Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00353

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00353

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********байрлах, ХААН банк ХК (*********)-ийн ********,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, О.Х (*******),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** оршин суух, Э.Н (**********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 19,400,947.29 төгрөг, зээлийн хүү 2,514,400.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,911.71 төгрөг, нийт 21,972,170.56 (хорин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2024/00284/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Х, Э.Н нар нь ХААН Банкны *********** тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 23,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 599,052.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 871,138.21 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,192.46 нийт 1,474,383.38 төгрөг төлсөн байна.

2024 оны 03 дугаар сарын 05-ны байдлаар зээлийн төлбөр 19,400,947.29 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,526,837.94 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 44,385.33 төгрөг хугацаа хэтрүүлээд 212 хоног болж байна.

Иймд банк зээлийн эрх нээх гэрээний 6-р зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

Үндсэн зээл 19,400,947.29 төгрөг,

Зээлийн хүү 2,514,400.07 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 43,911.71 төгрөг, нийт 21,972,170.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.Х нь ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Эхнэр Э.Н бид хоёр ХААН банкнаас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж зээл авч байсан юм. Одоо эхнэр бид хоёрын зүгээс ХААН банкнаас нэхэмжилсэн нийт 21,972,170.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Н нь ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Нөхөр бид хоёр ХААН банкнаас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж зээл авч байсан юм. Одоо бид хоёрын зүгээс ХААН банкнаас нэхэмжилсэн нийт 21,972,170.56 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь О.Х, Э.Н нарт холбогдуулан үндсэн зээл 19,400,947.29 төгрөг, зээлийн хүү 2,514,400.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,911.71 төгрөг, нийт 21,972,170.56 (хорин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Х, Э.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 21,972,170.56 (хорин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,811 (хоёр зуун жаран долоон мянга найман зуун арван нэг) төгрөгийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Х, Э.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч О.Х, Э.Н нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн *********** нэхэмжлэлтэй, хариуцагч О.Х, Э.Н нарт холбогдох, үндсэн зээл 19,400,947.29 төгрөг, зээлийн хүү 2,514,400.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,911.71 төгрөг, нийт 21,972,170.56 (хорин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Х, Э.Н нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 21,972,170.56 (хорин нэгэн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун далан төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,811 (хоёр зуун жаран долоон мянга найман зуун арван нэг) төгрөгийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Х, Э.Н нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,905.50 (нэг зуун гучин гурван мянга есөн зуун таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Х, Э.Н нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ