Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00710

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00710

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар ******** байрлах, ******** ТӨХХК  (*******)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Г.Г (************),

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага: ******* маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00653/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн ******** ТӨХХК -аас Хөвсгөл аймгийн ********** тоотод амьдардаг П.Г* нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ********* дүгээр тушаал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн ******* дугаар тогтоолын дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сан-гийн хөнгөлөлттэй зээлээс 5,000,000 (Таван сая) төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг 4 жилийн хугацаатай үнийн дүнгийн 25 хувийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа ба өнөөдрийн байдлаар 3,600,000 (Гурван сая зургаан зуун мянга) төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

П.Г* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нас барж дээрх тракторыг түүний төрсөн ах Г.Г* эзэмшиж ашиглаж байгаа тул үлдэгдэл төлбөрийн оронд трактороо буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ******** ТӨХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  миний бие Г.Г* тус шүүхэд гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх хариу тайлбартай танилцаад 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээр худалдаж авсан ******* маркийн бага оврын тракторыг эргүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ******* маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах болгон өөрчилж байна.

Иймд Г.Г* **** маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулан ******** ТӨХХК -д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Г* миний бие ******** ТӨХХК -ийн нэхэмжилж буй **** тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  нь Г.Г* холбогдуулан *** маркийн бага оврын тракторыг буцаан авах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **** маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г** нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох ** маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг ******** ТӨХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Г*** 3,600,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,550 (далан хоёр мянга таван зуун тавь) төгрөгийн тал хувь болох 36,275 (гучин зургаан мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн ***** тоот дансанд оруулахаар тогтов. 

Хариуцагч Г.Г** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г* холбогдох, *** маркийн бага оврын тракторын үлдэгдэл төлбөр болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Г.Г*** нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******** ТӨХХК -ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Г** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,275 (гучин зургаан мянга хоёр зуун далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн *** тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                        С.ОЮУНЖАРГАЛ