нийт үнэ 62,216,000 төгрөг болж байгаа, энэ мөнгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр надад олгосон 24,480,000 төгрөг, 18,300,000 төгрөг, нийт 42,780,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард зээлсэн 12,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сард зээлсэн 5,000,000 төгрөг, бүгд 59,780,000 төгрөгөөр төлсөн. Үүнээс гадна тухайн байрны паркет болон обойг нийлүүлнэ гээд надаас 24,000,000 төгрөг зээлэх саналыг манай найз гаргаж, би байр нь босчихвол болох юм байна гэж бодоод зөвшөөрч мөнгө зээлсэн. Байрны үндсэн төлбөрөөс зээлсэн мөнгийг хасахаар 2,336,000 төгрөг үлдэж байгаа. Энэ мөнгө нь обой, паркет хийхэд зарцуулсан 24,000,000 төгрөгт тооцогдоод явж байгаа.

Тухайн байрны төлбөрийг төлөхдөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг зээлээ төлж барагдуулахгүй байсан учраас зээлсэн мөнгөний өрөндөө авсан.

Бид анх орон сууц захиалах гэрээ байгуулаагүй боловч мөнгө зээлээд өгөхгүй байсан учир тухайн мөнгөнийхөө оронд орон сууц захиалах гэрээг нөхөн хийж, 2022 оны 5 дугаар сард гэрээгээ байгуулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагчаас гаргуулсан мөнгө болон шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй түүнд зээлүүлсэн мөнгөөрөө би байрны төлбөрийг бүрэн барагдуулсан боловч Ш***ХХК нь надад байраа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлэх гэхээр өөр хүн урьчилсан тэмдэглэгээ хийлгэхээр хандсан гэх үндэслэлээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд *** аймгийн *** сумын** дугаар багийн нутагт байрлах 49 дүгээр байрны 2 тоот 56,56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэв.

Хариуцагч Ш***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г*** 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тогтоосон боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 2 хуудас, ***иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2021/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас,*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга улсын ахлах бүртгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1360 дугаар албан бичиг, ХААН банк дахь ***50302**8 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас, *** аймаг дахь Шүүхийн тамгын газар Шүүхийн архив ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 06 өдөр гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00247 дугаар шийдвэр, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00**0 дугаар шийдвэр, ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШЗ2023/04419 дүгээр Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШЗ2023/03613 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, *** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 3 сарын 22 өдөр гэсэн дардас дарагдсан*** аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/308 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ***аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт Д***ын гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч талаас Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар захирал З.Г***өөс дэд захирал З.Г***эд олгосон итгэмжлэл 1 хуудас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г***ийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

...З.Г*** нь намайг тухайн зээлсэн мөнгөндөө байр авчих, тухайн байрны 2 тоотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг албан хаагч захиалга өгсөн боловч Улаанбаатар хот руу явах болоод гэрээгээ цуцалсан байгаа гэж хэлсэн. Ингээд миний өгсөн мөнгө байрны мөнгөнөөс нь илүү байсан учраас краныг нь миний нэр дээр шилжүүлж өгч, Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Тухайн үед З.Г*** нь Улаанбаатар хотод байсан учир уг оныхоо 8 дугаар сард З.Г***ийг Мөрөнд ирэх үед гэрээгээ нотариатчаар батлуулсан. Байрны 1 метр квадратын үнийг 1,100,000 төгрөгөөр тохиролцож, нийт үнэ 62,216,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр надад олгосон 42,780,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сард зээлсэн 5,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард зээлсэн 12,000,000 төгрөг, бүгд 59,780,000 төгрөгөөр төлсөн. Үүнээс гадна тухайн байрны паркет болон обойг нийлүүлнэ гээд надаас манай найз 24,000,000 төгрөг зээлэх санал гаргаж, би обой, пракетыг нь хийчихвэл байр босчих юм байна гэж бодоод, зөвшөөрсөн. Байрны үндсэн төлбөрөөс дээрх зээлсэн мөнгөнүүдийг хасахаар 2,336,000 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ мөнгө нь обой, паркет авахдаа зээлсэн 24,000,000 төгрөгөөс төлөгдсөн байгаа.

Тухайн байрны төлбөрийг төлөхдөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг зээлээ төлж барагдуулахгүй байсан учраас түүнтэй Орон сууц захиалах гэрээ байгуулж, төлбөрөө барагдуулсан. Өөрөө хэлбэл түүнээс авах мөнгөний өрөндөө авсан.

Бид анх орон сууц захиалах гэрээ байгуулаагүй боловч мөнгө зээлээд өгөхгүй байсан учир тухайн мөнгөнийхөө оронд Орон сууц захиалах гэрээг нөхөн хийж, 2022 оны 5 дугаар сард Орон сууц захиалах гэрээ байгуулсан.

Иймд *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 2 тоот 56,56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэв.

Хариуцагч Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г*** нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зохигч 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2021/01 дүгээр Орон сууц захиалгын гэрээг байгуулжээ. 

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны 1 дүгээр давхарын 2 тоот 2 өрөө 56,56 м.кв байрны орон сууцны 1м.кв талбайн үнийг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 62,216,000 төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлж, худалдан авагч тал төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь М.Д***, Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2021/01 дүгээр Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банк дахь М*Д*** 50***оот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас, *** аймаг дахь Шүүхийн тамгын газар Шүүхийн архив ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 12 сарын 06 өдөр гэсэн дардас дарагдсан *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 155/ШШ2021/00247 дугаар шийдвэр, ***аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00**0 дугаар шийдвэр, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШЗ2023/0**419 дүгээр Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШЗ2023/03**3 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, *** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 3 сарын 22 өдөр гэсэн дардас дарагдсан *** аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/308 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Хөвсгөл аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч М.Д***ын гаргасан хүсэлт, *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга улсын ахлах бүртгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1360 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2021/01 дүгээр Орон сууц захиалгын гэрээгээр гүйцэтгэгч тал буюу хариуцагч Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь орон сууцны барилгыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн, улсын комиссыг оруулах ба улсын комисс хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор худалдан авагч талд орон сууцыг хүлээлгэн өгөх өдрийг бичгээр мэдэгдэх, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагч талд орон сууцыг шилжүүлэн өгөх нөхцлийг бүрдүүлэх ба өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтуудыг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөс тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд М.Д*** нь *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 1 дүгээр давхарын 2 тоот 2 өрөө 56,56 м.кв орон сууцны хууль өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Худалдан авагч буюу нэхэмжлэгч М.Д*** нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул худалдагч буюу хариуцагч Шидэт гал хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн буюу нэхэмжлэгч М.Д***ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Д***ыг***аймгийн* * сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 1 давхарын 2 тоот 56.56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т: ...,түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж тус тус заасан ба хариуцагч Ш*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г*** нь дээрх үүргээ биелүүлээгүй болохыг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469,039 (дөрвөн зуун жаран есөн мянга гучин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шидэт гал хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 469,039 (дөрвөн зуун жаран есөн мянга гучин ес) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д***т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Боржигон М***ыг *** аймгийн *** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны ** тоот 56,56 м.кв байрны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Д***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469,039 (дөрвөн зуун жаран есөн мянга гучин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шидэт гал хязгарлагдмал хариуцлагатай компаниас 469,039 (дөрвөн зуун жаран есөн мянга гучин ес) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д***т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Р.САРАНТУЯА