Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00681

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00681

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Ч.М (*********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********оршин суух, Н.Б (Иргэний бүртгэлийн дугаар *****),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* оршин суух, М.Н  (Р********),

Нэхэмжлэлийн шаардлага: 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00658/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Б зээлийн гэрээ байгуулан 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгийг хоёр сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Н.Б  нь зээлийн эргэн төлөлтөөр 5,100,000 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлийн гэрээ байгуулан мөнгө өгсөнөөс хойш 3 жил 4 сарын хугацаа өнгөрч Н.Б ас үлдсэн 2,700,000 төгрөг авъя гэхэд боломжгүй байна гэх болсон.

Иймд миний зээлдүүлсэн 7,800,000 /долоон сая найман зуун мянга/ төгрөгний төлөгдөөгүй 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг Н.Б ас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Б  миний бие Ч.М нэхэмжилж буй 2,700,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Н миний бие Ч.М нэхэмжилж буй 2,700,000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.М нь Н.Б , М.Н нарт холбогдуулан 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б , М.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ч.М төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.М ********өдөр Голомт банкны 1165117377 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 2,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,150 төгрөгийн тал хувь болох 29,075 (хорин есэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 41,125 (дөчин нэгэн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б , М.Н нараас  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,075 (хорин есэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ч.М олгохоор тогтов.

Хариуцагч Н.Б , М.Н нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б , М.Н нарт холбогдох, 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б , М.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ч.М төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,075 (хорин есэн мянга далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох нийт 41,125 (дөчин нэгэн мянга нэг зуун хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б , М.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,075 (хорин есэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ч.М олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Б , М.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                        С.ОЮУНЖАРГАЛ