| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00167/И |
| Дугаар | 147/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 147/ШШ2024/00193
| 2024 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 147/ШШ2024/00193 | Сүхбаатар аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын ................... гэх газар оршин суух, утасны дугаар ................... (РД: Л..............., ................холбогдох
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол .................. ..... гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .................. нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11-83 СҮА улсын дугаартай................... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, .................. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр .................. холбогдох хэргийг хянан хэлэлцээд 111 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдууулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Хохирогч.................. нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 1,807,665 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байх тул .................Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 807,665 (нэг сая найман зуун долоон мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..................... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 807,665 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь хариуцагч .................... холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,807,665 (нэг сая найман зуун долоон мянга зургаан зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч .................... нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,807,665 (нэг сая найман зуун долоон мянга зургаан зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч ...............1,807,665 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 43,873 төгрөгийн тал хувь 21,936 төгрөгийг хариуцагч ................... гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,807,665 (нэг сая найман зуун долоон мянга зургаан зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .................... нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч ................1,807,665 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 43,873 төгрөгийн тал хувь 21,936 төгрөгийг хариуцагч ................. гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА