| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00612/И |
| Дугаар | 155/ШШ2024/00669 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00669
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00669 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** ХХК (*****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *********оршин суух, Б.Ц (**********),
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 290,765 төгрөг, зээлийн хүү 29,386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,877 төгрөг, нотариатын хөлс 9,500 төгрөг, нийт 335,527 (гурван зуун гучин таван мянга таван зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00612/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2021-12-1 өдөр Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,000.00 төгрөгийг, сарын 2,9% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ****** ХХК-иас A52 гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг ****** ХХК-ийн Хаан банкан дахь ******** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дах хэсгийн 4.2.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дах хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт бичгийг хүргүүлэв.
******** тоот зээлийн гэрээнээс
Үндсэн зээлийн үлдэгдэл 290,765 төрөг
Үндсэн хүүний үлдэгдэл 29,386 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 5,877 төгрөг
Нотариатын зардал 9,500.00 төгрөг, нийт 335,527 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ц миний бие ********* ХХК-ийн нэхэмжилж буй 335,527 төгрөгийг төлж барагуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О нар нь Б.Ц* холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 290,765 төгрөг, зээлийн хүү 29,386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,877 төгрөг, нотариатын хөлс 9,500 төгрөг, нийт 335,527 (гурван зуун гучин таван мянга таван зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 335,527 (гурван зуун гучин таван мянга таван зуун хорин долоо) төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ****** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,800 (арван мянга найман зуу) төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,358 (таван мянга гурван зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 5,442 (таван мянга дөрвөн зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,358 (таван мянга гурван зуун тавин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *** ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Ц нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Г.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц* холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 290,765 төгрөг, зээлийн хүү 29,386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,877 төгрөг, нотариатын хөлс 9,500 төгрөг, нийт 335,527 (гурван зуун гучин таван мянга таван зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 335,527 (гурван зуун гучин таван мянга таван зуун хорин долоо) төгрөгийг нэхэмжлэгч ****** ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,800 (арван мянга найман зуу) төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,358 (таван мянга гурван зуун тавин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 5,442 (таван мянга дөрвөн зуун дөчин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,358 (таван мянга гурван зуун тавин найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ