| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00633/И |
| Дугаар | 155/ШШ2024/00631 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00631
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00631 | Хөвсгөл айма |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** байрлах, ***** ХХК (***********),
хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Д.Б (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Барааны үнэ 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00633/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК-ийн захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас иргэн Д.Б нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 сарын 02-ны өдрийг дуустал 8,425,330 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч сар сардаа багтааж төлөх байсан боловч төлөлтийг огт хийхгүй болсон. Үүнээс хойш иргэн Баттуяад зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд мөнгө байхгүй боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Иргэн Б-тай манай байгууллагын нягтлан 2023 оны 10 сарын 09-ний өдөр гэрт нь очиж тооцоогоо яг хэдийд хийх боломжтой вэ? Гэдгийг батлан тооцооны үлдэгдлийн баталгаа бичүүлж авсан. Тооцоо хийх сүүлийн хугацаа 2023 оны 12 сарын 01-н гэсэн боловч төлөлт огт хийгээгүй болно. Иргэн Б-тай холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, хугацаа хэрэгтэй байна гэж гуйна. Одоо утас руу нь залгахад утсаа авахгүй болсон.
Иймд ****** ХХК-ийн барааны нийт мөнгө болох 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөгийг Д.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д овогтой Б миний бие нь ***** ХХК-иас нэхэмжилсэн 8,425,330 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** ХХК нь Д.Б**** холбогдуулан барааны үнэ 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,755 (нэг зуун дөчин есэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Баттуяагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Бүтэн-Оргил ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Д.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б холбогдох, барааны үнэ 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8,425,330 (найман сая дөрвөн зуун хорин таван мянга гурван зуун гуч) төгрөгийг нэхэмжлэгч ******** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,755 (нэг зуун дөчин есэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,877.50 (далан дөрвөн мянга найман зуун далан долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ