Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00632

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00632

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Б.У (**********),

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 155/2024/00537/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.У нь *********** ***онд Б-гийн 7 дахь охин болон мэндэлсэн бөгөөд тус сумын бага сургуульд орж суралцаж байгаад 6 дугаар ангидаа биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө гарч ах эгч нарын хамтаар мал маллаж давшилт нэгдэлд гишүүнээр элссэн билээ. **** онд гишүүн болсон. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд *** оноос ** оныг дуустал малчнаар ажиллаж байсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болохгүй, холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Б.У миний бие *********** сумын ****** нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой У нь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэвч одоо ажиллаж байсан байдалаа тогтоолгох шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ ажиллаж байсан байдалаа тогтоолгох шаардлагагүй болсон гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.У 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Уртнасанд олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.У нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.У нь ажиллаж байсан байдалаа тогтоолгох шаардлагагүй болсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.У улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.У олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ