Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00658

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00658

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Х.С,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********оршин суух, Г.У

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн ******** байрлах ******* м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх тухай 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ********* бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай 155/2024/00238/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.С , түүний өмгөөлөгч Б.Б ,

Хариуцагч Г.У , түүний өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.С  нь Г.У д холбогдуулан Хөвсгөл аймгийн ****** бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.С  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Хөвсгөл аймгийн ********* 2 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учир банкнаас тухайн орон сууцыг барьцаалж зээл авах гэтэл модон цонх, модон шалтай, хуучны орон сууц байсан учир 25,000,000 төгрөгөөс дээш зээл гарахгүй гэж банкнаас мэдэгдсэн. Надад 15,000,000 төгрөг байхгүй байсан.

Г.У  бид хоёр ярилцаад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээ 55,000,000 төгрөгөөр байгуулаад банкнаас 40,000,000 төгрөгийн зээл гаргуулж орон сууцны үнийг Г.У д төлөхөөр тохиролцсон. Би ингэж зээл авахын тул маргаан бүхий орон сууцанд 30,000,000 төгрөгийн супер засвар хийсэн. Тухайн орон сууцыг 2020 онд 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь ийм учиртай юм.

Г.У  нь надад холбогдуулан шүүхэд тухайн байрыг албадан чөлөөлүүлэхээр хандаж тус шүүхийн 2022 оны 970 дугаартай шийдвэрээр би тухайн байрнаасаа албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Бид хоёрын тухайн байрыг анх ярилцсан үнэ нь бол өнөөдөр бэлэн мөнгөөр авбал 39,000,000 төгрөг гэж байсан боловч надад бэлэн мөнгө байгаагүй учир 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Ингээд би Г.У тай 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** талбай бүхий 2 өрөө орон сууцыг анх ярилцсан үнэ болох 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би байрны талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд 53.42 м.кв болсон. Би уг маргаан бүхий байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Тухайн байр ХААН банкны зээлийн барьцаанд байгаа.

Г.У д татвар төлөх мөнгө байхгүй байсан учир би татварын 800,000 төгрөгийг төлж, дараа нь байрны үнээс хасахаар тохиролцсон. Би байрны үнэнд нийтдээ 36,000,000 төгрөг төлсөн. Татварт төлсөн 800,000 төгрөгийг оруулж нийтдээ 36,800,000 төгрөгийг Г.У д төлсөн. Одоо байрны үнэнд 3,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би юу гэж тийм хуучны байрыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирох юм бэ. Би өөрөө супер засвар хийсэн.

Бид гэрээ байгуулаад тухайн байр миний өмч байхад Г.У  нь тус шүүхийн 2022 оны *********дугаартай шийдвэрийг ашиглан албадан чөлөөлүүлэх гүйцэтгэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгэх газар хандсан. Би тухайн байр миний өмч гээд байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн хариу өгсөн. Би 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тухайн байрыг чөлөөлсөн. Одоо тухайн байрыг Г.У  түрээслэсэн байгаа.

Би 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Г.У гийн ажил дээр очиж Г.У тай уулзсан. Тэгэхэд надад юу юуны мөнгө оруулаад байгаа юм бэ мэдэхгүй 71,000,000 төгрөг өгвөл байрнаас албадан гарахгүй гэж хэлсэн. Ямар ч судалгаа байхгүй тийм их мөнгө нэхсэн учир би байрыг чөлөөлж өгсөн.

Иймд Хөвсгөл аймгийн ****** бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлж өгнө үү....гэв.

Хариуцагч Г.У  нь хариу тайлбартаа: Би ******* оны ****** дугаартай шийдвэр гарснаас хойш болсон зүйлийг яръя.

Миний аав, ээжээсээ өвлөж ирсэн Хөвсгөл аймгийн **********талбай бүхий 2 өрөө орон сууцыг Х.С  эгчид 70,000,000 төгрөгөнд худалдахаар тохиролцсон.

Би 2020 онд 55,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж байсан орон сууцаа юу гэж 2023 онд 40,000,000 төгрөгөөр худалдах юм бэ. Миний байрны зах зээлийн ханш 70,000,000 төгрөг болчихсон байгаа гэдгийн энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би орон сууцаа 70,000,000 төгрөгөөр худалдахаар амаар Х.С  эгчтэй тохирсон.

Х.С  эгч *** оны ****** дугаартай шийдвэр гарснаас хойш байрны түрээсийн төлбөр өгөөгүй байсан учир тухайн шийдвэрт тусгасан 6,000,000 төгрөгийг Х.С  эгчид өгөхгүйгээр байрны түрээсэнд суутгахаар тохироод байраа 70,000,000 төгрөгөөр худалдахаар, харин Х.С  эгч тухайн байрыг барьцаанд тавьж банкнаас зээл авч байрны төлбөрийг надад төлөхөөр бид хоёр тохиролцсон.

********-ны өдөр нотариатч дээр очсон. Х.С  эгч 70,000,000 төгрөгөөр гэрээ байгуулахад татварын мөнгө өндөр төлөх юм байна гэж хэлэхээр нь би Одоо надад мөнгө байхгүй. Маргааш болъё гэж хэлэхэд Х.С  эгч Одоо хоёулаа асуудлаа цэгцлэе. Гэрээгээ 40,000,000 төгрөгөөр хийх юм бол 800,000 төгрөг төлөх юм байна. Би татварын мөнгийн төлье. Дараа нь байрны төлбөрөөс хасъя гэж хэлсэн. Тэгээд би дахин итгэлээ шүү гэж хэлээд өөрийн байраа 40,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Харин амаар байраа 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон юм.

Би Х.С  эгчээс гэрээ байгуулахаас өмнө байрны үнэнд 6,500,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 29,500,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг авсан. Х.С  эгчийн татварт төлсөн 800,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төл гэвэл төлнө.

Х.С  эгч банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авчихаад надад цувуулж 36,000,000 төгрөг өгсөн нь анхнаасаа намайг хуурч, залилсан гэж үзэж байгаа.

2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байхад Х.С  эгч ирж уулзсан. Би байрны үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөгийг төлвөл байрнаас гаргахгүй гэж хэлсэн. Тухайн байрыг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Х.С  эгч чөлөөлж өгсөн. Одоо тухайн байранд хадам дүү маань амьдарч байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй....гэв.

Хариуцагч Г.У  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би Хөвсгөл аймгийн ******* орон сууцыг 2018 онд Х.С д уг орон сууцаа сарын 250,000 төгрөгөөр хөлслүүлж эхэлсэн. Улмаар би өөрийн орон сууцаа худалдана гэж ярьж байсныг Х.С  зарын дагуу мэдээд манайх уг орон сууцыг чинь худалдаж авъя гэх санал тавьсан. Би нөхөртэйгөө ярилцаад уг 2 өрөө орон сууцаа 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн үнэлгээгээр бэлэн мөнгөөр 45,000,000 төгрөг зээлээр бол 55,000,000 төгрөгөөр худалдана гэдгээ хэлсэн.

Би гэрээнээс татгалзаж 2022 оны 10 дугаар сард орон сууцаа Х.С д албадан чөлөөлөхөөр нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан.

Ингээд 2023 оны 4 дүгээр сард Х.С  манай ажил дээр ирж эгч нь гэр оронгүй маш хүнд байдалд орсон талаараа хэлээд гуйхаар нь би Х.С  эгчид дахин итгээд Хөвсгөл аймгийн ********* орон сууцаа 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Мөн худалдагчийн төлөх татварыг Х.С  эгч өөрөө төлье гэж зөвшөөрч, өмнө нь өгсөн байсан 6,000,000 төгрөгийг энэ 70,000,000 төгрөгт тооцож оруулахгүй, байр хөлслөн суусан хугацааны төлбөрт тооцоод хэн нь аль нь авахгүй, төлөхгүй байхаар тохирсон.

Бид ****** өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад Х.С  эгч хоёулаа гэрээг 70,000,000 төгрөгөөр байгуулахаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар өндөр төлөх гээд байна. Гэрээндээ хоёулаа гэрээний үнийг нь багаар бичиж гэрээ хийе гэж хэлэхээр нь би түүнд итгээд гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр тусгаж гэрээг байгуулсан.

Намайг хууран мэхэлж гэрээг 40,000,000 төгрөгөөр гэж байгуулсан болохыг би үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, гэрчилгээнд шилжүүлж өгсний дараа мэдсэн.

Тэрээр байрыг худалдаж авахаар банкнаас нийт 60,000,000 төгрөгийн зээл авсан атлаа Г.У надад байрны үнэ гэж цувуулж 36,000,000 төгрөгийг өгсөн.

Улмаар худалдаж авсан орон сууцын үнийг бүрэн төлсөн. Миний нэр дээр өмчлөх эрх шилжсэн юм чинь гэх байдлаар 40,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан мэтээр намайг залилан мэхэлж шүүхэд орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироогоод байгаа тул би сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай бүртгэлийн **** дугаартай гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл тул түүнийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.С  нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Би Г.У гийн амьдарч байсан орон сууцыг харилцан тохиролцон 2 ч удаа худалдан авсан байдаг. Эхний худалдан авалтын хувьд гэрээнд зааснаар бол банкны зээлээр гэж тохиролцсон. Банкны зээл хөөцөлдөөд зээлийн хэмжээний шаардлагад уг орон сууц өөрөө нийцэхгүй байсан учраас уг орон сууцыг нэгэнт авна гэсэн болохоор 2 өрөө байранд 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, супер засвар хийлгүүлсэн.

Зээлийн нөхцөлийн шаардлагад орон сууцыг хангуулснаас зээлээр худалдан авалт бэлэн болсон байхад Г.У  намайг шүүхэд өгч байрнаас албадан гаргуулах шийдвэр гаргуулж амжсан. Би уг байрыг түрээслээгүй. Түрээсийн гэрээг байгуулаагүй байхад Г.У  надаас авсан мөнгөө байр түрээсэлсэн гээд амаараа яриад түүнд шүүх итгэж байр түрээсэлсэн байна гэж үзээд түрээсийн төлбөрт надаас мөнгө гаргуулсан нь Г.У д ашигтай болгосон.

Уг орон сууцаа худалдан авах хэвээрээ байсан тул 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, байр орон сууцын үнийг 40,000,000 төгрөгөөр тогтоосон. Энэ 40,000,000 төгрөг нь өмнө байрыг худалдах, худалдан авахад тохиролцсон үнэ юм. Орон сууцыг худалдан авахад анх эхлээд 40,000,000 төгрөг яригдсан. Үлдсэн чат, мессеж надад байгаа болно. Сая 2% баримт гаргаж өгсөн. Орон сууцыг худалдан авахдаа тохиролцсон 40,000,000 төгрөгөө зээл авч өгөх хооронд Г.У  үндэслэлгүйгээр маргаан үүсгээд нотариатчийг хүртэл гэрчээр асуулгасан байсан.

70,000,000 төгрөгийн асуудал огтхон ч яригдаагүй бөгөөд орон сууцыг худалдах, худалдан авахад Улсын бүртгэлийн хэлтэст очиж өмчлөх эрхээ шилжүүлэх хүртэл хугацаанд 40,000,000 төгрөгөөр шийдвэрлэгдсэн.

Ингээд орон сууцаа авахыг шаардаад ирэхээр шалтаг болгож худлаа яриад 70,000,000 төгрөгийн үнэтэй болгож хүний ажил төрөл, амьдралыг хохироож байгаад гомдож байна.

Орон сууц худалдан худалдан авах гэрээний 6.3-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг худалдагчийн тал хариуцна гэсэн байхад би түүний өмнөөс 800,000 төгрөгийг төлсөн буруутай боловч Г.У  надад төлөх мөнгө байхгүй гэсэн болохоор би өөрөө борлуулалтын орлогын албан татварыг төлсөн. Үүнийгээ өгөх мөнгөндөө тооцож болно гэж хоёр тал зөвшөөрсөн юм. Үүнээс 70,000,000 төгрөгийн татварт өндөр байна. 40,000,000 төгрөгөөр тооцно гэж гэсэн яриа огтоосоо болоогүй. Намайг үнэ өндөртэй байрыг залилан хийж бага үнээр авчихлаа гэж байгаа нь үндэслэлгүй. Бидний хооронд хийгдсэн гэрээ хуулийн дагуу хийгдсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас №001021913 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үндсэн эзэмшигч Ж.Д*, хамтран эзэмшигч Х.С  нарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хасбанкны 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, Хөвсгөл аймаг ********дугаартай шийдвэрийн хуулбар, ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******** өдрийн Хур системээс авсан хөрөнгийн лавлагаа гэх толгой бичвэр бүхий баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ********* дугаартай магадлалын архивын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********* дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ******** дугаартай итгэмжлэл, хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ****** дугаартай албан бичгийн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********* дугаартай Хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөвсгөл аймаг ******** өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны **********дугаартай тогтоолын хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нотариатч Ц.А* хур системд үзлэг хийлгэх тухай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт, өмгөөлөгч Б.Б ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, ****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн баримт, өмгөөлөгч Д.Да* татгалзах тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С* татгалзах тухай хүсэлт, Л.С* шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь ***** гаргасан тайлбар, Х.С Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С татгалзах тухай хүсэлт, Ж.Д, Х.С  нарын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, Г.У тай цахимаар харилцсан зурвас зэргийг шүүхэд (1 дүгээр хх-ийн 5-33, 72, 73-90, 115, 129-131, 139, 140, 152, 154, 165-171, 200, 204-219, 250-251 дүгээр тал),

Хариуцагч Г.У  болон түүний өмгөөлөгч Б.А  нараас хариу тайбар, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.С тэй цахимаар харилцсан зурвасын хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ******* дугаартай албан бичиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, Хөвсгөл дулааны станц ТӨХК, Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан гэх толгой бичвэр бүхий хэрэглэгчийн код гэх хэсэгт *** хамрагдах хугацаа гэх хэсэгт ****** Хэрэглэгчийн нэр гэх хэсэгт ***** 16.23 гэх бичлттэй баримт, **** ХХК-ийн Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Хөвсгөл Ус суваг ХХК-ийн орон сууцны айл өрхийн картын хавсралт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн дүгнэлт, Х.С тэй цахимаар харилцсан зурвасууд, ХААН банкны шилжүүлгийн баримт, фото зургийн хуулбарууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.А ыг оролцуулах тухай хүсэлт, өмгөөлөгч Б.А ын ******* дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн ********** дугаар тогтоолын хуулбар, сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамжийг хоёр хуваан төлөх тухай хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт (1 дүгээр хх-ийн 46-71, 101-104, 116-123, 153-154, 172-178, 192, 201-202, 220-227, 2 дугаар хх-ийн 3-4 дүгээр тал)

Шүүх хариуцагч Г.У гийн хүсэлтээр Хөвсгөл аймгийн ******* гэрчээр асууж, хариуцагч Г.У гийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн Iphone 14 pro маркийн гар утсанд хадгалагдсан байгаа ********* секундын дуут бичлэгт үзлэг хийж, ******* ирсэн дүрс бичлэг, *****секунтэд ирсэн дүрс бичлэг зэрэгт үзлэг хийж CD дээр буулган авч нотлох баримт бүрдүүлсэн. (1 дүгээр хх-ийн 110-114 дүгээр тал)

  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Г.У тай ****-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** байрлах *** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анх ярилцсан үнэ болох 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Би байрны талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхэд *** м.кв болсон. Би уг маргаан бүхий байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Тухайн байр ХААН банкны зээлийн барьцаанд байгаа.

Г.У д татвар төлөх мөнгө байхгүй байсан учир би татварын 800,000 төгрөгийг төлж, дараа нь байрны үнээс хасахаар тохиролцсон. Би байрны үнэнд нийтдээ 36,000,000 төгрөг төлсөн. Татварт төлсөн 800,000 төгрөгийг оруулж нийтдээ 36,800,000 төгрөгийг Г.У д төлсөн. Одоо байрны үнэнд 3,200,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би юу гэж тийм хуучны байрыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирох юм бэ. Би өөрөө супер засвар хийсэн.

Бид гэрээ байгуулаад тухайн байр миний өмч байхад Г.У  нь тус шүүхийн *** дугаартай шийдвэрийг ашиглан албадан чөлөөлүүлэх гүйцэтгэх хуудас бичүүлж шийдвэр гүйцэтгэх газар хандсан. Би тухайн байр миний өмч гээд байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн хариу өгсөн. Би ** оны ** дүгээр сарын **-ны өдөр тухайн байрыг чөлөөлсөн. Одоо тухайн байрыг Г.У  түрээслэсэн байгаа.

Иймд Хөвсгөл аймгийн ****** бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Г.У  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нотариатч дээр очсон. Х.С  эгч 70,000,000 төгрөгөөр гэрээ байгуулахад татварын мөнгө өндөр төлөх юм байна гэж хэлэхээр нь би Одоо надад мөнгө байхгүй. Маргааш болъё гэж хэлэхэд Х.С  эгч Одоо хоёулаа асуудлаа цэгцлэе. Гэрээгээ 40,000,000 төгрөгөөр хийх юм бол 800,000 төгрөг төлөх юм байна. Би татварын мөнгийн төлье. Дараа нь байрны төлбөрөөс хасъя гэж хэлсэн. Тэгээд би дахин итгэлээ шүү гэж хэлээд өөрийн байраа 40,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Харин амаар байраа 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон юм.

Би Х.С  эгчээс гэрээ байгуулахаас өмнө байрны үнэнд 6,500,000 төгрөг, гэрээ байгуулсны дараа 29,500,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг авсан. Х.С  эгчийн татварт төлсөн 800,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төл гэвэл төлнө.

Х.С  эгч банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авчихаад надад цувуулж 36,000,000 төгрөг өгсөн нь анхнаасаа намайг хуурч, залилсан гэж үзэж байгаа. Тухайн байрыг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Х.С  эгч чөлөөлж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

4.Хариуцагч Г.У  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2023 оны 4 дүгээр сард Х.С  манай ажил дээр ирж эгч нь гэр оронгүй маш хүнд байдалд орсон талаараа хэлээд гуйхаар нь би Х.С  эгчид дахин итгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 23 тоот байрлах 2 өрөө орон сууцаа 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Бид ****-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад Х.С  эгч хоёулаа гэрээг 70,000,000 төгрөгөөр байгуулахаар үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татвар өндөр төлөх гээд байна. Гэрээндээ хоёулаа гэрээний үнийг нь багаар бичиж гэрээ хийе гэж хэлэхээр нь би түүнд итгээд гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр тусгаж гэрээг байгуулсан.

Намайг хууран мэхэлж гэрээг 40,000,000 төгрөгөөр гэж байгуулсан болохыг би үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, гэрчилгээнд шилжүүлж өгсний дараа мэдсэн.

Тэрээр байрыг худалдаж авахаар банкнаас нийт 60,000,000 төгрөгийн зээл авсан атлаа Г.У  надад байрны үнэ гэж цувуулж 36,000,000 төгрөгийг өгсөн.

Улмаар худалдаж авсан орон сууцын үнийг бүрэн төлсөн. Миний нэр дээр өмчлөх эрх шилжсэн юм чинь гэх байдлаар 40,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан мэтээр намайг залилан мэхэлж шүүхэд орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироогоод байгаа тул би сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах-аар тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч Х.С  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Уг орон сууцаа худалдан авах хэвээрээ байсан тул 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, байр орон сууцын үнийг 40,000,000 төгрөгөөр тогтоосон. Энэ 40,000,000 төгрөг нь өмнө байрыг худалдах, худалдан авахад тохиролцсон үнэ юм. Орон сууцыг худалдан авахад анх эхлээд 40,000,000 төгрөг яригдсан. Үлдсэн чат, мессеж надад байгаа болно. Сая 2% баримт гаргаж өгсөн.

70,000,000 төгрөгийн асуудал огтхон ч яригдаагүй бөгөөд орон сууцыг худалдах, худалдан авахад Улсын бүртгэлийн хэлтэст очиж өмчлөх эрхээ шилжүүлэх хүртэл хугацаанд 40,000,000 төгрөгөөр шийдвэрлэгдсэн.

Ингээд орон сууцаа авахыг шаардаад ирэхээр шалтаг болгож худлаа яриад 70,000,000 төгрөгийн үнэтэй болгож хүний ажил төрөл, амьдралыг хохироож байгаад гомдож байна.

70,000,000 төгрөгийн татварт өндөр байна, 40,000,000 төгрөгөөр тооцно гэж гэсэн яриа огтоосоо болоогүй. Намайг үнэ өндөртэй байрыг залилан хийж бага үнээр авчихлаа гэж байгаа нь үндэслэлгүй. Бидний хооронд хийгдсэн гэрээ хуулийн дагуу хийгдсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх үндэслэлээр няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Х.С  нь Г.У д холбогдуулан Хөвсгөл аймгийн ****** бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.У  нь нэхэмжлэгч Х.С д холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Урьд тус шүүхэд хариуцагч Г.У  нь Хөвсгөл аймгийн ********** байрлах хоёр өрөө орон сууцыг Х.С эс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Х.С  нь байрны урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, түрээсэнд төлсөн 10,200,000 төгрөг, байр худалдан авах төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, байранд засвар хийсэн бараа материалын үнэ 6,465,600 төгрөг, байранд авсан эд материалын үнэ 7,534,400 төгрөг, байранд засвар хийсэн ажлын хөлс 6,000,000 төгрөг, бүгд 51,200,000 (тавин нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн ******* дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Х.С  нь эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Хөвсгөл аймгийн ********** бүхий орон сууцыг 40,000,000 төгрөгөөр, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлөхөөр, хариуцагч Г.У  нь гэрээг улсын бүртгэлд төлбөр төлж дуусахаас өмнө бүртгүүлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан болох нь ******* бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. (1 дүгээр хх-ийн 18-20 дугаар тал)

Хариуцагч нь гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр байгуулсан боловч бодит байдал дээр орон сууцыг 70,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдахаар амаар тохиролцсон. Намайг анхнаасаа хуурч залилсан гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав.

Хариуцагч Г.У  нь Гэрээг 40,000,000 төгрөгөөр байгуулан намайг анхнаасаа хуурч, мэхлэн, залилсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагчийн гэрээнд орон сууцыг 40,000,000 төгрөгөөр тусгасныг бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчид 2020 онд 55,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж байсан атлаа 2023 онд онд 40,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулах юм бэ. Орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх тайлбар, нэхэмжлэгчийн Орон сууцыг 39,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ...Би 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Г.У гийн ажил дээр очсон. Чи надаас яг хэдэн төгрөг авах гэж байгаа вэ. Хоёулаа тохиролцож болохгүй юм уу гэж би очсон. гэх тайлбаруудаас үзэхэд дээрх гэрээнд тусгагдсан үнэ талуудын тохиролцсон бодит үнэ биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ойлгодог.

Худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болохоор Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д заасан.

Гэрээнд бодитой тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байгаа нь уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх хуулийн зохицуулалттай.

Маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал эд хөрөнгө шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан, зохигчид худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах, харилцан буцаах замаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймээс хариуцагч Г.У гийн нэхэмжлэгч Х.С д холбогдуулан гаргасан ******** бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тус тус зохицуулсан.

****** бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ нь хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Хөвсгөл аймаг дахь ******** дугаартай шийдвэрийг биелүүлэн нэхэмжлэгч Х.* нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр маргаан бүхий орон сууцыг чөлөөлсөн, одоо хариуцагч Г.У гийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, Хөвсгөл аймгийн ****** талбай бүхий орон сууц нь *** өдөр нэхэмжлэгч Х.С өмчлөлд бүртгэгдсэн болох нь *-ны өдрийн 2* дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. (1 дүгээр хх-ийн 33 дугаар тал)

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгч Х.С өмчлөлд шилжсэн, гэрээ байгуулснаас хойш ХААН банк ХК-д зээлийн барьцаанд байгаа болон хариуцагч нь орон сууцны төлбөрт 36,000,000 төгрөг авсан талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь татварт 800,000 төгрөгийг төлж, дараа нь байрны төлбөрөөс хасахаар тохиролцсон байх тул талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь орон сууцны үнэнд 36,800,000 төгрөгийг хариуцагч Г.У д төлсөн гэж үзлээ.

Хэдийгээр талууд орон сууцны үнийн талаар нэхэмжлэгч 40,000,000 төгрөг, хариуцагч 70,000,000 төгрөг гэж марган, нэхэмжлэгч нь 36,800,000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байх хэдий ч орон сууцны үнийн дийлэнхи хэсгийг нэхэмжлэгч нь төлсөн байна.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0216 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ нь хүчин төгөлдөр, Хөвсгөл аймгийн ***** байрлах орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Х.С  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ****** талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр * ******** мөн болохыг тогтоож, уг орон сууцыг Г.У гаас албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Г.У гийн нэхэмжлэлтэй Х.С д холбогдуулан гаргасан ******** бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч нь тухайн эд зүйлийн үнийн үлдэгдлийн талаар шаардлага гаргах, гэрээнд заасан алданги шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Үндсэн нэхэмжлэл бүрэн хангагдаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,150 төгрөгийг, Г.У гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У гаас улсын тэмдэгтийн хураамж 428,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С д олгох нь зүйтэй байна.

Мөн тус шүүхийн ******** дугаартай Хүсэлт шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Г.У гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэсэгчлэн төлөх улсын тэмдэгтийн хураамж болох 141,950 (нэг зуун дөчин нэгэн мянга есэн зуун тавь) төгрөг төлөхийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4.1-22.4.3, 22.5-д анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол, эдгээрээс бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.

Гэтэл хариуцагч Г.У  нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.У гаас улсын тэмдэгтийн хураамж 141,950 (нэг зуун дөчин нэгэн мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-нй өдөр хийсэн үзлэгийн CD 1 ширхэгийг хэрэгт үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч талын гарган өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 5-12, 83-88, хариуцагчийн гарган өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 48-71, 102, 103, 122-123, 167-178 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ****** талбай бүхий орон сууцын өмчлөгчөөр ******** мөн болохыг тогтоож, уг орон сууцыг Г.У гаас албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Г.У гийн нэхэмжлэлтэй Х.С д холбогдуулан гаргасан ********** бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,150 (дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавь) төгрөгийг, Г.У гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,000 (хоёр зуун арван зургаан мянга) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У гаас улсын тэмдэгтийн хураамж 428,150 (дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С д олгож, хариуцагч Г.У гаас улсын тэмдэгтийн хураамж 141,950 (нэг зуун дөчин нэгэн мянга есэн зуун тавь) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т заасныг баримтлан тус шүүхийн ***** өдөр хийсэн үзлэгийн CD 1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ