Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00694

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00694

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Д.Б, Л.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар **** оны ******* өдөр төрсөн охин Б.С, *****ны өдөр төрсөн охин Б.Д, ******ний өдөр төрсөн охин Б.О нарыг эх Д.Б асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* өдөр төрсөн охин Б.С, ******-ны өдөр төрсөн охин Б.Д, ******ний өдөр төрсөн охин Б.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Б гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэг толгой тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэ бүхий унагатай гүү - 2, нэг толгой тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэ бүхий сувай гүү - 2, нэг толгой тус бүр нь 800,000 төгрөгийн үнэ бүхий шүдлэн байдас - 2, нэг толгой тус бүр нь 800,000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн - 4, нэг толгой тус бүр нь 500,000 төгрөгийн үнэ бүхий даага (охин, эр) - 2, нэг толгой тус бүр нь 1,200,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн морь - 6, нийт 20 толгой 17,000,000 (арван долоон сая) төгрөгийн үнэ бүхий адуунуудыг хариуцагч Л.Б үлдээхээр, эдгээр адуунуудын үнээс Б.Г ногдох хэсгийг Л.Б өгөхөөр, нэг толгой тус бүр нь 1,200,000 төгрөгийн үнэ бүхий тугалтай үнээ 4, нэг толгой тус бүр нь 800,000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн 2, нэг толгой тус бүр нь 500,000 төгрөгийн үнэ бүхий эр бяруу 2, нийт 12 толгой 7,400,000 (долоон сая дөрвөн зуун мянга) төгрөгийн үнэ бүхий үхэр, нэг толгой тус бүр нь 300,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн эр хонь 3, нэг толгой тус бүр нь 130,000 төгрөгийн үнэ бүхий хургатай хонь 30, нэг толгой тус бүр нь 80,000 төгрөгийн үнэ бүхий төлөг 3, нийт 66 толгой 5,040,000 (таван сая дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий хонь, нэг толгой тус бүр нь 150,000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн эр ямаа 40, нэг толгой тус бүр нь 130,000 төгрөгийн үнэ бүхий ишигтэй ямаа 23, нэг толгой тус бүр нь 70,000 төгрөгийн үнэ бүхий борлон 6, нийт 92 толгой 9,410,000 (есөн сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийн үнэ бүхий ямаа, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн *******нутаг дэвсгэр ********* гэх газар байрлах өвөлжөөний хашаа, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймгийн **********нутаг дэвсгэр ************гэх газар байрлах 5 ханатай, давхар бүрээстэй гэр зэрэг 28,850,000 төгрөгийн үнэ бүхий 170 толгой мал, өвөлжөөний хашаа, гэр зэргийг нэхэмжлэгч Д.Б, охин Б.С, Б.Д, Б.О нарт үлдээхээр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Б тус тус даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Шүрбадарт даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Б, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Л.Б тус тус мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНЖАРГАЛ