Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00818

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00818

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Ш.Э

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/00816/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч .Ш.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 1965 онд мэндэлсэн бөгөөд Хатгал тосгоны 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1981 онд, Хөвсгөл аймгийн Ойн ТМС-ийг 1983 онд тракторын жолоочоор, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд механик, мастер багшийн ангид суралцаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирээд 1987 оноос сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж 1990 онд тус тус төгссөн. Би Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс сахиулаар, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазад 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс манаачаар, 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс сэлбэгийн няраваар 1999 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан билээ. Би өмнө нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон боловч тухайн үед миний сэлбэгийн няраваар ажиллаж байсан хугацааны баримт олдохгүй байсан учраас хүсэлтийн шаардлагаа багасган, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон юм. Гэтэл аймгийн Архиваас дахин тушаал шүүлгэтэл холбогдох тушаал маань олдсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байна. Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт гарах боломжтой болох бөгөөд тухайн Нефть хангамжийн баазад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд .Ш.Э миний Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазад 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сэлбэгийн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.  Нэхэмжлэгч .Ш.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би тус шүүхэд Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазад 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сэлбэгийн няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Миний бие нотлох баримт бүрдүүлж аймгийн Архиваас ажиллаж байсан үеийн тушаал шүүлгэхэд 1992 онд сэлбэгийн няраваар томилсон, 1999 онд сэлбэгийн няравын ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирсэн. Нийгмийн даатгалын байцаагч Дашдаваа орсон гарсан тушаал нь байвал шууд материалыг авна гэсэн.

Иймд шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаасаа татгалзаж байна. Жич: 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр, 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны тушаал нь овгийн зөрчилтэй байсан тул өмнө нь шүүхэд хандан шийдвэрлүүлсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ш.Э шүүхэд ...нийгмийн даатгалын байцаагч Дашдаваа нь орсон гарсан тушаал нь байвал шууд материалыг авна гэсэн. Иймд шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаасаа татгалзаж байна гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонихрлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгч Ш.Эгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь болох 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ш.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА