Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00373

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00373

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Д.Э (********),

Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00262/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Э  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ *************** сургуульд 2 жил суралцаж тракторын жолооч мэргэжлээр 1983 онд төгссөн. Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт тракторын жолоочоор 1 жил ажиллаж байгаад 1984 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1987 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Орхон аймагт 1 жил байсан.

Тэгээд 1988 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газрын Полиген цехэд 1 сарын хугацаанд ажиллаж байгаад авто гражид жолоочоор 1992 оныг хүртэл ажиллаж эхэлсэн. Би 1990 оноос 1998 оны 9 дүгээр сарыг хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан.

Одоо өндөр настны тэтгэвэртээ гарах гэтэл миний Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн конторт 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний нэрийг бичихдээ ******* аав Д нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилд оруулсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргаар Дорж гэх хүн ажилладаг байсан. Миний аавыг Д гэж ойлгоод тушаал гаргахдаа ****** гэж бичсэн байсан. Тэгээд би 2 сарын дараа энэ талаар тайлбарлаж овог нэрээ засуулж бичүүлж байсан юм....гэв.

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн архивын тасаг цалингийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ************ дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын *********** дугаартай Ажилчнаар ажилуулах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын *********** дугаартай Ажил өөрчлөх тухай тушаалын архивын хуулбар, Цэргийн алба хаасан байдлын талаарх ******* дугаартай цэргийн батлах хуулбар, зэргийг гаргаж өгсөн. (хх-ийн 4-9 дүгээр тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Д, Ч.Б нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 35-38 дугаар тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт зэрэг баримтын архивын хуулбар, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын ************дугаартай 1989 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, отръяд, цехийн бүрэлдэхүүнийг батлах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн усны аж ахуйн конторын даргын ******** дугаартай Зардал тооцох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын ********* дугаартай Ажилчнаар ажилуулах тухай тушаалын архивын хуулбар зэрэг нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 25-34 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Одоо өндөр настны тэтгэвэртээ гарах гэтэл Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн конторт 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Э  өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Д.Э  нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн конторт 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн овог: Д, нэр: Э, байгууллага: Усны аж ахуйн удирдах газар гэх бичилттэй 1988 оны 8 сар, 1989 оны 1 сар, 1989 оны 3 сараас 1991 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолт (хх-ийн 4 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын ********* дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь:...1.Мөрөн ОСГ-ны I, VIII хорооны харъяат Д., Д.Э  нарыг 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс полигон цехэд улирлын ажилчнаар ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилчнаар ажиллуулах тухай №88 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 6, 34 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ...Тушаах нь:...1.1989 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, отряд, цехийн бүрэлдэхүүн, мэргэжлийн зэрэг, хавсран буюу хослон гүйцэтгэх ажлуудыг 1 дүгээр хавсралтаар баталсугай... гэх бичилттэй 1989 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, отръяд, цехийн бүрэлдэхүүнийг батлах тухай №18 дугаар тушаалын архивын хуулбар (хх-ийн 32 дугаар тал),

Тус тушаалын хавсралтын 6 дугаарт ...овог нэр гэх хэсэгт Д.Э , албан тушаал гэх хэсэгт ажилчин-жолооч, мэргэжлийн зэрэг гэх хэсэгт II, хавсран буюу хослон гүйцэтгэх ажил гэх хэсэгт жолооч, хавсран буюу хослон гүйцэтгэх ажлын цалингийн хувь гэх хэсэгт 20... гэх Хөвсгөл аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 32 дугаар тал),

Хөвсгөл аймгийн усны аж ахуйн конторын даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь:...1.Хавсралт №1-д байгаа ажилчин албан хаагч, тушаалтнаас ЗХУ-д аялуулсны тээврийн хөлсөнд хүн тус бүрээр 150 төгрөгөөр зардлыг тооцсугай... гэх бичилттэй Зардал тооцох тухай №63 дугаар тушаалын архивын хуулбар, Тус тушаалын хавсралтын 6 дугаарт Э гэх Хөвсгөл аймгийн усны аж ахуйн конторын даргын тушаалын хавсралтын архивын хуулбар (хх-ийн 33 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ********дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, №7 хаягийн хуудас маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбарууд, Д.Э Ажиллдаг гэх хэсэгт Усны аж ахуйн барилга угсралтын контор, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн он, сар, өдөр гэх хэсэгт 1988.9.17 гэх бичвэртэй ХААТР-1 (А) маягтын хуулбар, (хх-ийн 25, 26-30 дугаар тал),

гэрч Н.Д ...Намайг 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Усны аж ахуйд манаачаар ажилд орох үед Д.Э  нь жолоочоор ажиллаж байсан. Би 1992 оны 4 дүгээр сард ажлаасаа гарсан бөгөөд Д.Э  тухайн үед ажиллаад үлдсэн.... гэх мэдүүлэг,

гэрч Ч.Б ...Д.Э  нь полигон цехэд 1988 онд ажилчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 он хавьцаа худаг ухдаг С ахлагчтай бригадад жолоочоор ажиллаж байсан. Д.Э  нь 1988 онд Усны аж ахуйн удирдах газрын полигон цехэд гараар шавар зуурч, хавтан үйлдвэрлэдэг ажил хийж гүйцэтгэдэг байсан юм.... гэх мэдүүлэг (хх-ийн 35-38 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд Д.Э ын Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн конторт 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Д.Э од холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Тус аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1992 оны тушаал шүүж үзэхэд Д.Э ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ******* дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 31 дүгээр тал)

Нэхэмжлэгч Д.Э  нь 1990-1998 оны 9 сарыг дуустал, 1998 онй 11 дүгээр сар, нийт 8 жил 10 сар ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******** дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 25 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Э (*******)-ын Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контор, Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн конторт 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчин, жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ