| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00690/И |
| Дугаар | 155/ШШ2024/00689 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00689
| 2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00689 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, С.Ж (*********),
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 155/2024/00690/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ж нь Хөвсгөл аймгийн ********** мэндэлсэн бөгөөд *********** сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар анги төгсөөд Хөвсгөл аймгийн ******** өдрөөс малчнаар элсэн орсон билээ. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд ******* өдрийг дуустал ажиллаж ирсэн юм.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал байхгүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд С.Ж миний Хөвсгөл аймгийн *********** өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: С овогтой Ж (************) миний бие нь 1987-1989 он хүртэл Хөвсгөл аймгийн ***** суманд ажиллаж байгаагүй нь үнэн болно. Харин ********* хотод ажиллаж байсан болно. Иймд миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 1987-1989 оны хооронд Хөвсгөл аймгийн ******** нэгдэлд ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр сайн дураараа татгалзсан тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Ж 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ж нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Ж нь 1987-1989 оны хооронд Хөвсгөл аймгийн ************ нэгдэлд ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ