| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00815/И |
| Дугаар | 155/ШШ2024/00817 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00817
| 2024 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00817 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/00815/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс чанар нөөцийн бригадад туслах ажилчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхтголоор ажлаасаа гарсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь Ахуй үйлчилгээний цэгт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарыг дуустал гуталчнаар ажилласан. Хувьчлал явагдаж Их-Уул сумын Ахуй үйлчилгээний цэг нь Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Мөнгөт БХХ болон өөрчлөгдсөн тул үргэлжлүүлэн тус хоршоонд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг гуталчнаар, хэсэг хугацаанд худалдагчаар ажиллаж байсан. Би 1991 он, 1995 онд хүүхэд төрүүлж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, аймгийн Архивт холбогдох тушаал, цалингийн цэс шилжиж ирээгүй зэрэг шалтгаанаар миний дээрх ажилласан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь Ахуй үйлчилгээний цэгт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчнаар, Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Мөнгөт БХХ-нд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11/641 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1988 он, 1989 оны цалингийн тодорхойлолт, Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д-нын Од олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №2714000918 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар, Д.Оын шагнуулсан 1988 он, 1990 оны дурсамж, баярын бичиг, урилга, мандат, 1988 оноос 1992 он, 1994 онд авахуулсан гэрэл зургууд, Мөнгөт БХХ-ийн 1993 оны зарлага, тооцооны баримт, хүү Б.Л-ын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-6, 19-31, 41 дэхь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Оын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Э Ж.Д нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 10-15, 32-35 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.О нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Д.О Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь Ахуй үйлчилгээний цэгт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Мөнгөт БХХ-нд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1988 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Од олгосон 01. 1987 оны 09 сарын 01. Худалдаа бэлтгэлийн ангид чанар нөөцийн бригадад авч ажиллуулав. Х.Б.Ангийн даргын 1987 оны 09 сарын 01-ний өдрийн №44 тоот тушаалаар. 02. 1988 оны 04 сарын 01. Орон тооны цомхотголоор үүрэгт ажлаас чөлөөлж, Ахуйн үйлчилгээний цэгийн мэдэлд шилжүүлэв. Х.Б.Ангийн даргын 1988 оны 04 сарын 01-ний өдрийн №25 тоот тушаалаар. 03. 1988 оны 05 сарын 16. Их-Уул сум дахь АҮ-ний цэгт гуталчнаар авч ажиллуулав. Тариалан сумын АҮТөвийн даргын 1988.12.27-ны өдрийн 77-р тушаалаар. 04. 1991 оны 05 сарын 01. Их-Уул АҮТөвд шилжүүлэв. Тариалан АҮТөвийн даргын 1991 оны 05 сарын 06-ны өдрийн 34 тоот тушаалаар. 05. 1994 оны 10 сарын 01. Их-Уул Ахуйн үйлчилгээний Мөнгөт БХХ-ноос чөлөөлөв. Их-Уул Мөнгөт БХХ-ны даргын 1994 оны 10 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар. 06. 1994 оны 10 сарын 19. Хө Дархан ХЭАА-д гуталчнаар авч ажиллуулав. Дархан ХЭАА-н эзний 1994.10.10-ны өдрийн 05 тоот тушаалаар. 07. 1998 оны 12 сарын 25. Хөвсгөл аймгийн Дархан ХЭАА-н гуталчны үүрэгт ажлаас чөлөөлөв. 1998 оны 12 сарын 20-ны өдрийн 09 тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Овог: Д-н, нэр: О, байгууллага: Их-Уул Ахуйн үйлчилгээний төв. 1988 оны 5, 6 дугаар сар, 1989 оны 1, 7, 10-11 дүгээр сарын цалин тэмдэглэсэн бичилттэй цалингийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д-н, 6. Нэр: О, 14. Ажилладаг байгууллага: Их-Уул Ахуйн үйлчилгээ, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: гуталчин...оршдог сум район: Их-Уул...бүртгэгчийн нэр: Дэлгэрмөрөн, 1988 оны 09 сарын 21 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 11 дэхь тал)
Д.Оыг ажиллаж байх хугацаанд Их-Уул сумын ХЗЭ-ийн хороо, Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаа, ҮЭ-ийн бүлэг, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 1988 он, 1990 онд шагнасан дурсамж, баярын бичиг, Тариалан сумын НАААҮТ-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооноос 1990 онд шагнасан баярын бичиг, (хавтаст хэргийн 20-23, 25 дахь тал)
Д.Оын Тариалан сумын ахуйн үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь ахуйн үйлчилгээний цэг, Мөнгөт БХХ-нд ажиллаж байхдаа 1988 оноос 1992 он, 1994 онд хамт олон болон ажлын байранд авахуулсан гэрэл зургууд, (хавтаст хэргийн 26-27, 31 дэхь тал)
1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Бараа материал олгогч: Мөнгөт БХХ-ны нярав Оаас...арьс /нэхий/, арьс, ноос, ноолуур... гэх бичилттэй Зарлагын падаан, Их-Уул Мөнгөт БХХ-ны худалдагч Оын хүнээс тавьсан барааны 1993-06-24 тооллогын бүртгэл гэх бичилттэй баримт, 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөт БХХ-ны нярав Оаас О-р дамжуулж..арьс /нэхий/, ноос, ноолуур, ... гэх бичилттэй Зарлагын падаан, Мөнгөт БХХоршооны дэлгүүрийн худалдагч Д.Оын тооцоо гэх бичилттэй баримт, (хавтаст хэргийн 28-30 дахь тал)
Гэрч Х.Э-н ...Д.О нь 1987 онд 10 дугаар анги төгсөөд Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 сараас туслах ажилчнаар ажилласан. Бид 1987 оны 11 сар хүртэл ажиллаад би ажлаасаа гарч, Д.О ажиллаад үлдсэн. Би Мөнгөт БХХ байгуулагдахад би нягтлангаар 1991 оноос ажилласан. Д.О нь тус байгууллагад гуталчнаар ажиллаж байсан. Бид 1994 оныг дуустал...Тасраагүй ажилласан...Миний хувьд Мөнгөт БХХ-ийн бүх санхүүгийн баримтуудаа меморалдаж дарга Дашдондогт өгөөд гарч байсан...Би Их-Уул сумын ХБАнгид 1982 оны 06 сараас 1987 оны 11 сар хүртэл ажиллаад УБ хотод шилжиж, буцаад 1991 оны 05 сараас 1994 оныг дуустал Мөнгөт БХХ-д нягтлан бодогчоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-н ...Би Хөвсгөл аймгийн Тариалангийн Ахуйн үйлчилгээний төвийн салбар Их-Уул сумын Ахуйн үйлчилгээний цэгт 1977 оноос ажиллсан. Д.О нь 1988 оны 8, 9 сард манай байгууллагад гуталчнаар орж ажилласан. Ингээд 1991 оны 5, 6 сар хүртэл ажилласан...дараа нь Их-Уул сумын Мөнгөт БХХ-нд гуталчнаар ажилладаг байсан. тэнд 1995, 1996 он хүртэл ажилласан болов уу...Цалинг Тариалангийн Ахуйн үйлчилгээний төвөөс бодож олгодог байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Нэхэмжлэгч Д.Оын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.О өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Оын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь Ахуй үйлчилгээний цэгт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Мөнгөт БХХ-нд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Д.О ажиллаж байх хугацаандаа 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Лхагважаргалыг төрүүлсэн тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангааас 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарсан эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: Л, эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1991-11-27... Эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: Д-н, нэр: О... гэх бичилттэй ****** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ...хүү: *******... гэх бичилттэй ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтаар тогтоогдсон тул 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэж зааснаар түүнийг хүүхэд төрүүлж, асарч байсан үеийг ажилласан хугацаанд оруулан тооцсон болно. (хавтаст хэргийн 41, 13 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн дээрх ажиллаж байсан хугацаанд холбогдох зарим тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт, Тариалан сумын ахуйн үйлчилгээний төвийн баримт, Мөнгөт ББХК-ний баримт, Их-Уул сумын Ахуйн үйлчилгээний төв Мөнгөт ББХК болсон тухай дээд газрын шийдвэр тус тус манай архивт шилжиж ирээгүй тул Д.Од холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/641 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4 дэхь тал)
7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Оын Иргэний хаягийн хуудас №7 баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №2714000918 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 12, 19 дэхь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Д-нын Оын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн Их-Уул сум дахь Ахуй үйлчилгээний цэгт 1988 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний Мөнгөт БХХ-нд 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчин, худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА