| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00662/И |
| Дугаар | 155/ШШ2024/00705 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/00705
| 2024 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/00705 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Н.Э (********),
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2024/00662/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Э шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Э нь ******** суманд төрсөн. Хөвсгөл аймгийн ******* онд 8 дугаар анги төгссөн. Тэгээд ***********-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн алба хаахдаа ******** гэх нэрээр хаасан.
Намайг бага байхад манай ээж өнгөрдөг ахын нэрээр дагуулж надад Д гэж нэр өгсөн боловч миний боосон ээж миний төрсний гэрчилгээ авахдаа Н.Э гэж нэр өгсөн байдаг. Би иргэний бүртгэлийн нэрээр бол Н.Э , хүмүүсийн намайг дууддаг нэр нь Дашдэлэг юм.
Тэгээд би сургуульд байхдаа Д гэж дуудуулж байгаад 8 дугаар ангиа төгссөн. Уг нэрээрээ цэргийн албанд татагдаж цэргийн алба хаасан. Үүнээс болж цэргийн алба хаасан байдал тогтоогдохгүй болсон учраас шүүхэд хандсан.
Иймд Н.Э намайг Барилгын цэргийн *** дүгээр ангид *******ний өдрөөс ******** өдрийг хүртэлх хугацаанд Н.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү. Би сургуульд Н.Д гэж нэрээр бүртгэгдсэн байгаа. Бас нэгдэлд Н.Д ажиллаж байсан баримт байгаа....гэв.
Нэхэмжлэгчээс Батлан хамгаалахын төв архивын *********** дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны эх хувь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********** дугаартай Н.Э ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *************4 дугаартай төрөл садангийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ******** дугаартай төрөл садангийн лавлагаа (хх-ийн 4-5, 42-43 дугаар тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Ж, Х.Д нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 31-34 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичиг,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Э ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Батлан хамгаалахын төв архивын даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Д хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэрэг баримтыг тус тус бүрдүүлсэн. (хх-ийн 22-26, 29-30, 35-36 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Н.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би иргэний бүртгэлийн баримтад Н.Э нэрээр байдаг. Цэргийн алба хаахдаа дууддаг нэрээрээ буюу Н.Д нэрээр бүртгүүлснээр цэргийн алба хаасан лавлагаанд миний овог зөрж ирсэн. Үүнээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон.
Иймд Н.Э Барилгын цэргийн *********** өдрийг хүртэлх хугацаанд Н.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Э нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч иргэний бүртгэлд Н.Э нэрээр бүртгэгдсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********** өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, иргэний бүртгэлийн дугаар: ******** овог: *****, эцэг (эх)-ийн нэр: *****, өөрийн нэр: *******, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: ******, бүртгэсэн газар:Хөвсгөл, ****, бүртгэлийн дугаар: 38***, бүртгэсэн он сар өдөр: **06-28, эцгийн гэх мэдээлэл хоосон, ...эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: **, өөрийн нэр: ** гэх бичилтэй **** дугаартай Н.Э ийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 5, 29-30 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн ...Овог гэх хэсэгт ***, нэр гэх хэсэгт ***... гэх бичилттэй нэхэмжлэгч Н.Э ХААТР-1(А) маягтын хуулбар зэргээр нотлогдож байна. (хх-ийн 23-26 дугаар тал)
Н.Э ийг Д гэж дууддаг болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан Намайг бага байхад манай ээж өнгөрдөг ахын нэрээр дагуулж надад Д гэж нэр өгсөн боловч миний боосон ээж миний төрсний гэрчилгээ авахдаа Н.Э гэж нэр өгсөн байдаг. Би иргэний бүртгэлийн нэрээр бол Н.Э , хүмүүсийн намайг дууддаг нэр нь Д юм. Намайг Д л гэж дууддаг. Хөвсгөл аймгийн ******хүмүүс ч гэсэн уг нэрээр дууддаг. Бас Хөвсгөл аймгийн ******* сумын хүмүүс ч гэсэн ******** л гэж дууддаг гэх тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч нь цэргийн албанд бүртгүүлэх үедээ ээж ****, ах *******, дүү ******* нарын хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Нас барсан ах н.*****, ээж н.****, бүрлээч ах *****, дүү н********* нар хамт байсан.... гэх тайлбар, Батлан хамгаалахын төв архивын даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд тэнцэгчдийн анкетын овог нэр гэх хэсэгт ** ** ...Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 4, ээж ** ** ажилчин, ах *** ажилчин, дүү ****... гэх бичилттэй Хөвсгөл аймаг, сум, райноноос *** онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар зэргээр нотлогдов.
Нэхэмжлэгч ****** нь Барилгын цэргийн ***********-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Д нэрээр цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын ********** дугаартай Н.Д БХЯ-ны сайдын ******* дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн *** дүгээр ангид алба хааж, БЦЕГ-ын даргын ****** дугаар тушаалаар ******** дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хх-ийн 4 дүгээр тал),
Батлан хамгаалахын төв архивын даргын ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд тэнцэгчдийн анкетын овог нэр гэх хэсэгт ****, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт ******, нийгмийн байдал гэх хэсэгт Сэхээтэн, яс үндэс гэх хэсэгт халх, Үндсэн захиргаа гэх хэсэгт ******* сум, Юуны гишүүн гэх хэсэгт *****, Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана, хаана ямар албан тушаал эрхэлж байсан гэх хэсэгт ******* төгссөн, хаана ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт үгүй, Гэрийн дотор ам бүл, таны юу болох, хэн хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Ам бүл 4, ээж ****** ажилчин, ах ******* ажилчин, дүү ****** настай... гэх бичилттэй ******* сум, райноноос ******* онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар (хх-ийн 35-36 дугаар тал),
гэрч Л.Ж ...1982 оны 6 дугаар сард Н.Э бид 2 Улаанбаатар хотын Барилгын цэргийн ангийн ****дугаар ангид цэргийн алба хаагаад ******** сард халагдаж ирсэн. Цэрэгт байх хугацаандаа би Барилгын цэргийн ******* ангид алба хааж, харин Н.Э нь Барилгын цэргийн *** дугаар ангид цэргийн алба хаасан. Бид хоёр нэг газраас хамт татагдсан ч 2 өөр ангид хуваарилагдсан юм. Тэгээд бид хоёр 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд, ирсэн цагаасаа хойш найзуудын холбоотой байгаа.... гэх мэдүүлэг,
гэрч Х.Д ...Н.Э ийн ээжийг нь Г.Н гэдэг хүн байсан. Аавыг нь мэдэхгүй, ахыг нь Н.П, дүүг нь Н.П гэдэг байсан юм. Намайг хүүхэд байхад ээжтэйгээ хамт амьдардаг 3 хүүхэд байсан. Н.Э ийн ээж Н нь Хөвсгөл аймгийн*******сумын хүн эмнэлэгт олон жил асрагч хийж байсан. Би ***** гэдэг хүнийг сайн танихгүй, гэхдээ сонсож байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. (хх-ийн 31-34 дүгээр тал)
Н.Э ийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний ХААТР-1(А) маягтад эцэг, эх гэх хэсэгт бичигдсэн нэр, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Н.Э ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэгтэй Хөвсгөл аймаг, сум, райноноос 1982 онд цэргийн тэнцэгчдийн анкетын хуулбар нь тохирч байх тул нэхэмжлэгч Н.Э Н.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Н.Э Барилгын цэргийн ************ өдрийг хүртэлх хугацаанд Н.Д нэрээр нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Н.Э Барилгын цэргийн ************* өдрийг хүртэлх хугацаанд Н.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ