Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00684

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00684

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах, Голомт банк ХК (*********)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Г.Б (*********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,121,616.99 төгрөг, зээлийн хүү 81,754.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452.27 төгрөг, нийт 3,204,823.53 (гурван сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг тавин гурван мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00693/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Б нь ****** өдөр Голомт банктай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хэмжээг 3,500,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,121,616.99 төгрөг, зээлийн хүү 81,754.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452.27 төгрөг нийт 3,204,823.53 төгрөгийг Г* овогтой Б* гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С* тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй иргэн Г.Б* холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,204,823.53 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь Г.Б холбогдуулан үндсэн зээл 3,121,616.99 төгрөг, зээлийн хүү 81,754.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452.27 төгрөг, нийт 3,204,823.53 (гурван сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,204,823.53 (гурван сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлсөн болох нь нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,227.18 (жаран зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг арван найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б холбогдох, үндсэн зээл 3,121,616.99 төгрөг, зээлийн хүү 81,754.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,452.27 төгрөг, нийт 3,204,823.53 (гурван сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг тавин гурван мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,204,823.53 (гурван сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Голомт банк ХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  66,227.18 (жаран зургаан мянга хоёр зуун хорин долоон төгрөг арван найман мөнгө) төгрөгийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Г улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,113.59 (гучин гурван мянга нэг зуун арван гурван төгрөг тавин есэн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ