| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/00643/И |
| Дугаар | 181/ШШ2024/02737 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/02737
2024 07 19 181/ШШ2024/02737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ВЮБ ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.З /РД: 7/-т холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүргийн 599,200 төгрөг, зардал 70,200 төгрөг нийт 669,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаандоролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
Хариуцагч Ц.З нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.Зд холбогдуулан 669,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Тэнгис хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлэхэд 599,200 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан 599,200 төгрөгийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг ба тэрээр одоогийн амьдарч байгаа хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйн улмаас түүнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шүүхээс 183/ШШ2023/0... дугаартай манай хүсэлтийг шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ...хөрөнгө,... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 599,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт" буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар" нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа 70,200 төгрөг, нийт 669,400 төгрөг гаргуулж өгнө үү...Нэхэмжлэлийн шаардлагын 70,200 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллагад учирсан зардал гэдэг утгаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасныг үндэслэн шаардаж байгаа гэжээ.
2. Хариуцагч Ц.З хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
3. Хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 20,615 төгрөг төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүргэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зол-ГГ/7882 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаартай тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/3703 дугаартай шийдвэрийн эх хувь, Ц.Згийн иргэний үнэмлэхийн хуулбар,
3.2 Хариуцагч Ц.Згаас гаргасан баримт: Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ВЮБ ХХК нь хариуцагч Ц.Зд холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүргийн 599,200 төгрөг, зардал 70,200 төгрөг нийт 669,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
6. Хариуцагч Ц.З хариу тайлбар гаргаагүй.
7. Хариуцагч Ц.Зг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/3703 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоосон болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, Цагдаагийн байгууллагын албан бичиг, Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдсон. /хх-ийн 10-13-р тал/
7.1 Шүүх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн шүүхэд ирүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийхэд хариуцагч шүүхийн дуудсан цагт ирэх үүргээ биелүүлээгүй. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 7287 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан.
7.2 Шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан, хариуцагч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
7.3 Түүнчлэн хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
8. Нэхэмжлэгч ВЮБ ХХК нь хариуцагч Ц.З нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж, шүүхэд уг гэрээний үүргийг шаардсан.
8.1 Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн ажиллуулдаг гэх Тэнгис хүнсний дэлгүүрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан бараа материалаа тооцоо нийлж, хоёр тал баримт үйлдсэн, түүнчлэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд үлдэгдэл 599,200 төгрөг болох талаар тусгасан байна. /хх-ийн 7-9-р тал/
8.2 Дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг, авлагын тайлбан баримттай хариуцагч танилцсан боловч, зөвшөөрсөн, татгалзсан талаар тайлбараа гаргах, нотлох баримтыг гарган өгөх үүргээ биелүүлээгүй.
8.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн
72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан харилцаа үүссэн байна.
Хариуцагч Ц.Зг хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг, авлагын тайланд үндэслэн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан үндэслэн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс улбаалан хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гарсан зардал болох 70,200 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ц.Згаас гэрээний үүрэг, зардал нийт 669,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ВЮБ ХХК-д олгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 20,615.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Згаас улсын тэмдэгтийн хураамж 20,615.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Згаас гэрээний үүрэг, зардал нийт 669,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ВЮБ ХХК-д олгосугай.
3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА