Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02553

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 181/ШШ2024/02553

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

 

Нэхэмжлэгч ГБ ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,466,039 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ГБтай ... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,000,000.00 /Арван нэгэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай авсан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ЗГ3615112157-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, олгогдсон зээлийн хэмжээг 8,310,000.00 /Найман сая гурван зуун арван мянга/ төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн жилийн хүүг 20.4. хугацааг 30 cap болгосон болно. 3F3615112157 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр 4,294,682.98 төгрөг Зээлийн хүү: 1.033,351.95 төгрөг Нэмэгдүүлсэн хүү 138,004.89 нийт төгрөг 5,466,039.81 төгрөг ЗГ3615112157 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 5,466,039.81 /Таван сая дөрвөн зуун жаран зургаан мянга гучин есөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг А.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: шүүхийн ажиллагааны явцад А.Б нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул манай банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГБ ХК нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,466,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бы нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,407 төгрөгийг 51,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,203 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА