| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00758/И |
| Дугаар | 155/ШШ2024/00806 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00806
| 2024 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00806 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А
Хүсэлтийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2024/00758/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.АЖ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.АЖ нь охин А.АЗ, А.СЭ, хүү А.АГ нарын төрсөн эцэг нас барсан Ө.Ч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ө.Чтай 2010 онд оюутан байхдаа танилцаад улмаар хамт амьдарч 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр том охин А.АЗ, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү А.АГ, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин А.СЭ нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдүүдээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Ө.Ч, бид хоёр өөр аймгийн бүртгэлтэй болохоор шилжүүлэг хийлгэх шаардлагатай гэсээр 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2012 оноос 2024 онд хамт амьдарсан. Нөхөр Ө.Ч урд ажилладаг байсан, гэртээ байхдаа зүрх нь хаагдаж нас барсан гэх дүгнэлт гарсан. Бидний том охиныг хадам аав, ээж хоёр маань өсгөсөн, одоо хамт амьдарч байна. Зуны амралт эхэлсэн тул хүүхдүүд Өвөрхангай аймагт манай аав ээж дээр очиж амарч байгаа. Хүүхдүүдийн эцэг Ө.Ч мөн болохыг тогтоолговол халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой гэсэн.
Иймд охин А.АЗ, А.СЭ, хүү А.АГ нарын төрсөн эцэг нас барсан Ө.Ч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Ө.Ч, Д.АЖ нарын гэрлэлтийн гэрчилгээ, А.СЭ, А.АГ, А.АЗ нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан Ө.Чын нас барсны бүртгэлийн лавлагаа-ны хуулбар болон эх хувь, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаанбургас багийн Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зургууд, Ө.Чын нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-7, 30, 20, 27-29 дэхь тал)
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Б, Б.Ө нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-19 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.АЖ нь охин А.АЗ, А.СЭ, хүү А.АГ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр гаргуулах тухай үндэслэлээр тэдний төрсөн эцэг нас барсан Ө.Ч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Мангаар овогт Ө-н Ч 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ***, иргэний бүртгэлийн дугаар: * овог: Мангаар, эцэг (эх)-ийн нэр: Ө, өөрийн нэр: Ч, хүйс: эрэгтэй, нас барсан он сар өдөр: 2024-02-02, бүртгэсэн газар: Хөвсгөл Жаргалант, бүртгэлийн дугаар: 0006, бүртгэсэн он сар өдөр: 2024-03-01 гэх бичилттэй ******** дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч П.Б-ын ...хүү Ө.Ч маань 2024 оны 2 сард зүрх нь зогсож нас барсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Ө-ын ...хүү Ч маань 2024 оны 2 сард цагаан сарын өмнө уулын модонд түлээ хийж ирээд зүрх нь гэнэт зогсож нас барсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 30, 18-19 дэхь тал)
3.2. Нэхэмжлэгч Д.АЖ, нас барсан Ө.Ч нар хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин А.АЗ, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү А.АГ, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин А.СЭ нар төрж, эх Д.АЖаар овоглосон, Д.АЖ, Ө.Ч нар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь
а. Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ****, хүүхдийн овог: Тост бор хоолой, эцэг (эх)-ийн нэр: АЖ, нэр: АЗ, охин, 2012 оны 6 дугаар сарын 21-нд төрөх газар төрснийг ИГББ-ийн төрсний бүртгэлд 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №************ дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)
б. Өвөрхангай аймгийн Уянга сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: *****1. Хүүхдийн овог: Тост бор хоолой, эцэг (эх)-ийн нэр: АЖ, нэр: АГ, хүү, 2014 оны 4 дүгээр сарын 25-нд Өвөрхангай Уянга газар төрснийг Өвөрхангай Уянга төрсний бүртгэлд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй **************** бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
в. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ************. Хүүхдийн овог: Тост бор хоолой, эцэг (эх)-ийн нэр: АЖ, нэр: СЭ, охин, 2018 оны 8 дугаар сарын 26-нд Улаанбаатар Баянгол газар төрснийг Хөвсгөл Мөрөн төрсний бүртгэлд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй ****************** бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаанбургас багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Тус багийн иргэн Ө*ын Ч нь тус багт ам бүл 5-уулаа, эхнэр 3 хүүхдийн хамт оршин сууж байгаад 2024 оны 2 дугаар сарын 02-нд нас барсан бөгөөд одоо эхнэр Д.АЖ /***************/ нь 3 хүүхдийн хамт багтаа байнга оршин сууж байгаа нь үнэн болно гэх бичилттэй 100 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 20 дахь тал)
Өвөрханай аймгийн Уянга сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн Эрэгтэй: РД: ***********, Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 28-нд төрсөн, овог: Мангаар, эцэг (эх)-ийн нэр: Ө*х, өөрийн нэр: Ч. Эмэгтэй: РД: ****************, Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 30-нд төрсөн, овог: Тост бор хоолой, эцэг (эх)-ийн нэр: Д*, өөрийн нэр: АЖ нар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 0004-рт бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)
Д.АЖ, Ө.Ч нарын 2012 оноос 2022 оны хооронд гэр бүл, ах, эгч дүүгийн хамт авахуулсан зургууд, (хавтаст хэргийн 27-29 дэхь тал)
Гэрч П.Б*ын ...Ө.Ч нь миний хүү, Д.АЖ нь хүүгийн эхнэр, манай бэр юм...Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ө.Ч нь 3 дахь хүүхэд маань юм. Хотод ажил төрөл хийж яваад 2010 оноос Д.АЖ гэх охинтой үерхэж нөхөрлөж, дундаас нь 2012 онд охин АЗ төрсөн. Төрсний дараа нутаг орондоо байна гээд эхнэр, хүүхдээ аваад Жаргалант сумандаа ирсэн. Сургуулийн оюутан байсан болохоор ирэн очин байсан. Хүүхдийг нь би хардаг байсан. 2013 онд төгсөөд Өвөрхангай, Улаанбаатар, Хөвсгөлд ирэн очин явцгаадаг байсан. 2014 онд хүү АГ нь төрөөд, төрсний дараа нь 2014 оны 07 сард нь Жаргалант суманд хурим хийсэн. Тэгээд сумандаа болон Улаанбаатар луу ажил төрөл хийхээр ирэн очин байсан. 2018 оны 8 сард охин СЭ төрсөн. Ингээд 3 хүүхэдтэй болоод Жаргалант сумандаа ирж тогтвор суурьшилтай амьдарсан. Д.АЖ сумын сургуульд бага ангийн багшаар мэргэжлээрээ ажиллаж, хүү Ч маань хувиараа мод хад, барилга байшинг барих ажил хийдэг байсан...А, АГ, СЭ нар нь миний хүү Ө.Чын хүүхдүүд нь мөн юм. Үүнд эргэлзэж, маргах зүйл байхгүй...Гэрлэлтээ батлуулах гэж яарахгүй байсаар нилээн хойно батлуулсан байх. Манай хүү чинь байшин барьдаг, модоор юм хийдэг, хувиараа ажил төрөл олж хийдэг байсан болохоор ийшээ тийшээ явчихдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Ө*ын Ө.Ч нь миний ганц хүү байсан. Одоо нас барсан. Д.АЖ нь манай бэр юм...Би ганц хүүтэй. Д.АЖ гэх Өвөрхангай аймгийн хүүхэд бөгөөд энэ хоёр хотод байхдаа танилцаж, тэнд хэдэн жил болсон. Хотод байхад нь 2012 онд том охин АЗ нь төрсөн. Өлгийтэй хүүхэдтэйгээ 3-уулаа нутагтаа ирээд гэр барьж тусдаа амьдарсан. 2014 оны 4 сард хүү АГийг нь төрсний дараа 2014 оны 7 сард хурим найр хийгээд сумандаа амьдарсан. Д.АЖ нь сумын багшаар ажилладаг, манай хүү хувиараа ажил хийдэг байсан. Ингээд сумандаа амьдарснаас хойш дундаас нь мөн 2018 онд охин СЭ төрсөн. Энэ 3 хүүхэд бол миний хүү Чын хүүхдүүд мөн бөгөөд маргах зүйл байхгүй...Одоо Д.АЖ нь 3 хүүхдийн хамт манайхаар нэг гэртээ байж байна... А, АГ, СЭ нар нь Ө.Чын хүүхдүүд мөн юм. Эргэлзэх зүйл байхгүй, миний 3 ач байгаа юм...Гэрлэлтээ батлуулах гэж яарахгүй байсаар нилээн хойно батлуулсан байх. Манай хүү чинь байшин барьдаг, модоор юм хийдэг, хувиараа ажил төрөл олж хийдэг байсан болохоор ийшээ тийшээ явчихдаг байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 18-19 дэхь тал)
Нэхэмжлэгч Д.АЖын хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг зэргийг дүгнээд охин А.АЗ, охин А.СЭ, хүү А.АГ нарын төрсөн эцэг нас барсан Ө.Ч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж зааснаар охин А.АЗ, охин А.СЭ, хүү А.АГ нарын төрсөн эцэг нас барсан Ө.Ч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Д.АЖ шаардах эрхтэй.
Иймд 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин АЖын АЗ, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү АЖын АГ, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин АЖын СЭ нарын төрсөн эцэг нь нас барсан **** дугаар регистртэй, Мангаар овогт Ө*хын Ч мөн болохыг тогтоов.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин АЖын АЗ, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү АЖын АГ, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин АЖын СЭ нарын төрсөн эцэг нь нас барсан *****************дугаар регистртэй, Мангаар овогт Ө* Ч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА