Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол транс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Ганбат, Монгол транс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Болдбаатар

Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын дарга

Маргааны төрөл:

  1. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,
  2. Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
  3. Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ганбат, Ч.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаартай албан тоотоор бүртгэхээс татгалзахдаа "Монгол Транс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хурал хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй байна" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь "Монгол Транс" ХХК нь нийт 11 хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй ба үүнээс 6 хувьцаа эзэмшигчид нь нас барсны улмаас тэдгээрийн хууль ёсны өвлөгч нарыг оролцуулан хувьцаа эзэмшигчдийн хурлаар зохих асуудлыг буюу ногдол ашиг хуваах, гүйцэтгэх удирдлагыг томилох чөлөөлөх, компанийн зорилго, зорилтыг хэлэлцэх зэргээр дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэж, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа хийгээд худалдаа, үйлчилгээ зэргийг өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Өмнө нь буюу 2020 онд Гүйцэтгэх удирдлага солихтой холбоотойгоор мөн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйл явдал болж байсан бөгөөд улсын бүртгэлийн хууль бус татгалзлыг бид эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0594 дугаар шийдвэрээр шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагыг бүртгэхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэж байсан юм. Дээрх 2020 оны нөхцөл байдал хэвээрээ буюу хувьцаа эзэмшигчдэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад Хуулийн этгээдийн бүртгэлийн газар ийнхүү дахин манай компанийн гүйцэтгэх удирдлага солигдох үйл явцыг зогсоож, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдалд оруулж байгаа нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д "улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон зохицуулалтыг зөрчиж байна. Түүнчлэн манай компанийн захирлын албан тушаалыг эрхэлж байсан У.Солонго, Л.Элбэгдаваа нар нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын ажлыг шинэ захиралд хүлээлгэн өгч, тамга тэмдгээ өгсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Компанийн нийт хувьцаа эзэмшигчид нь одоогийн байдлаар компанийн дүрэм, хууль тогтоомжийн дагуу ногдол ашгаа хүртээд явж байна. Гүйцэтгэх захирал солигдсонтой холбоотойгоор банкны мэдээлэлд өөрчлөлт оруулж компанийн 1 дүгээр гарын үсгийг өөрчлүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банканд хандахад ус банкнаас шинээр томилогдсон захирлыг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлд бүртгэгдэж, компанийн гэрчилгээнд бичилт хийгдсэн тохиолдолд холбогдох өөрчлөлт, бүртгэлийг хийх боломжтой гэх хариуг өгсөн. Ийнхүү гүйцэтгэх удирдлагыг бүртгээгүйгээс үүдэн тус компанийн 62 ажилчид алингаа авч чадахгүй, харилцагч байгууллагуудад өгөх төлбөр тооцоогоо төлөх боломжгүй зэрэг компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хийгдэх боломжгүй болж компанид ихээхэн хохиролтой нөхцөл байдал бий болоод байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ийм илэрхий нөхцөл байдлыг буруугаар ойлгож, үндэслэлгүй шийдвэр гаргаж, компани тус компанийн ажилчид болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж байгаад гомдолтой байна. Иймд Улсын Бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, "Монгол Транс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, "Монгол Транс" ХХК- ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Р.Ганбатаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 11-нд манай компани ээлжит хурлаа хийсэн. Уг хурал дээр заавал ТУЗ-ийн сонгуулиар захирлаа шинээр сонгодог. 02 сарын 18-ны өдрийн хурлаар ажиллаж байсан Элбэгдаваагийн хугацаа дууссан учраас гэрээгээ цуцалж гүйцэтгэх захирлаар Ч.Болдбаатарыг ТУЗ-ийн хуралдааны олонхын саналаар захирлын албан тушаалд сонгогдон томилогдсон. Ингээд бид бүх материалаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн газарт 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахимаар хүргүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн газраас танай материалыг авахгүй гэсэн. Яагаад авахгүй байгаа талаар лавлахад танай компани хоригтой байна гэсэн хариу өгдөг. Өмнө нь 2020 онд хоригтой гэдэг шалтгаанаар бидний томилсон захирлыг бүртгэж авахгүй асуудал үүсэж бид компанийг төлөөлөх нэгдүгээр гарын үсэг зурах хүнгүй үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон.Захирлаар н.Элбэгдаваа гэдэг хүн бүгтгэлтэй байдаг юм байна энэ хүнийг захирлаар томилбол бид баталж болно гэсэн. Ингээд бид өөрсдийн сонгосон боломжтой, чадвартай гэсэн хүнээ гүйцэтгэх удирдлагад тавьж чаддаггүй, зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэхэд боломжтой тийм хүнийг хайдаг.

Хувьцаа эзэмшигчдийн гишүүд дүрмээрээ 12 эзэмшигч гэдэг юм. ТУЗ-ын 18-ны хуралдаанд 11 хүнээс 9 хүн оролцсон байдаг. Хувьцаа эзэмшигчдийн 50-аас дээш хувь нь оролцож байж ТУЗ-ын шийдвэр хүчинтэй гэж үзнэ. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Монголтранс" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Ганбат нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах. Энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "Монголтранс" ХХК-ийн нийт хувьцааны 7.27%-ийг иргэн Д.Уламбаяр, 7.27%- ийг иргэн Ч.Чагнаа, 7.27%-ийг иргэн Ш.Сүхээ, 7.27%-ийг иргэн Х.Цэвэгжав, 7.27%-ийг иргэн Б.Мягмар, 7.27%-ийг иргэн Б.Норолхоосүрэн, 7.27%-ийг иргэн Л.Элбэгдаваа, 7.27%-ийг иргэн Н.Цэрэнноров, 7.27%-ийг иргэн Б.Итгэл, 7.27%-ийг иргэн, 27.25%-ийг иргэн Д.Дэлгэрбал /19.98 хувийн хувьцааны маргаан шүүхэд хянагдаж байгаа/ нар эзэмшиж байгаагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс иргэн Д.Уламбаяр, иргэн Ч.Чагнаа, иргэн Ш.Сүхээ, иргэн Х.Цэвэгжав, иргэн Б.Мягмар, иргэн Н.Цэрэнноров нарын 43.62 хувийн хувьцаа эзэмшигчид нас барсан, иргэн Б.Норолхоосүрэн, иргэн Б.Итгэл 2 иргэний 14.54 хувийн хувьцаа маргаантай, 19.98 хувийн хувьцаа маргаантай байна. "Монголтранс" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Б.Итгэл, Р.Ганбат нар болон иргэн Д.Уламбаяр, иргэн Ч.Чагнаа, иргэн Ш.Сүхээ, иргэн Х.Цэвэгжав, иргэн Б.Мягмар, иргэн Н.Цэрэнноровын өвлөгч нар оролцсон ба хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрбал оролцоогүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0594 дүгээр шийдвэрээр "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар У.Солонгыг бүртгэхийг даалган шийдвэрлэсэн. "Монголтранс" ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ба хариуг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 тоот албан бичгээр өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 02- 169/5265 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0594 дүгээр шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэх асуудлыг шийдвэрлэх талаар ирүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу У.Солонгыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн болно. Иймд "Монголтранс" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн олонх нь оролцоогүй буюу хуульд заасан ирцийн босго даваагүй, мөн шүүхийн шийдвэрийн дагуу У.Солонгыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтийг компанийн зүгээс ирүүлсэн байж "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах. Энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "Монголтранс" ХХК-ийн нийт хувьцааны 7.27%-ийг иргэн Д.Уламбаяр, 7.27%- ийг иргэн Ч.Чагнаа, 7.27%-ийг иргэн Ш.Сүхээ, 7.27%-ийг иргэн Х.Цэвэгжав, 7.27%-ийг иргэн Б.Мягмар, 7.27%-ийг иргэн Б.Норолхоосүрэн, 7.27%-ийг иргэн Л.Элбэгдаваа, 7.27%-ийг иргэн Н.Цэрэнноров, 7.27%-ийг иргэн Б.Итгэл, 7.27%-ийг иргэн, 27.25%-ийг иргэн Д.Дэлгэрбал /19.98 хувийн хувьцааны маргаан шүүхэд хянагдаж байгаа/ нар эзэмшиж байгаагаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдээс иргэн Д.Уламбаяр, иргэн Ч.Чагнаа, иргэн Ш.Сүхээ, иргэн Х.Цэвэгжав, иргэн Б.Мягмар, иргэн Н.Цэрэнноров нарын 43.62 хувийн хувьцаа эзэмшигчид нас барсан, иргэн Б.Норолхоосүрэн, иргэн Б.Итгэл 2 иргэний 14.54 хувийн хувьцаа маргаантай, 19.98 хувийн хувьцаа маргаантай байна. "Монголтранс" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Б.Итгэл, Р.Ганбат нар болон иргэн Д.Уламбаяр, иргэн Ч.Чагнаа, иргэн Ш.Сүхээ, иргэн Х.Цэвэгжав, иргэн Б.Мягмар, иргэн Н.Цэрэнноровын өвлөгч нар оролцсон ба хувьцаа эзэмшигч Д.Дэлгэрбал оролцоогүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0594 дүгээр шийдвэрээр "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар У.Солонгыг бүртгэхийг даалган шийдвэрлэсэн. "Монголтранс" ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ба хариуг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 тоот албан бичгээр өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 02- 169/5265 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0594 дүгээр шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэх асуудлыг шийдвэрлэх талаар ирүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу У.Солонгыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн болно. Иймд "Монголтранс" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн олонх нь оролцоогүй буюу хуульд заасан ирцийн босго даваагүй, мөн шүүхийн шийдвэрийн дагуу У.Солонгыг гүйцэтгэх захирлаар бүртгүүлэх хүсэлтийг компанийн зүгээс ирүүлсэн байж "Монголтранс" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг түдгэлзүүлж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны № 4/3882 тоот албан бичгийг дахин шинэ акт гарах хүртэл 2 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3882 дугаар албан тоотоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу Улсын бүртгэлийн ерөнхий газраас дахин шинэ акт гарах хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 тоот албан бичгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 тоот албан бичгээр Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хурал хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0594 дүгээр шийдвэрээр Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар У.Солонгыг бүртгэхийг даалган шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой. гэсэн хариуг нэхэмжлэгч Р.Ганбатад өгсөн байна.

Монгол транс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг үйл баримтуудаас үзэхэд, тус компани нь 12 хувьцаа эзэмшигчидтэй байна.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараас үзэхэд, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Уламбаяр, Ч.Чагнаа, Ш.Сүхээ, Х.Цэвэгжав, Б.Мягмар, Н.Цэрэнноров нарын 6 иргэн нас барсан байна.

Иймд нотариатаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох хуулийн зохицуулалттай тул хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэлийг хийлгэх ёстой талаар ойлгомжтой, тодорхой тайлбарласан хариу албан бичгийг хариуцагчаас нэхэмжлэгчид өгөх ёстой байжээ.

Дээрх нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагад гүйцэт гаргаж өгөөгүй /4 өвлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан/ зэрэг шалгаж, тодруулах нөхцөл байдлуудыг хариуцагч гүйцэт шалгаж тодруулаагүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн итгэмжлэлээр оролцсон төлөөлөгчийн зарим итгэмжлэл байхгүй буюу дутуу, тухайлбал, хувьцаа эзэмшигч Ч.Чагнаагийн өвлөгч нарыг хэн төлөөлөх нь тодорхойгүй, өвлөгч нар нэгэндээ итгэмжлэл олгоогүй, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг ирүүлэхдээ итгэмжлэлүүдийг хавсаргаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Иймд дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 албан бичгээр хариу өгөхдөө дээр тайлбарласан үндэслэлүүдийг тодорхой заагаагүй, ерөнхий шинжтэй, ойлгомжгүй, тодорхойгүй хариуг өгсөн байна.

Хариуцагч дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно. гэж заасан хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой гэж шүүх дүгнэлээ.

Зүй нь хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 албан бичгээр хариу өгөхдөө өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрийн өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох тул хуулийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх хүсэлтээ өгөх талаар, нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх талаар, хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн төлөөлөх эрхийг нотлох итгэмжлэлийг ирүүлэх, хэрэв итгэмжлэл дутуу бол гүйцэд ирүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг нотлохтой холбоотой баримтуудыг ирүүлэх талаар тодорхой, ойлгомжтой тайлбарласан хариуг нэхэмжлэгч нарт өгөх ёстой байжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. гэж тус тус заасан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл; 22.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; 22.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; гэж тус тус заажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:, 8.3.6-д эрх шилжүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, гэрээслэл эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ;, 8.3.10-д шаардлагатай тохиолдолд итгэмжлэл; гэж заасан.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, тухайн нөхцөл байдлуудыг шалгах нь бүртгэлийн байгууллагын буюу захиргааны байгууллагын өөрийнх нь чиг үүрэг байх ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, тодруулах чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, тодруулах эрх хэмжээ бүртгэлийн байгууллагад хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрийн өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох тул хуулийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх хүсэлтээ өгөх талаар, нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх талаар, хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн төлөөлөх эрхийг нотлох итгэмжлэлийг ирүүлэх, хэрэв итгэмжлэл дутуу бол гүйцэд ирүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг нотлохтой холбоотой баримтуудыг ирүүлэх талаар тодорхой заасан хариу албан бичиг буюу захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчид мэдэгдсэний үндсэн дээр Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг бүртгэх эсэхээ шийдвэрлэх арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд багтаан өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрийн өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох тул хуулийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх хүсэлтээ өгөх талаар, нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх талаар, хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн төлөөлөх эрхийг нотлох итгэмжлэлийг ирүүлэх, хэрэв итгэмжлэл дутуу бол гүйцэд ирүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг нотлохтой холбоотой баримтуудыг ирүүлэх талаар тодорхой заасан хариу албан бичгийг буюу захиргааны актыг гаргаагүй бол /гаргаагүй тохиолдолд/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 тоот албан бичиг хүчингүй болно.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №4/3882 тоот албан бичгийг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны № 4/3882 тоот албан бичгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэлийн Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай шаардлагууд хэрхэн шийдвэрлэгдэх нь хариуцагчийн 2023 оны № 4/3882 тоот албан бичгийг шүүхээс 2 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсний улмаас гарсан шинэ захиргааны актаас шалтгаалах тул тус нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.5-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № 4/3882 тоот албан бичгийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гарах хүртэл 2 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Монгол транс ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Болдбаатарыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрийн өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох тул хуулийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх хүсэлтээ өгөх талаар, нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх талаар, Монгол транс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн төлөөлөх эрхийг нотлох итгэмжлэлийг ирүүлэх, хэрэв итгэмжлэл дутуу бол гүйцэд ирүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг нотлохтой холбоотой баримтуудыг ирүүлэх талаар тодорхой заасан хариу захиргааны актыг гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрийн өвлөгч нар тус компанийн хувьцаа эзэмшигч болох тул хуулийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх хүсэлтээ өгөх талаар, нас барсан 6 хувьцаа эзэмшигч тус бүрд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүгдийг нь бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх талаар, хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн төлөөлөх эрхийг нотлох итгэмжлэлийг ирүүлэх, хэрэв итгэмжлэл дутуу бол гүйцэд ирүүлэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн хурал ирцийн хувьд хүчин төгөлдөр болсон эсэхийг нотлохтой холбоотой баримтуудыг ирүүлэх талаар тодорхой заасан хариу захиргааны актыг шүүхээс тогтоосон 2 хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн № 4/3882 тоот албан бичгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ