| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00614/И |
| Дугаар | 155/ШШ2024/00712 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00712
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00712 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********** байрлах, *************,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Т.Б (************),
Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: Зээлийн төлбөр 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөг гаргуулах тухай 155/2024/00614/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********* Засаг дарга М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Бнь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 08 дугаар бүхий Модон бүтээгдэхүүн, шахмал түлш хийх зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-аас 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай байгуулан санхүүжилт авсан.
Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон ба зээлдэгч Т.Бнь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг төлж, үлдэгдэл 7,750,000 (долоон сая долоон зуун тавин мянга) төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Иймд иргэн Т.Б үндсэн зээлийн төлбөр 7,750,000 (долоон сая долоон зуун тавин мянга) төгрөг, хүү 1,080,000 (нэг сая наян мянга) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 444,500 (дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуу) төгрөг, нийт 9,274,500 (есэн сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хоршоо хөгжүүлэх сангийн ********** тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Бнь тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Б нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээл авснаасаа хойш зээлийн төлбөрөө тодорхой хэмжээнд төлөөд явж байсан боловч бизнес маань амжилтгүй болж зээлээ төлөх боломжгүй болсон. Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэргэжилтнээс надад зээлийн төлбөрөө төлөх талаар надтай огт холбогдож, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Миний хувьд зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хүү 1,080,000 төгрөг, алданги 444,500 төгрөг, нийт 1,524,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.
Харин зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,750,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********** М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Хоршоо хөгжүүлэх сангийн зээлдэгч Т.Б нь 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээл авсан боловч хугацаандаа төлж барагдуулаагүй учир үндсэн зээл болон хүүг төлөх шаардлагатай. Үүнээс үндсэн зээлийн төлбөр 7,750,000 (долоон сая долоон зуун тавин мянга) төгрөг, хүү 462,923 (дөрвөн зуун жаран хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөг, нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөгийг төлж барагдуулах шаардлагатай байна. Иймд бидэнтэй хамтран ажиллана уу гэжээ.
Хариуцагч Т.Б нь тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: Т овогтой Б миний бие Хөвсгөл аймгийн ********* нэхэмжилж буй Хоршоо хөгжүүлэх сан-аас зээлж авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 7,750,000 (долоон сая долоон зуун тавин мянга), хүү 462,923 (дөрвөн зуун жаран хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөг, нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг зээлийг авсан нь үнэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ****** нь Т.Б холбогдуулан зээлийн төлбөр 9,274,500 (есэн сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******** нь үндсэн зээлийн төлбөр 7,750,000 төгрөг, зээлийн хүү 462,923 төгрөг, нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Бнь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн ********* тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т.Б 8,212,923 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 146,357 (нэг зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин долоо) төгрөгийн тал хувь болох 73,178.50 (далан гурван мянга нэг зуун далан найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн ********* тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Т.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********* нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-д холбогдох, үндсэн зээлийн төлбөр 7,750,000 төгрөг, зээлийн хүү 462,923 төгрөг, нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох нийт 8,212,923 (найман сая хоёр зуун арван хоёр мянга есэн зуун хорин гурав) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн ********* тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ************* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Б* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 73,178.50 (далан гурван мянга нэг зуун далан найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн *********** тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ