Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00685

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00685

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

    

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* багт оршин суух, М.Э (*******),

хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Д.Б (********),

нэхэмжлэлийн шаардлага: 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00665/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б гуай нь сургуулийн дотуур байранд хүнс нийлүүлдэг ажил хийдэг ба 2022 оны 9 дүгээр сард сургуулиас санхүүжилт орж ирэхгүй байна, эгчдээ 10,000,000 төгрөгийн зээл аваад өг, хүүтэй нь хамт 11 дүгээр сард төлье гэж хүсэлт тавьсны дагуу би эхнэртэйгээ Хаан банкнаас малчны зээл авч өгсөн юм. Дахин 2024 оны 11 дүгээр сард сургуулиас санхүүжилт нь орж ирсэнгүй, мөнгө түгжигдээд эргэлтгүй болчихлоо эгчдээ дахиад 4,000,000 төгрөгийн зээл аваад өгөөч, оноос өмнө санхүүжилт орж ирэнгүүт зээлийг нь хаагаад өгье гэхээр нь дахин өмнөх зээлэн дээрээ нэмэлтээр 5,000,000 төгрөгийн зээл авч, өөрөө 1,000,000 төгрөг авч үлдээд 4,000,000 төгрөгийг Б гуайд өгсөн.

Зээл авч өгснөөс хойш надад 9,100,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгөө өг гэхээр зээл хөөцөлдөж байна, удахгүй өгнө, мөнгөгүй байна, орлого орохоор өгнө гэх мэтээр хойшлуулсаар өдийг хүрлээ.

Би тус зээлийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 15,954,739 төгрөг төлж хаасан. Уг 15,954,739 төгрөгөөс би өөрөө авсан 1,000,000 төгрөг, Д.Б гуайн өгсөн 9,100,000 төгрөг, нийт 10,100,000 төгрөгийг хасаад 5,854,739 төгрөгийг гаргуулж авмаар байна.

Иймд Д.Б 5,854,739 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б холбогдох, 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Э, хариуцагч Д.Б бид дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: 

1 .Нэхэмжлэгч М.Э хариуцагч Д.Б 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн дансаар 3,990,000 (гурван сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг зээлэндээ авсан гэж Д.Б тооцоо нийлж нэхэмжлэлийн шаардлагаа 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөгийг Д.Б гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгав.

2 .Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөгийг нэхэмжлэгч М.Э төлөхөөр эвлэрэв.

3 .Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр, өөрсдийн хэн алины сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүй гэдгээ ойлгосон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь Д.Б холбогдуулан 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Э нь 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн дансаар 3,990,000 (гурван сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг зээлэндээ авсан гэж Д.Б тооцоо нийлсэн гэх үндэслэлээр 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулахаар багасгаж, хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөгийг нэхэмжлэгч М.Э төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч М.Э, хариуцагч Д.Б нар нь эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрийн сангийн ***** дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,626 (нэг зуун найман мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Э олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б холбогдох, 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Э нь 5,854,739 (таван сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн дансаар 3,990,000 (гурван сая есөн зуун ерэн мянга) төгрөгийг зээлэндээ авсан гэж Д.Б тооцоо нийлсэн гэх үндэслэлээр 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөг гаргуулахаар багасгаж, хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,864,739 (нэг сая найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гучин ес) төгрөгийг нэхэмжлэгч М.Э төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч М.Э, хариуцагч Д.Б нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,626 (нэг зуун найман мянга зургаан зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 54,313 (тавин дөрвөн мянга гурван зуун арван гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Э олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ШҮҮГЧ                           С.ОЮУНЖАРГАЛ