| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00524/И |
| Дугаар | 155/ШШ2024/00670 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00670
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00670 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* байрлах, ** ХХК (******)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн ********оршин суух, Д.Б (******),
Нэхэмжлэлийн шаардлага: ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ****** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1,274,879.25 төгрөг, зээлийн хүү 511,016.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,062.84 төгрөг, нотариатын хөлс 14,000 төгрөг, нийт 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00524/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.М нь ******** ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, *********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ******** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 2,699,900.00 (хоёр сая зургаан ерэн есэн мянга есэн зуу) төгрөгийн зээлийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 10 сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч Д.М нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,425,020.75 төгрөгийг, хүүний төлбөрт 702,901.81 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,891.79 төгрөгийг, нийт 2,130,814.35 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Д.М нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 461 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,274,879.25 төгрөг,
Зээлийн хүү 511,016.01 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 67,062.84 төгрөг, нийт 1,852,958.10 төгрөг төлөхөөр байна.
******** ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.М нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *********** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 1,274,879.25 төгрөг, зээлийн хүүний төлбөр 511,016.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,062.84 төгрөг, нотариатын зардал 14,000.00 төгрөг, бүгд 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.М гаргуулж *********-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Д миний бие өөрийн хүү болох Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон тус шүүхээс нэхэмжлэлийг хувийг гардан авч, хариу тайлбар гаргаж байгаа болно. Д.М нь **** ХХК-ийн нэхэмжилж буй 1,866,958.10 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нь Д.М* холбогдуулан ***** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ******** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1,274,879.25 төгрөг, зээлийн хүү 511,016.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,062.84 төгрөг, нотариатын хөлс 14,000 төгрөг, нийт 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д* тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.М нь ****** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн Ц.Д*олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр Ц.Д* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 32 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********* ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,821.32 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин нэгэн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч **** ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Д.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М* холбогдох, * дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *** дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1,274,879.25 төгрөг, зээлийн хүү 511,016.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,062.84 төгрөг, нотариатын хөлс 14,000 төгрөг, нийт 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,866,958.10 (нэг сая найман зуун жаран зургаан мянга есэн зуун тавин найман төгрөг арван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч **** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Д.М** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д** нь ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,821.32 (дөчин дөрвөн мянга найман зуун хорин нэгэн төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.М** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,410.66 (хорин хоёр мянга дөрвөн зуун арван төгрөг жаран зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ