Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р................ тоотод оршин суух, утасны дугаар .......................................

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: .......................(цахимаар)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............................... нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Эмийн сангийн удирдах контор гэж байхад одоогоор Монголэмимпекс концерн-д 1987-1997 онуудад шил угаагч, кассчин, эм боогчоор тус тус ажиллаж байсан. Гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул тухайн үед ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн эмийн сангуудын удирдах конторт болон Монголэмимпекс концерн-д 1987-1997 онуудад шил угаагч, кассчин, эм боогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1987 оны 7 сарын 28-ны өдрийн 55 дугаартай, 1987 оны 10 сарын 16-ны 74 дугаартай, 1987 оны 12 сарын 04-ний 85 дугаартай, 1989 оны 01 сарын 25-ны өдрийн 04 дугаартай, 1989 оны 12 сарын 29-ний өдрийн 66 дугаартай, 1990 оны 03 сарын 20-ны өдрийн 12 дугаартай, 1991 оны 08 сарын 26-ны өдрийн 53 дугаартай тушаалууд, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1995 оны 09 сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаал, Монголэмимпекс концерн Баруун-Урт компанийн захирлын 1997 оны 05 сарын 19-ний 17 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, 376845 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2024 оны 05 сарын 10-ны өдрийн Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын ................... нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа, Баруун-Урт эм хангамж ХХК-ийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн Б/18 дугаартай тодорхойлолт, фото зураг,Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 11/121 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ....................нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч.................. нь Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторт болон Монголэмимпекс концерн-д 1987-1997 онуудад шил угаагч, кассчин, эм боогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ...................... нь Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторын эмийн санд 1987 оны 07 сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл кассчинаар, 1987 оны 10 сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл эм боогчоор, 1987 оны 12 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл кассчинаар, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл шил угаагчаар, 1990 оны 03 сарын 20-ны өдрөөс 1995 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл эм боогчоор, Монгол эм импекс концерн Баруун-Урт компанид 1995 оны 09 сарын 15-ны өдрөөс 1997 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл шил угаагч, эм боогчоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1987 оны 7 сарын 28-ны өдрийн 55 дугаар тушаал ..........кассчнаар ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-4х), 1987 оны 10 сарын 16-ны 74 дугаар тушаал .............м боогчоор авч ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-5х), 1987 оны 12 сарын 04-ний 85 дугаар тушаал ............. кассчнаар авч ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-6х), 1989 оны 01 сарын 25-ны өдрийн 04 дугаар тушаал ..............АНЭ-ийн эмийн санд шилжүүлэн шил угаагчаар ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-7х), 1989 оны 12 сарын 29-ний өдрийн 66 дугаар тушаал .......... шил угаагчаар ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-9х), 1990 оны 03 сарын 20-ны өдрийн 12 дугаар тушаал .........шил угаагчааас чөлөөлж, кассчнаар ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-10), 1991 оны 08 сарын 26-ны өдрийн 53 дугаар тушаал 1 дүгээр эмийн санд эм боогч............ ээлжийн амралт олгох тухай гэх бичилт бүхий (хх-12х), Сүхбаатар аймгийн Эмийн санг удирдах конторын даргын 1995 оны 09 сарын 15-ны өдрийн 37 дугаар тушаал ................ шил угаагч, эм боогчоор томилон ажиллуулах тухай гэх бичилт бүхий (хх-13х), Монголэмимпекс концерн Баруун-Урт компанийн захирлын 1997 оны 05 сарын 19-ний 17 дугаар тушаал ажилтан нарын ээлжийн амралтын хуваарийг батлах тухай тушаалын хавсралтын 23 дугаарт шил угаагч ............ ээлжийн амралтын хоног 21 гэх бичилт бүхий (хх-14-15х), 376845 дугаартай ................... нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-16-17х) 2024 оны 05 сарын 10-ны өдрийн Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын ............. нийгмийн даатгалын шимтгэл төлсөн архивын лавлагаа (хх-18х),

 

5. Гэрч .......................нь Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харъяа 1-р эмийн санд 1987 оны 7 сараас 12 сарыг дуустал кассчин, эм боогчоор, 1988-1997 оныг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн сан болон 1-р эмийн санд кассчин, эм боогч, шил угаагчаар тус тус ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторын харъяа 1-р эмийн санд 1970-2005 он хүртэл эм найруулагч, нярав, кассчин зэрэг ажлыг хийж байсан. Би ............ нь хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

 

6. Гэрч ......................нь Сүхбаатар аймгийн эмийн сангуудын удирдах конторын харъяа 1-р эмийн санд 1987-1997 оныг дуустал кассчин, эм боогч, шил угаагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед кассчин, эм боогч, шил угаагчууд нь 3 ээлжээр ажилладаг байсан. ................г нь Осгон, Осоржамаа нартай 8/16 цагаар ээлжинд гарч ажилладаг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн эмийн сангуудын удирдах конторын харъяа 1-р эмийн санд 1985-1998 он хүртэл галч, үйлчлэгчээр ............ хамт ажиллаж байсан юм гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд нэхэмжлэгч ................... Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторын эмийн санд 1987 оны 07 сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл кассчинаар, 1987 оны 10 сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл эм боогчоор, 1987 оны 12 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл кассчинаар, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл шил угаагчаар, 1990 оны 03 сарын 20-ны өдрөөс 1995 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл эм боогчоор, Монгол эм импекс концерн Баруун-Урт компанид 1995 оны 09 сарын 15-ны өдрөөс 1997 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл шил угаагч, эм боогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ........................ Сүхбаатар аймгийн Эмийн сангуудын удирдах конторын эмийн санд 1987 оны 07 сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл кассчинаар, 1987 оны 10 сарын 26-ны өдрөөс 1987 оны 12 сарын 04-ний өдрийг хүртэл эм боогчоор, 1987 оны 12 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл кассчинаар, 1989 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл шил угаагчаар, 1990 оны 03 сарын 20-ны өдрөөс 1995 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл эм боогчоор, Монгол эм импекс концерн Баруун-Урт компанид 1995 оны 09 сарын 15-ны өдрөөс 1997 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл шил угаагч, эм боогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА