Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

П.Отгонбаатарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Эрхэмбаяр Шүүгдэгч П.Отгонбаатар Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.Отгонбаатар түүний өмгөөлөгч С.Энхболдын давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлээр П.Отгонбаатарт холбогдох 1924001030042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Одоогоор Дорноговь аймгийн Замын үүд сумд “Их хурд хүч” компанид жолооч ажилтай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 1915 тоотод оршин сууж байсан, ял шийтгүүлж байгаагүй, ИЗ90050636 регистрийн дугаартай, Хариад овгийн Пүрэвцогтын Отгонбаатар.

Яллагдагч П.Отгонбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн эцэг Л.Пүрэвцогтын гэрт төрсөн ах П.Отгонбаярыг архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/ Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Хариад овогт Пүрэвцогтийн Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Хариад овогт Пүрэвцогтын Отгонбаатарыг 5 /тав/ жил, 3 / гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Отгонбаатарт оногдуулсан 5 /тав/, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонбаатарын цагдан хоригдсон 226 /хоёр зуун хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Отгонбаатарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Прокурор Ч.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Алтансүх би, тус сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч П.Отгонбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг Л.Пүрэвцогтын гэрт төрсөн ах П.Отгонбаярыг архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаан санаатай хүнд гэмтэл учруулсаны улмаас П.Отгонбаяр нь нас барсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хариад овогт Пүрэвцогтын Отгонбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Хариад овогт Пүрэвцогтын Отгонбаатарыг 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 226 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн. Гэвч П.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1924001030042 дугаартай хэргийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэсэгт: “...Мөн шүүгдэгч П.Отгонбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан мансуурсан байдалтай байсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна гэж дүгнэлээ... хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн нөхцөл байдал нөлөөлж шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна...” гэж бичигдсэн байна. Хэргийг шалгах явцад цугларсан нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйлийг П.Отгонбаатар нь хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шийтгэх тогтоолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэн бичсэн нь үндэслэлгүй байна. Мөн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Отгонбаатарт оногдуулсан 5 /тав/, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж бичиж 5 жил гэдэг үгийг орхигдуулсан байна. Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Прокурор шүүх хуралдаанд оролцох болно гэжээ. Шүүгдэгч П.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасгомдолдоо: Миний бие Пүрэвцогт овогтой Отгонбаатар нь 2019 огы 10 сарын 11 нд болсон хэргийг үнэн зөвөөр тогтоож шийдвэрлээгүйд гомдолтой байна. Бүрэнтогтох талийгаач П.Отгонбаярыг цохиход, би хажууд нь байж салгасан юП.Отгонбаяр нь цохиулсаныхаа дараа ямарч эсэргүүцэл үзүүлээгүй хамарнаас нь цус гараад ямарч хөдөлгөөнгүй орны аравч налаад суугаад байсан юм. Цохиулахаасаа өмнө хүн хүн лүү агсам тавиад дайраад дийлдэхгүй байсан юм. Энэ болсон явдалын хажуугаар байсан гэрчүүд нь бүгд Бүрэнтогтохын эхнэр хүүхдүүд хамаатан төрлийн хүмүүс, Бүрэнтогтохын төрсөн эгч, эгчийнх нь хүүхдүүд. Бүрэнтогтохын эхнэр хүүхдүүд байсан юм. Цохисон үйл явдлыг харсан байж нуугаад, зарим нь хамар луу нь цохисон, зарим нь эрүү рүү нь түлхсэн болгож мэдүүлэг өгч байна.Бүрэнтогтох хүртэл худлаа мэдүүлж байгаа нь илт байна. Миний нүд рүү Отгонбаяр цохиод авахаар нь би өвдсөндөө гарын алгаараа эрүүрүү нь түлхсэн гэж, Эрүү рүү нь гараараа түлхээд хамараас нь цус гараад, нүд нь улайгаад хавдаж зүүн нүдний хөмсөгнийх нь дор булцайгаад хүрэнтээд хавдах уу. Энэ болсон явдалын дараа манай эхнэр миний аав, ээж хоёрт Отгонбаяр ах архи уусан агсам тавиад байна ирж ав гэж дуудаад аав ээж хоёрыг ирээд Отгонбаярыг энэ үед ямар байдалтай байсаныг хүртэл гэрчийн мэдүүлэгтэй өгсөн байсан даанч ерөөсөө авч хэлэлцээгүй. Энэ үед Отгонбаярын өмсөж явсан хувцас нь дан цус болсон байсан, ална гэж хүн цохиж авсан хүн эрүү рүү түлхүүлээд унасан газраа нам хөдөлгөөнгүй юм дуугарахгүй, агсарч дайрахгүй хамарнаас нь цус гараад суугаад байх уу. Энд гэрчүүдийн ганц үнэн мэдүүлэг нь хамарнаас нь цус гарсан арчиж өгсөн гэсэн нь үнэн. Бүрэнтогтохын эхнэр Цэрэннадмид болохоор өөр өрөөнд хоол идээд сууж байсан нөхрийгөө Отгонбаяртай жаахан муудалцчихлаа явий гээд явсан гэдэг худалаа мэдүүлэг. Отгонбаярыг Бүрэнтогтох хоёр удаа цохиод авахаар нь би салгаад байж байхад Бүрэнтогтох уурлачихсан муу пиздаг ална гээд ханцуйгаа шамлаад дахиж цохих гээд байхад нь Бүрэнтогтохыг эхнэр Цэрэннадмид, хадам ээж, манай эхнэр гурав аваад гарсан хоёр гараас нь татаад. Энэ үед Отгонбаярын хамарнаас цус гараад өмсөж явсан хувцас нь дан цус болсоныг гэрчүүд бүгд мэдүүлж байхад цус болсон хувцасыг нь эд мөрийн баримт болгож хэрэгт хавсаргаагүй. Ямарч хамаагүй ажилд өмсдөг хувцасыг нь эд мөрийн баримт болгож хавтаст хэрэгт хавсаргасан байна. Цус болсон цамц, өмд, фодвалька нь байхгүй шатаасан гэж хэрэгт хамаруулаагүй. Цус болсон гутал савхин куртика нь цустай байгаа боловч авч шинжилгээнд хамруулж хэний цус болохыг нь тогтоогоогүй, шинжилгээнд хамруулах хүсэлт гаргахаар хүсэлтийг хангахгүй дараа нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт энэ тухай хэлэхээр прокурор Алтансүх дараа нь малын цус түрхсэн ч юм уу гээд ерөөсөө тоож байгаа янзгүй хэлж байсан. Хуулийн байгууллага хэргийг үнэн зөв бодит байдлаар хянаж үнэн зөвийг олж тогтоосныг үзэх байтал энэ бүгдийг авч хэлэлцэхгүй гэрчүүдийн ганц үнэн мэдүүлэгний баримт болох цустай хувцасыг нь яагаад шинжилгээнд хамаруулахгүй байгааг ойлгохгүй байна. Хромон хар гутлыг гэрчүүд үгүйсгэж, хагас түрүүтэй шар гутал өмсдөг байсан гээд хойно цус болсон хувцаснуудыг нэг хэсгийн нь шатаасан байгааг нь болохоор үгүйсгээд хавтаст хэрэгт эд мөрийн баримтад нь хүртэл өөр хувцас өгсөн. Энэ нь хойно болсон хэргийг нууж эд мөрийн баримтыг үгүйсгэж устгаж байна. Энийг батлах зүйл Отгонбаяр, Бат-Эрдэнэ хоёрын цус гарсан, энэ хоёрын цус л болно. Энийг шинжилгээнд хамруулаад гаргаад ирвэл гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөвөөр нотлож чадна. Гэтэл гэрчүүдийн худлаа мэдүүлгээс ядаж ганц үнэн мэдүүлсэн цус гарсан хувцас нь цус болсон гэснийг нь тодорхойлж өгөхгүй ганц үнэн мэдүүлгийг нь хааж хайцаалаад байхаар хэрэг яаж үнэн шийдэгдэх вэ? энэ хэргийг хайцаалж ганцхан намайг энэ бүхнийг нууж өөрөө цохисон болгож өгсөн худлаа мэдүүлгийг үндэслэн, буруутан болгох гэж дайрч байгаа нь үндэслэл гэж ойлгож байна. Шинжээч эмчийн дүгнэлт хамгийн анхны талийгаачийн биеийн байдал дашинжийг мөрдөн байцаагч Б.Баярмаа, шинжээч эмч Золжаргалаас мэдүүлэг гар бичмэлээр авч хавтаст хэрэгт хавсаргасан байна лээ. Энэ нь талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл нь хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн ясны хугарал буюу чамархайн гэмтэл гэж тодорхой хэлсэн байна. Энэ гэмтлийг авахад нэг удаагийн буюу түүнээс дээш хүч үйлчилсэний улмаас авч болно гэсэн мэдүүлэг байгаа. Гэсэн ч би цохиогүй гаргахгүй унтуулах гэж барьж аваад ах Отгонбаяр ээжийг налаад ээжийн дээр унасан гэж мэдүүлэг өгөхөд шинжилгээний хариу бас л өөрчлөгдсөн, талийгаачийг нүүрэндээ хүчтэй цохиулж ар дагзаараа мохой зүйл мөргөснөөс болж тархиндаа гэмтэл авсан гэж гараад байгаа, яагаад миний мэдүүлгийг дагуулж шинжилгээний хариу гараад байгааг ойлгохгүй байна. Талийгаач ах унахдаа юм мөргөөгүй ээжийг налаад унасан юм. Гавлын яс, гавлын ясны цагаан хальс, дагзны хуйх арьс бүтэн ямарч гадны нөлөөгүй гэж 1-р хавтаст хэрэгт гарсан, задлан хийсэн зураг бүх юм нь тайлбартайгаа байхад яагаад ингэж гаргаад байгааг ойлгохгүй юм. Ийм бодит үндэслэлүүд байхад яагаад авч хэлэлцэхгүй, хэргийн үнэн бодит үнэнийг олохгүй хааж хаацаалж байгаад гомдолтой байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь дахин нарийн шалгаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч П.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Шийтгэх тогтоолоо харалгүй давж заалдах гомдлоо бичсэн байгаа. Намайг гэхэрэг үйлдэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн байсан. Тухайн хэрэг болох өдөр би архи огт уугаагүй эрүүл саруул байсан гэв. Шүүгдэгч П.Отгонбаатарын өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх хуулинд заасан үндэслэл, журам зөрчсөн асуудал байсаар байхад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4.1, 16.10, 16.14-т заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн нь илт байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох талийгаачийн хар савхин хүрэм хэзээ хэнд хүлээлгэн өгсөн талаар ямар ч тэмдэглэл хэрэгт байгаагүй. Ердийн нүдээр харахад савхин хүрэм дотор гаднагүй нэвтэрсэн, хромон гуталд нь хүрэн өнгийн цусан толбууд илэрхий харагдаж байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчээс уг хромон гутал, савхин хүрэмд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан ч одоог хүртэл хангаагүй байгаа. Талийгаачийн өмсөж явсан савхин хүрэм, хромон гутал зэрэг дээр гэрч нар мэдүүлэг өгөхдөө нотлох баримтаар хураагдсан гутал нь шар гутал байсан. Өмсөж байсан гэх хувцаснууд нь тухайн үед өмсөж байсан хувцаснууд биш гэдэг нь бас нотлогддог. Хромон гуталтай байсан эсэх дээр хохирогч Хишигтуул мөн үгүйсгэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэх ач холбогдол бүхий эд зүйл юм. Хромон гутал, савхин хүрэм 2-ийг мөрдөгч Б.Баярмаа хураан аваад, хүрмийг нь буцааж хохирогчид өгсөн байдаг. Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” байдаг. Мөрдөгч Б.Баярмаагийн үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн талаас нь авч үзэх юм бол ноцтой үйлдэл гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг нуусан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Талийгаачийн хэрэг гарах үед өмсөж байсан гэх хүрэн толбо бүхий савхин хүрэм, хромон гуталд шинжээч үзлэг хийсэн бол маргах зүйлгүй юм. Харин мөрдөгч, прокурор нь мал амьтны цус түрхсэн мэтээр ярьж байгаа нь миний хувьд харамсалтай байна. Мөрдөн байцаалтад буцааж нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл: Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, оролцогчийн хүсэлтийг хангаагүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт шүүгдэгчийн зүгээс болон түүний өмгөөлөгчөөс 2020 оны 5 сарын 15-ний өдөр 5 төрлийн хүсэлт гарахад өмсөж явсан хувцсанд нь үзлэг хийлгэж, шинжээч томилох хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзсан тогтоол гаргасан. Б.Баярмаа мөрдөгч ... эд зүйлд хэргийн ул мөр, эд мөрийн баримт байсан гэж үзсэн бол хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл мөрдөгчөөс дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсэн баримт хэргийн материалд байхгүй байгаа нь хэрэг гарах үед талийгаачийн өмсөж явсан гэх савхин хүрэм, хромон гутал зэрэг эд зүйлийг хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт гэж үнэлээгүй нь ойлгогдож байна. 1-р хавтаст хэргийн 105 дахь талд талийгаачийн өмсөж явсан гэх савхин хүрмийг мөрдөгч тэмдэглэл хөтөлж, фото зургаар цуглуулж бэхжүүлснийг эд мөрийн баримт биш гэж мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх үзэж байгаа нь хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон гомдол, хүсэлт гаргах болон бусад эрхийг зөрчиж хааж боогдуулж байна гэж үзэхээс аргагүй юм. Мөн хэргийн оролцогч нараас Баянбаатар гэгчид Бүрэнтогтох нь талийгчийн хамар луу нь 2 удаа гараараа цохисон гэж мэдүүлсэнг тодруулж асуулгах хүсэлт гаргасан боловч асуугаагүй байна. Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1-р зүйлд заасан хүсэлт, гомдол гаргах, 15.2 дугаар зүйлийн хүсэлт гомдол гаргах журмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий нөхцөл байдалтай талаар ШШҮХ-ийн шинжээч Ц.Ганболд, М.Энхбаяр, Ч.Эрдэмболор нарын 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 751 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 9 дахь хэсэгт “Зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи зэрэг эдгээр тархины гэмтэл нь нүүрний хэсэгт цохигдон арагш унах үед үүссэн байх боломжтой гэжээ. Энэ нь талийгаачид учруулсан хөнгөн гэмтэл. Тухайлбал, хамрын ясыг хугалсан цохилт нь цаашаа ямар нөлөө үзүүлэхгүй, хүнд гэмтэл учруулахгүй гэж ойлгохоор байна. Харин энэ тархины гэмтэл нь нүүрний хэсэгт цохигдон арагш унах үед үүссэн байх боломжтой гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаяр хэлэхдээ “шууд нүүр рүү, урагшаа нүд рүү цохисноос тархины эдийн няцрал үүсээгүй, харин тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи голомтлог цус харвалтын хүндрэл, идээт менингит болж үүнээс үндэслэн нас барсан”. “Урдаас цохиулаад арагшаа савж унаснаас тархиндаа хүнд гэмтэл авсан байх боломжтой” гэж мэдүүлсэн нь М.Энхбаяр нарын гаргасан 751 дүгээр дугаартай шинжээчийн дүгнэлтэд огт дурьдагдаагүй, идээт менингитын онош гарч ирснийг дахин тодруулах шаардлага гарч байна. Мөн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг талийгчийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж унагасан гэж дүгнэсэн нь дээрх М.Энхбаяр шинжээчийн мэдүүлсэнээр шууд нүүр рүү, урагшаа нүд рүү нь цохисноос тархины эдийн няцрал үүсээгүй гэж ярьсан зэрэг эргэлзээтэй зүйлс байна. Талийгаачийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж унагасан гэх шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэл нь нотлогдсон гэдэг нь учир дутагдалтай байна. Тухайлбал: хэрэг гарахад байсан гэрч Б.Энхцэцэг, Л.Пүрэвбат нар нотлоогүй байтал шүүх үнэлсэн нь учир дутагдалтай байна. Мөн гэрч Н.Энхтүвшингийн мэдүүлгийг шүүх үнэлсэн нь өрөөсгөл юм. Тухайн үед талийгаачийг коридорт уначихсанг мэдүүлснээс өөрөөр ямар нөхцөл байдалд, хэний үйлдлээс болж унасанг нотлоогүй юм. Нөгөө талаар шинжээчийн дүгнэснээр талийгаачийг арагшаа савж унаснаас тархиндаа хүнд гэмтэл авсан гэх үйлдэл, эс үйлдлийг нотлоогүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлтэй байна гэв. Шүүгдэгч П.Отгонбаатарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гараагүй гүзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийг шүүхийн шийтгэх тогтоолд согтуугаар ахыгаа цохиж зодож амь насанд нь халдсан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын нотолвол зохих асуудлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал гэдгийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь үхэлд хүргэсэн гэмтлийг тогтоосон шинжээчийн 2 удаагийн дүгнэлтэд тусгасан үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх дээр зөрүүтэй байдал гарсан байдаг. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “ах агсам согтуу тавиад аав, ээжтэй маргалдаад байхаар нь 2 удаа зүүн нүд хавьцаа нь цохисон” гэсэн мэдүүлэгт үндэслэж гэм буруутайд тооцсон байгаа. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсаны эхний дүгнэлтэд хөнгөн гэмтэл учирсан байна. Үхлийн шалтгаан нь тархины аалзан хальс доторх цус харвалт нь үрэвсэл болж хүндэрсэнээс болж нас барсан байна гэж дүгнэсэн. Дараа нь комиссын буюу бүрэлдэхүүнтэй дүгнэлт болох 751 дугаартай дүгнэлтээр П.Отгонбаатарыг шийтгэсэн Эрүүгийн хуулийн 11.2.5-д заасан нөхцөл байдал үгүйсгэгдсэн, эсвэл энэ нөхцөл байдлаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байдлын талаар дүгнэлтэд тусгасан байдаг. Тухайлбал уг дүгнэлтийн 6 дахь хэсэгт “тархины 2 талын духны дэлбэнгийн цус харвалт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тарихаар буюу ард дагзаараа унасан үед үүсэх боломжтой” гэсэн байдаг. Тэгвэл П.Отгонбаатар нь талийгаачийг ар дагзаараа унах хүртэл үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн байцаалтад тогтоох ёстой байтал үүнийг орхигдуулсан. Цохисон гэдэг үйлдэл тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр ганцаараа унах үед тархи дотор талаасаа саваад урд ханаа мөргөснөөс болж, уг гэмтэл үүссэн гэж шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Энхбаяр тайлбарладаг. Энэ нь 3 дугаар хавтас хэрэгт байх хурлын ирцийг танилцуулсан тэмдэглэл дээр тодорхой тайлбарласан байгаа. Мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээчийн 2 дүгнэлтийн агуулга нь хүнд гэмтэл нь тархины няцрал, тархинд цус харвасан нь үхэлд хүргэсэн гэж тус тусд нь ялгаад, үхэлд хүргээгүй, үүнтэй шууд хамааралгүй гэмтэл бол нүдний ухархайн зүүн зовхины цус хуралт, хамрын ясны хугаралт юм гэж дүгнэлт гаргасан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу үхэлд хүргэсэн гэмтлийг ямар нөхцөл байдалд яаж учирсан талаар нарийвчлан тогтоогоогүй. Мөн мөрдөн байцаалтын шатанд П.Отгонбаатарын зүүн нүд хавьцаа цохисон үйлдлээс өмнө хохирогчийн хамраас цус гарсан нөхцөл байдал тогтоогдсон үүнийг гэрчүүд ч мэдүүлдэг. Мөн шинжээчийн дүгнэлтээр хамрын яс хугарсан нь тогтоогдсон. Гэтэл энэ гэмтлийг П.Отгонбаатар учруулсан байдлаар дүгнэлт хийсэн. П.Отгонбаатарыг цохисоны дараа хамраас нь цус гараагүй байдаг. Хохирогч тухайн үед өглөө нь машин засна гэж яваад тодорхойгүй хугацааны дараа П.Отгонбаатарыг толгой өвдөөд байна гэж дуудаж ирүүлсэн байдаг. Толгой өвдөх гэмтлийг хаана ч авсан байж болох тул эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн хувьд цохисон үйлдэлдээ бол гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв. Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийн гол агуулга нь П.Отгонбаатарыг архи, согтууруулундааны зүйл хэрэглээгүй байхад шүүхийн шийтгэх тогтоолд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн байсан. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад 5, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй гэсэн байдаг. Жил гэсэн үгийг орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс тухайн үед шүүгдэгчийн өмсөж явсан савхин хүрэм, хромон гутал зэрэг дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлсэн. Үүн дээр хэргийн оролцогч нарын ямар нэгэн эрхийг зөрчсөн зүйл огт байхгүй. Гэмтэл хаана авсан, үхэлд хүргэсэн гэмтэл нь хэзээ, хаана үүссэн эсэх талаар өмгөөлөгчийн гаргасан саналтай нэг байгаа. Хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр энэхүү нөхцөл байдал нь нотлогддог. Хэдийгээр шүүгдэгчийн мэдүүлэг шууд нотлох баримт болохгүй ч гэсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шалтгаант холбоотой нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримт, хэзээ, хэрхэн хаана, хэн үйлдсэн нь тодорхой, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байгаа. Өмгөөлөгч С.Энхболдын давж заалдах гомдол дээр ...менэнгит гэмтлийн улмаас нас барсан, эсвэл тархины аалзан бүрхүүлийн цус харвалтын улмаас нас барсан талаар тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч нь талийгаачийн нүүрэн тус газар 2 удаа цохисон талаараа өөрөө болон гэрчүүд мэдүүлдэг. 2 зүйл дээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нийлж байгаа. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар шүүгдэгчийн зүгээс гэм буруутай эсэх дээр ямар нэгэн маргаан үүсээгүй. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 3 жил 5 сарын хугацаатай хорих ял болгон багасгах саналыг дэмжиж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.Отгонбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нарын гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн П.Отгонбаатарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.Отгонбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Улаантолгой” багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн төрсөн эцэг Л.Пүрэвцогтын гэрт төрсөн ах П.Отгонбаярыг “архи ууж хэрүүл маргаан үүсгэлээ” гэсэн шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж унаган хүнд гэмтэл учруулсаны улмаас П.Отгонбаяр нь нас барсан үйл баримт тогтоогджээ. Шүүх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, уг баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хууль зүйн зөв дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж ,шүүгдэгч П.Отгонбаатарыг 5-н жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Отгонбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг гэсэн заалт нэмж, П.Отгонбаатарыг 5 жил 3 сарын хугацаагаар гэснийг 3 жил 4 сарын хугацаагаар гэж, 3 дахь заалтын 5 /тав/ гэсний дараа “жил” гэж нэмж, өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагч Ч.Алтансүхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ