Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00633

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00633

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** байрлах, ********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, А.Г  (***********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1,540,100 төгрөг, зээлийн хүү 675,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,466 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 2,254,414 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00611/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** ХХК нь 2023-03-1 өдөр Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,719,900 төгрөгийг, сарын 3.8% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас Galaxy A53 5G 128GB худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгосон мөнгөн дүнг ********** ХХК-ийн Хаан банкан дахь ************* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дах хэсгийн 4.2.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дах хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт бичгийг хүргүүлэв.

****** өдрөөр тасалбар болгон тооцож Т***********тоот зээлийн гэрээнээс

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,540,100 төрөг

Үндсэн хүүний үлдэгдэл 675,348 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 27,466 төгрөг

Нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 2,254,414 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Г*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ё.Б миний бие А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. А.Г нь ***** ХХК -ийн нэхэмжилж буй 2,254,414 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О  нар нь А.Г холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,540,100 төгрөг, зээлийн хүү 675,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,466 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 2,254,414 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,254,414 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Г нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ё.Б итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Ё.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 29 дүгээр тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 415062101 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,100 (тавин нэгэн мянга нэг зуу) төгрөгөөс 25,510.50 (хорин таван мянга таван зуун арван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 25,589.50 (хорин таван мянга таван зуун наян есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Г улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,510.50 (хорин таван мянга таван зуун арван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Үйзэн ивээлт ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч А.Г нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 1,540,100 төгрөг, зээлийн хүү 675,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,466 төгрөг, нотариатын хөлс 11,500 төгрөг, нийт 2,254,414 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,254,414 (хоёр сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,100 (тавин нэгэн мянга нэг зуу) төгрөгөөс 25,510.50 (хорин таван мянга таван зуун арван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 25,589.50 (хорин таван мянга таван зуун наян есэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Г улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,510.50 (хорин таван мянга таван зуун арван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *********** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ