Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00630

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00630

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* багт байрлах, Хөвсгөл аймгийн ********ын Засаг дарга,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, Б.Б (***********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Б.Р (Иргэний бүртгэлийн дугаар *************),

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай 155/2024/00616/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******** ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б, Б.Р нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ногоон тэжээл" зориулалтаар төсөл сонгон шалгаруулах Сум хөгжүүлэх сан"-аас 2,500,000 (хоёр сая таван зуу) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан.

Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн журмын дагуу дагуу огт төлөлт хийгээгүй ба төлбөр 2,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлиин гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусах ба зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 122,500 төгрөг, нийт 2,622,500 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б, нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Б, миний бие нь Хөвсгөл аймгийн *********** нэхэмжилж буй 2,622,500 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Р нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Р миний бие нь Хөвсгөл аймгийн ********** нэхэмжилж буй 2,622,500 төгрөгийг барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *********** нь Б.Б , Б.Р нарт холбогдуулан зээлийн төлбөр 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.Р нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ирүүлжээ.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *********** нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б, Б.Р нараас 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 56,910 (тавин зургаан мянга есэн зуун арав) төгрөгийн тал хувь болох 28,455 (хорин найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов. 

Хариуцагч Б.Б, Б.Р нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ************* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б , Б.Р нарт холбогдох, зээлийн төлбөр 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б , Б.Р нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,622,500 (хоёр сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуу) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******** нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Б , Б.Р нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,455 (хорин найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б , Б.Р нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ