Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2024/00294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч : Д.Н 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Н, шүүхэд хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие А-тай *** сард танилцаад бид нэг гэрт орж ... оны ... дугаар сарын ...-ны өдөр охин Э-г төрүүлсэн. А нь ... оны ...дугаар сарын ...-ны өдөр ...-р нас барсан. Охин Э-д тэжээгчээ алдсаны тэтгэмж төлүүлэх зорилготой. Иймд Биднийг ... оноос ... оныг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх 8-9/, *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын Тодорхойлолт /хх 2/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх .../, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх 12/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 1.../, охин Э-ий төрсний гэрчилгээний хуулбар /хх 11/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 10/, гэрчүүдийн бичиг баримтууд /хх 18-19, ...-7/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр: О.Т,  Д.Н нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүхээс Нэхэмжлэгч Д.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н нь Н.А-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

....Д.Н нь Н.А-тай *** сараас ... оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл хамтран амьдарч хамтын амьдралтай байсан болох нь:

....1.Д.Н-ийн тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын Тодорхойлолт /хх 2/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх .../, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх /, иргэний үнэмлэхийн хуулбар/хх .../, охин Э-ий төрсний гэрчилгээний хуулбар /хх /, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх /, гэрчүүдийн бичиг баримтууд /хх / зэргээр нотлогдон тогтоогдож байна.

....2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...5 дугаар зүйлийн 1...5.2, 1...5.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н нь Н.А-тай *** сараас ... оны ...дугаар сарын ...-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан, хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Н-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...5 дугаар зүйлийн 1...5.2, 1...5.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Д.Н нь Н.А й *** сараас ... оны ...дугаар сарын ...-ний өдөр хүртэл хамтран амьдарч байсан, тэднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119...., 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ