Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/02716

 

 

 

 

 

 

 

 

2024 07 16 181/ШШ2024/02716

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ... цамхагт байрлах ХБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, МҮ /РД:УИ93030643/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,524,641.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Ү нь ХБны Өмнөговь салбарын Гашуун сухайт тооцооны төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ... тоот Зээлийн гэрээ байгуулан 5,300,000 /Таван сая гурван зуун мянган төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, бараа материал татан авахад зориулан зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,058,055.92 төгрөг, зээлийн хүү 1,240,025.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,085.47 нийт 5,350,167.20 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг утсаар шаардсан бөгөөд 2 удаа эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлах уулзалтад ирээгүй, төлбөрөө төлөөгүй 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 398 хоног зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэхь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулах:

А/ Үндсэн зээлийн төлбөр 1,965,825.80 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 489,990.91 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49,724.57 төгрөг

Нийт зээлийн төлбөр 2,505,541.28 төгрөг гаргуулах.

2. Нотариатын үйлчилгээний төлбөрт 19,100 төгрөг Нийт зээлийн болон нотариатын үйлчилгээний төлбөр 2,524,641.28 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч М.Үд шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ү миний бие ХБнаас цалингийн зээл авсан, хугацааг хоцроосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс сар бүр 300,000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна. Нэхэмжилж буй 2,524,641.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 124,641.28 төгрөгийг төлнө гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч М.Үд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,524,641.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 124,641.28 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь М.Ү нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүрэгт 2,524,641.28 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 124,641.28 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 27,672 төгрөгийг, хариуцагч М.Үгаас 27,672 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА