Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

З.*******, Ж.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч З.*******, Ж.******* нарын давж заалдах гомдлоор З.*******, Ж.******* нарт холбогдох 2024000220013 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Монгол улсын иргэн, 1962 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овгийн *******ын *******. 2. Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овгийн *******ийн *******. З.******* нь Ж.******* нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгсумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5,5503 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Зил-131 маркийн улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 389.631 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овог*******ийн ******* нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар З.*******, Ж.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зил 131 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөг, 300 ширхэг хэрэглээний мод, хөх алаг өнгийн цахилгааны хөрөөг тус тус улсын орлого болгож, Зил 131 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид, 50 ширхэг галын түлээний модыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай 4. Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/07 дугаартай тогтоолоор шүүгдэгч З.*******ийн эзэмшлийн Завхан аймгийн аймгийн Тосонцэнгэл сумын Улаан толгой багийн Баянбүрд хэсгийн ******* тоотод байрлах 32 мкв хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******, Ж.******* нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч З.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би 1962 онд төрсөн 58 настай. Ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би болоод эхнэр хүүхэдүүд эрхэлсэн ажилгүй, ажил эрхлэх гэхээр ажил төрөл олддоггүй аргагүйн эрхэнд амьдрах болохоор амьдрахын эрхээр мод бэлтгэх, жимс ногоо түүх зэргээр амьдралаа авч яваа билээ. Гэхдээ хууль журмын дагуу зохих зөвшөөрөл авч бэлтгэж ирсэн билээ. Би 2020.03.16-нд галын модны гоожин авч 03-17-нд модоо бэлтгэж 03-22 ний орой ирж яваад машин эвдэрч 03-28 нд өөрийн хүргэн Батбаатараар ачиж орж ирээд модоо борлуулах гэж байтал цагдаа Амгаланбаатар ирж шалгаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэсэн би гоожингоо үзүүлсэн чинь галын модны гоожингоор хэргэлээ хийсэн байна гээд хэмжиж 2.20-иос дээш хэрэглээ байдаг юм. Гэтэл үнэхээр 2.20-иос дотогш мод ч байсан. Ингээд хэрэг үүсгэж прокурор шүүх ял шийтгэл болсон юм. Би зөвшөөрөлгүй мод бэлтгээгүй зохих зөвшөөрөлтэй, зөвшөөрөлын дагуу тус газраас нь шатсан өмхөрсөн хагарч ан цав гарсан хуурай нарийн шургааг бэлтгэсэн юм. Энэ модонд ямар нэгэн нойтон мод байхгүй харин хэмжээ алдаж 5-10 см зөрөө гаргасан бол үнэн. Ингээд миний энэ алдааг ашиглаж зөвшөөрөл үгүй мод бэлтгэсэн гэдэг үндэслэлээр эрүү үүсгэж амьдрал залгуулдаг ганц машиныг минь хурааж, ял оногдуулж модыг минь хурааж байгаа нь миний амьдралд маш хүнд дарамт тус ч байна. Зөвхөн М. гэдэг хүний 2м 30 – дээш урттай хэрэглээнд ашиглах боломжтой модыг хэрэглээний мод гэдэг гэж мэдүүлэгт тулгуурлан намайг хүнд яллаж байгаад гомдолтой байна. Энэ асуудалыг хууль амьдралд нийцүүлж тайлбарлаж уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэж итгэж байсан боловч ингэсэнгүй. Хувийн сонирхолтой мөрдөгч, прокурорийн бүрдүүлж өгсөн материалыг нягт, нямбай хянаж шалгахгүйгээр амьдралаас хэтэрхий хол хөндий шийдвэр гаргасанд тун их гомдолтой байна. Тиймээс хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү. Шүүгдэгч нарын өмгөөлөгч З.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугасарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь хуульд заахдаа зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн хоёр үндсэн шинжийг агуулахаар хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй зохих мод бэлтгэх эрхийн бичгийг авсан байсан тул гарал үүслийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 оны 03 дугаар сарын 16-наас 19-нийг хүртэл 3 хоногийн хугацаагаар авсан. Тээвэрлэх хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 18-наас 21-нийг хүртэл 3 хоногийн хугацаанд тээвэрлэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 21- нээс 22-нд шилжих шөнө 01-ээс 02 цагийн орчимд орж ирсэн байдаг. Тээвэрлэх хугацааны хувьд маргаан байхгүй юм. Яагаад гэвэл: тээвэрлэж ирж явах замдаа сумын төвөөс 70 км-ийн зайд машинд эвдрэл гарснаар, шаардлагатай сэлбэгийг нь сумын төв орж авчран машинаа хээрээр засварлан орж ирсэн үйл явц нь мод бэлтгэх зохих зөвшөөрлийн тогтоосон хугацаанд мод бэлтгэж явсан гэж үзэх үндэслэл бүхий байна. Шүүгдэгч нарын үйлдэл эс, үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасантай нийцэхгүй байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдлийн хувьд байгаль экологид хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэл хууль зүйн байхгүй байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно гэж заагаад өгсөн байдаг. Хохирол нь бага буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д зааснаар 389.000 төгрөгийн шууд хохирол учруулсан байдаг. Ойн тухай хуулийг баримтлаад аваад үзэх юм бол нийтдээ 1.168.000 төгрөг болдог. Үүнээс үзэхэд гэмт хэргээс учирсан хохирлыг шууд утгаар нь авч үзэх юм уу? Ойн тухай хуулийг баримталснаар 3 дахин нугалснаар нь авч үзэх юм уу? гэдэг нь прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн хувьд өөр, өөр ойлголттой яваад байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно гэж зааснаар 389.631 төгрөгийн хохирол учруулсан. Тээвэрлэж ирсэн 350 ширхэг модноос 300 ширхэг нь хэмжээнээсээ хэтэрсэн, 50 ширхэг нь хэмжээндээ байна гэж үзээд өөрт нь буцаагаад өгсөн байдаг. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар “зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн” хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар шууд учирсан хор хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан бага хэмжээний хохирлоос бага байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх нь тогтоогдохгүй байна. Гарал үүслийн гэрчилгээтэй модоо бэлтгэхдээ зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл зориулалтыг зөрчсөн явдал нь шууд утгаараа зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн, зөрчлийн ялгааг нэгдсэн ойлголттой болох шаардлагатай болсон байгаа. Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул гэм буруугүй гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтэндээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Зүүн эхийн Ганцагаан” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.*******, Ж.******* нар нь хэрэглээний 5.5 метр куб шургааг мод бэлтгэж байгаад баригдсан. Үүн дээр нь холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл урдаас галын түлээний модны зөвшөөрөл гаргаж ирж байгаа. Хэрэглээний мод ачиж явсан, тэгээд хэрэглээний модны зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад галын түлээний модны зөвшөөрөл гаргаж ирдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1-т зааснаар зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн байгаа. Гэтэл энэ 2 хүнд хэрэглээний мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрөл байгаагүй. Эдгээр иргэд холбогдох албан тушаалтнуудаас хэрэглээний мод бэлтгэх талаар бичиг, баримт авсан эсэхийг асуухад бүгд дуу нэгтэйгээр аваагүй талаар мэдүүлдэг. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 3% хувьд нь мод ургадаг. Энэ модыг хамгаалахын тулд улсаас бодлого хэрэгжүүлж, иргэдийн ахуйн амьдралыг бодож түлээний модыг авах хэмжээ хязгаар тогтоосон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар аливаа нэгэн иргэн эрх зүйн харилцаанд оролцож эрхээ эдэлж үүргээ биелүүлэх ёстой. Хуульд зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж огт болохгүй гэсэн байдаг. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн тохиолдолд тухайн мод бэлтгэхэд ашигласан тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлого болгож хохирол төлбөрийг 3 дахин нугалж төлүүлдэг байгаа. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай галын түлээний модны бичиг байгаа. Өнөөдөр тухайн иргэд өөр газар мод бэлтгээд тавьсан байгаа эсэхийг мэдэхгүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхи2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна. Шүүгдэгч З.Жигмэдддорж, Ж.******* нарын гомдлыг үндэслэн З.Жигмэдддорж, Ж.******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Анхан шатны шүүх шүүгдэгч З.*******, Ж.******* нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, Зил 131 маркийн улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 389.631 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо хууль зөрчөөгүй байна. Шүүх дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхдээ уг хуулийн ерөнхий ангийн бүлэглэсэн гэсэн шинжийг баримталж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ямар нэг алдаа гаргаагүй байна. Анхан шатны шүүх З.Жигмэдддорж, Ж.******* нарын гэм буруутай үйлдэлд ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна. Шүүгдэгч З.*******, Ж.******* нар нь давж заалдах гомдолдоо...Хууль дүрмийн дагуу галын модны зөвшөөрөл авч мод бэлтгэсэн, галын модны гоожингоор хэрэглээний мод хийсэн байна гээд хэмжиж 2 метр 20 оос дээш хэрэглээ гэж үзэж, хууль бусаар мод бэлтгэсэн гэдэг үндэслэлээр эрүү үүсгэж, амьдарал залгуулдаг ганц машиныг минь хурааж, ял оногдуулж, модыг минь хурааж байгаад гомдолтой байна гэжээ. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх хэсэгт “ гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэнийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаар З.*******, Ж.******* нар нь түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр 350 ширхэг шургааг мод бэлтгэснээс 300 ширхэг нь 2.30-2.40 метрийн урттай, нарийн үзүүрийн голч 6-12 см 5,5503 “хэрэглээний мод” 50 ширхэг нь 2.20 метрээс дотогш урттай түлээний мод байсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, З.*******, Ж.******* нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын байгаль орчны байцаагчаас олгосон зөвшөөрөлд заасан төрлөөс өөр төрлийн мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хууль бусаар мод бэлтгэсэн үзэхээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.*******, Ж.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ