Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00629

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00629

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **********байрлах, ***** ХХК -ийн *****  (5255961********),

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, О.Б (*********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 7,312,393.09 төгрөг, зээлийн хүү 1,561,650.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,452.06 төгрөг, нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00576/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК -ийн ***** ын захирал Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Б нь 2022 оны 12-р сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг********байршилтай ******** нэгж талбарын дутаартай *********м.кв талбайтай ********* улсын бүртгэлийн дугаартай, ******* гэрчилгээний дугаартай газар, *********** улсын бүртгэлийн дугаартай, ********** гэрчилгээний дугаартай, ********* м.кв талбайтай хувийн сууц барьцаалан 7,900,000 / Долоон сая есөн зуун мянга / төгрөгийн зээлийг 36 /Гучин зургаа/ сарын хугацаатай, сарын 3,8% /гурав аравны найм/ хувийн хүүтэйгээр, ********** тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно.

Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар болон ажлын цагаар нь байнга очиж уулзаж байсан.

Зээлдэгч О.Б нь 2022.12.07-ны өдрөөс хойш үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнд 3,629,441.5 төгрөг, үндсэн зээлд 587,606.1 төгрөг, нийт 4,217,053.6 төгрөг төлсөн.

1.2023 оны 01-р сарын 04-ны өдөр 408,953.60 төгрөг,

2.2023 оны 02-р сарын 04-ны өдөр 400,100 төгрөг,

3.2023 оны 03-р сарын 29-ны өдөр 250,000 төгрөг,

4. 2023 оны 03-р сарын 31-ны өдөр 203,000 төгрөг,

5. 2023 оны 04-р сарын 28-ны өдөр 449,000 төгрөг,

6. 2023 оны 05-р сарын 26-ны өдөр 444,000 төгрөг,

7. 2023 оны 06-р сарын 29-ны өдөр 172,000 төгрөг,

8. 2023 оны 07-р сарын 26-ны өдөр 300,000 төгрөг,

9. 2023 оны 08-р сарын 24-ний өдөр 340,000 төгрөг.

10. 2023 оны 09-р сарын 27-ны өдөр 400,000 төгрөг.

11. 2023 оны 10-р сарын 26-ны өдөр 400,000 төгрөг.

12. 2023 оны 11-р сарын 24-ний өдөр 450,000 төгрөг.

Тус тус хийснээс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хийхгүй, дутуу төлөлттэй, зээлийн төлөлт хийх хугацаа 322 хоног хэтэрсэн байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна.

Иймд О.Б ******* тоот гэрээний үндсэн зээл 7,312,393.09 төгрөг, зээлийн хүү 1,561,650.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,452.06 төгрөг, нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Б миний бие ***** ХХК -ийн нэхэмжилж буй 9,093,497.04 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК -ийн *****  нь О.Б холбогдуулан үндсэн зээл 7,312,393.09 төгрөг, зээлийн хүү 1,561,650.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,452.06 төгрөг, нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***** ХХК -ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,445.96 (нэг зуун жаран мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***** ХХК -д олгохоор тогтов.

Хариуцагч О.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***** ХХК -ийн ***** ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б холбогдох, үндсэн зээл 7,312,393.09 төгрөг, зээлийн хүү 1,561,650.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 219,452.06 төгрөг, нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,093,497.04 (есэн сая ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***** ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,445.96 (нэг зуун жаран мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 80,222.98 (наян мянга хоёр зуун хорин хоёр төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***** ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

  

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ