| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00615/И |
| Дугаар | 155/ШШ2024/00711 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00711
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00711 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********* багт байрлах, Хөвсгөл аймгийн ***********ЗД,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********** оршин суух, Д.П (*********),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Д.Ц (************),
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 15,975,000 (арван таван сая есэн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00615/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.П, Д.Ц нар нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Малын тэжээл тариалах" зориулалтаар төсөл сонгон шалгаруулах Сум хөгжүүлэх сан"-аас 15,000,000 (арван таван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, мөн өдрөөр 15,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон.
Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн журмын дагуу дагуу огт төлөлт хийгээгүй ба төлбөр 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлиин гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дуусах ба зээлдэгч нар нь зээлийн төлбөрөөс төлөлт огт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15,00,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 975,000 төгрөг, нийт 15,975,000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн ********** тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.П нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.П нь сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тиймээс Хөвсгөл аймгийн ********** Засаг даргын нэхэмжилж буй 15,975,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Ц нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д овогтой Ц миний бие Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын нэхэмжилж буй 15,975,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ******* Засаг дарга нь Д.П, Д.Ц нарт холбогдуулан зээлийн төлбөр 15,975,000 (арван таван сая есэн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.П, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,975,000 (арван таван сая есэн зуун далан таван мянга) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн ******* тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг тус шүүхэд бичгээр 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирүүлжээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********** Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.П, Д.Ц нараас 15,975,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 237,825 (хоёр зуун гучин долоон мянга найман зуун хорин тав) төгрөгийн тал хувь болох 118,912.50 (нэг зуун арван найман мянга есэн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн ********* тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Д.П, Д.Ц нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.П, Д.Ц нарт холбогдох, зээлийн төлбөр 15,975,000 (арван таван сая есэн зуун далан таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.П, Д.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,975,000 (арван таван сая есэн зуун далан таван мянга) төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангийн ******** тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.П, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118,912.50 (нэг зуун арван найман мянга есэн зуун арван хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан төрийн сангийн *********** тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.П, Д.Ц нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ